11.Эргэлзээ

652 83 4
                                    

Нарны хурц илч нүүрэн дээр нь тусахад Вэйлонг сэрлээ. Ѳрѳѳнд ганцаараа байгаагаа мэдээд хурдхан шиг Еэлинийг хайж эхлэв. Угаалгын ѳрѳѳ, гадаах цэцэрлэгээр хэчнээн хайсан ч хүний урманд сүүдэр нь ч үзэгдсэнгүй.

Еэлин чи хаана байна аа!!!!?

Эцэст нь эргээд ирэх байлгүй гэж бодоод буцаад эмнэлэгийн ѳрѳѳ рүү оров.
Ортол сувилагч эмэгтэй Еэлиний орыг хурааж байлаа.

-Уучлаарай энд хэвтэж байсан ѳвчтѳн яасан юм бол? гэж гайхан асуув.

-Еэлин ѳвчтѳн ѳглѳѳ эрт эмнэлэгээс гарсан шүү дээ.

-Юу!? Нѳгѳѳ юу... тэгэхээр та гэрийн хаягийг нь хэлээд ѳгѳѳч.

-Уучлаарай гэхдээ бид ѳвчтѳний хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

-Би найз нь. Надад хэлэлгүйгээр яваад ѳгчихсѳн байна. Та тусла л даа. Гуйя

-Уучлаарай би ѳгмѳѳр л байна гэхдээ эмнэлэгийн дүрэмд хориотой. Тэр ингэж хэлээд яваад ѳгѳв.

Новш гэж яахаараа ингэдэг байнаа.

Еэлинд уур хүрч байна. Яагаад... яагаад ийм ойлгомжгүй байдаг юм бэ? Еэлин!!

Намайг ууралсан хэвээр гэртээ очтол, нэг хүнийг хараад бүх юм сайхан болчих шиг болов. Учир нь Тианюу хоолны сав барьчихсан, үүдэнд минь хаалга тогших эсэхтээ эргэлзэн, гараа агаарт хий савчуулан зогсож байв.

-Юу тэгэхээр Вэйлонг би чамаас уучлалт гуйх гээд. Юу... тэгээд... байна ш дээ... за байз юу гэж хэлдэг юм билээ. Би тэр ѳдѳр гэнэт ажилтай гэдгээ санаад хха... нэг л худлаа инээгээд байгаа юм шиг сонсогдоод байх юм... Яаж инээвэл зүгээр бол... Яаххх галзуурах нь ээ. Тэр ингэж хэлээд толгойгоороо хана аяархан мѳргѳж эхлэв.

Түүний хаалгатай ярьж байгаа дүр зураг үнэхээр инээдтэй, бас хайр хүрэм юм.

"Кхм" хэмээн би хоолойгоо засан түүн дээр очлоо. Намайг хоолойгоо засах мѳчид тэр тийм гэж хэлэхэд хэцүү царайны хувирал гарган, надруу харлаа.

-Чи намайг цочоочихлоо. Яг зүрхээр явах нь байна шүү дээ гэж зүрхэн тушаа газартаа гараа тавин тэр хэлэв.

Би түүнийг үл тоосон янзтай "Аан" гэж хариуллаа.

Харин чи намайг энэ эгдүүтэй байдлаараа зүрхээр явуулах гээд байгаагаа мэдэх үү?

-Манай гэрийн үүдэнд юу хийж яваа юм?

-Тэр... би... нѳ..нѳгѳѳ үүнийг ѳгѳх гээд. Еэлин доош харсан чигээр, савтай хоолоо сарвайв.

-Юу юм?

-Хоол ѳѳр юу байхав дээ.

-Миний боол үүргээ сайн гүйцэтгэж байна шүү. Яг ѳлбѳрч үхэх гэж байлаа.

-За тэгвэл хоолоо тухтай идээрэй. Би явлаа.

Еэлин Вэйлонгийн хажуугаар зѳрѳн гарах гэтэл Вэйлонг гараас нь татан ѳѳрлүүгээ харуулав. Тэгээд ѳндѳрт нь тааруулан доош тонгойв.

Manai Weilong 185 harin Tianyu 170 shvv.

-Хаачих гэж байгаа юм?

-Явъя

-Чи хоолондоо хор хийсэн юм биш биз? хэмээн Вэйлонг хѳмсгѳѳ ѳргѳн асуулаа.

-Ямар муухай бодолтой юм бэ? Би юу гэж-
Түүний үгийг таслан:
-Хамт хоололвол яахав хор хийгээгүй гэж итгье. Тэглээч миний боол байж эзнээсээ зѳвшѳѳрѳл авалгүйгээр явна гэнээ.

Вэйлонг Тианюугийн гарнаас атгасан чигээр гэрлүүгээ дагуулан оров. Харин Тианюу улайсан чигээр араас нь дагалаа.

Вэйлонг гэртээ орж ирээд, хоолоо ширээн дээр тавиад, Тианюуг сандал дээр мѳрнѳѳс нь дарж суулгав. Тэгээд Тианюугийн нүүрэнд ѳѳрийнхѳѳ нүүрийг ойртуулж доош тонгойлоо.

-Би гараа угаагаад ирье. Харин чи томоотой гэгч нь энд суугаад намайг хүлээж бай! Ойлгосон уу?

-Би ямар жоохон хүүхэд үү? гэж хошуугаа унжуулан Тианюу хариуллаа.

Аххх чи яагаад ийм ѳхѳѳрдѳм юм бэ?
Болдогсон бол энэ унжаад байгаа уруулыг нь ханатлаа үнсэхсэн.

Вэйлонгийн толгойд яг одоо маш олон Тианюуг гэсэн бодол эргэлдэж, тэр нь эцэстээ ѳѳрийг нь ичээж орхилоо. Тэгээд эгцлэн түүний нүдрүү хартал Тианюугийн нүднээс Еэншүг олж харав.
Еэншү... Еэншү минь дээ. Миний хайр... Би чамдаа хэчнээн их хайртай гэж санана. Гэхдээ... Гэхдээ чи минь одоо миний хажууд алга шүү дээ. Харин миний урд суух нэгэн чи биш шүү дээ.

-Чи гараа угаачих харин би хоолыг чинь халаагаад, бэлдээдхье гэж Тианюуг ам нээхээс нааш Вэйлонг хѳдѳлгѳѳнгүй хэвээр байв.

Гэнэт ухаан орсон мэт Вэйлонг угаалгийн ѳрѳѳ зүглэн явлаа.

Вэйлонг угаалгийн ѳрѳѳнд орж ирээд хаалга налан хэсэг зогсов. Дараа нь крантны усыг гоожуулаад нүүрээ хүйтэн усаар угаалаа. Тэгээд толинд харахад тэр ѳѳрийгѳѳ үзэн ядаж эхлэв.

Еэншү надаас холдоод хэр удсан гэж би Тианюуг хайрлаж эхлэх юм бэ? Би түүндээ хайртай, насан туршдаа хайрлана гэж амалсан атлаа одоо ѳѳр нэгнийг хайрлаж болно гэж үү! Хайрт минь надаас болж үхсэн байхад би гэдэг хүн ѳѳр хэн нэгнийг шохоорхон хараад л... Энэ шудрага бус шүү дээ. Еэншү чи намайг тэнгэр дээрээс хараад урам чинь хугарч байгаа байх тийм үү? Намайг уучлаарай. Би үнэнч байж чадсангүй... Гэхдээ бүх юм хэтэрхий оройтоогүй байгаа тийм үү? Оройтоогүй гэвэл би яг одоо Тианюугаас харьцаагаа таслах хэрэгтэй юм шиг байна.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now