5.Үнсэлт

803 91 2
                                    

-Вэйлонг Чиентэй үерхэж байгаа гэсэн сонссон уу?

-Нээрээ гэж үү? Арай ч дээ.

-Харин тиймээ. Тэр яаж манай Вэйлонгийг өөртөө дурлуулж чаддаг байнаа. Ёстой үнэг юм даа.

-Харин тийм. Чиен манай сургуулийн бүх өвсүүдийг дуусгахаар шийдэж ээ!! 

/өвс=сургуулийн царайлаг хөвгүүн/

-Тэр одоо өөр сургуульруу шилжиж болдоггүй л юм байхдаа.

-Хэлээд юу гэхэв. Тэр явчихвал амьдрал цэцэглэх гээд л байна шүү.

Хоёр охин сургууль явах замдаа сугадалцан, ийнхүү ярьж явахыг сонссон Вэйлонг Чиенийг өрөвдөх шиг болов.

Гадаа жихүүцэм хүйтэн байх агаад тэнгэр үүлээр дүүрэн байлаа. Хүмүүс дааран хармаандаа гараа хийж хамаг биеэ хумин алхална. Модод нүцгэрч, навчгүй мөчир салхинд дайвалзана. Хааяа хааяахан машины дохио дуугарах нь сонсдож, хажуугаар өнгөрөхдөө салхи татуулна. Даарсаар сургуулийн гадаа иртэл хөл хөдөлгөөн бага байлаа. Цагаа хартал хичээл орохоос 40 минутын өмнө ирснээ мэдэв. Нөгөө 2 охин өөр юу ч юм чалчсаар сургуульруу орох нь үзэгдлээ. Хэн нэгэн миний нэрийг  дуудах сонсогдсон тул эргэж харав. Чиен гараа даллан инээмсэглэн зогсох ба нааш ир хэмээн гараараа дохив. Би ч "юу болсон юм бол" гэж бага зэрэг гайхан очиход үгийн зөрүүгүй хүзүүгээр минь гараа оруулан шууд л уруул дээр үнсчихэв.

Вэйлонгийн нүд орой дээрээ гаран, гайхан харлаа. Тэр хавьд байсан хүүхдүүдээс гадна зарим хүүхдүүд цонхоор биднийг харан цаашаа юу болох бол гэсэн аятай бүгд л хийж байгаа зүйлсээ зогсоон харцаа бидэнлүү шилжүүллээ. Түүнийг бас өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд царайгаа аль болох төв болгохыг хичээн, гайхаагүй царай гаргахыг оролдов.

-Вэйлонг үдийн хоолны цагаар сургуулийн дээвэр дээр гараад ирээч. Надад чамтай ярилцах хэрэгтэй зүйл байна хэмээн надад сонсогдох төдий чихэнд минь шивнэлээ.

Би ч толгой дохиод сургуульруу оров.

Яагаад намайг үнссэн юм бол?
Хачин юмаа бусдын ярьж байгаа шиг тэр миний араас гүйж байгаа гэжүү?
Гэхдээ сайн ч зүйл болчихов уу?
Тианюу харсан болов уу?
Тэрний царайг харах юмсан. Ямар хөгийн царай тодруулаад сууж байх бол гэхээс бүр байж ядчихлаа байна.
Миний боол болох вий гэхээс үнхэлцэг нь хагарч байгаа байлгүй.

Вэйлонг дотроо юм бодон инээмсэглэсээр ангидаа орж ирэхэд Тианюугаас өөр хүүхэд ангид нь байсангүй. Харин тэр ширээн дээрээ арагшаа харан сууж байлаа. Вэйлонг хоолойгоо засан хажууд нь очиход харсан хэрнээ юу ч дуугарсангүй.

-Миний ширээн дээр битгий суугаад бай! хэмээн жоохон ууртай юм шиг хэлэхэд:

-Энэ ямар ганцхан чиний ширээ юу? Тал нь минийх шүү! Хэмээн үг сөрөв. Түүнийг өөдөөс хэрүүл хийх янзтай үг сөрнө гэдгийг угийн мэдэх тул мөчөөгөө өгөх хүсэл байсангүй тул үргэлжлүүлэн:

-Тэгвэл өөрийнхөө тал дээр наад өгзгөө тавь! Хүний ширээ завааруулаад байх юм.

-Чадахгүй, энд тавьмаар байна.

-Одоохон ширээн дээрээс босохгүй бол хэцүүхэн юм болно гэж мэдээрэй!

-Намайг чамаас айна гэж бодоо юу? Ха тийм юм байдаггүй юм.

Тэр үгээ дуусгаад миний сандал дээр хөлөөрөө дэвсэлчихэв. Түүний гуталны ул миний сандал дээр тавигдаснаас болж гутлын мөр нь сандал дээр үлдлээ. Энэ одоо намайг өдөөд байна уу даа!

Вэйлонг түүнийг түлхэж унагаахаар шийдэн урагш алхахад ямар нэгэн юманд бүдэрч унаад Тианюугаас зуурсаар хамтдаа шалан дээр давхралдан унав. Тэдний нүүр хоорондоо их ойрхон байх агаад жоохон л ойртвол тэдний уруул нийлэх гэж байлаа.

Ойроос ажихад тэрний гайхалтай төгс царай намайг өмнө нь хэр анзаараггүй байсныг минь батлах шиг болов. Урт сормуус, цэвэрхэн цагаан арьс, гүн бор нүд нь намайг өөртөө живүүлж түүнд уусгаж байлаа. Хараад л баймаар, үүрд хажуудаа хориод хэнд ч харуулахгүй, зөвхөн өөртөө үлдээмээр санагдана.

Гэхдээ… гэхдээ би түүнд дурлаж болно гэжүү.

-ХӨӨЕ!!! Хүний үг сонс л доо!!

-Айн?

-Айн гэнэ шүү. Хүний дээрээс бос л доо. Ядаж байхад яасан ч хүнд юм бэ дээ? Дээрээс нь чамаас болж толгойгоо цохьчихоо. Ямар их өвдөж байна гээч. Ямар тэнэг… Тэр цааш шулганасаар харин түүний үг миний чихний хажуугаар өнгөрөөд юу ч сонсогдохгүй байлаа.

Вэйлонг Тианюугийн гарнаас татан босгоход тэр 2 зэрэгцэн зогсов. Тианюу Вэйлонгоос бага зэрэг намхан байх агаад  Тианюу зогсолтгүй ямар нэгэн юм ярьж гомдоллосоор байх нь эгдүүтэй харагдуулна. Вэйлонг уруулруу нь ширтсээр эцэст нь нэг л мэдэхнээ түүнийг үнсчихэв. 2 хацарт нь гараа наан уруулыг нь мэдрэхэд ер бусын мэдрэмж өөрийг нь бүчин авч түмэн эрвээхийнүүд дотор нь нисэлдэнэ.

Гэнэт юу хийснээ ухаарах мэт Вэйлонг түүнээс салаад ангиасаа гараад гүйчихэв. Харин Тианюу уруулаа барин шокноосоо гарч ядан зогслоо.

-ВЭЙЛОНГ МУУ НОВШ!!!  Яаж миний ариухан уруулд хүрч чадаж байнаа. Хэмээн Тианюу ангиар дүүрэн орилж амаа ханцуйгаар арчин дороо дэвхцэсээр ангидаа үлдлээ.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now