12.Жинхэнэ Тианюу

635 80 5
                                    

Tianyu's POV

Саарал болон цагаан ѳнгѳ хосолсон ѳрѳѳнд том орон дээр ганцаар хэвтэх нэгэн...
Дотор нь мянга мянган бодол эргэлдэж, ѳѳрѳѳ тэрэндээ орооцолдон тѳѳрѳѳд, дотоод сэтгэлээ сонсох уу? Аль эсвэл тархиа сонсох уу? гэж гайхна.

Ѳрѳѳний хаалга онгойж 40 орчим насны, нэгэн царайлаг ѳндѳр эр орж ирэв.

-Тианюу миний хүү хоолоо ид. Аав чинь бас томилолтоосоо ирчихсэн.

-Хѳѳх аав ирсэн гэж үү? Та эртхэн хэлэхгүй дээ гэж Тианюу хариулаад хурдхан шиг аавуудынхаа ѳрѳѳлүү гүйн орлоо. Тэнд бас л 40 орчим насны царайлаг эр гадуур хүрмээ тайлан зогсож байв.

-Ааваа гээд Тианюу яг л бяцхан хүүхэд шиг гүйж очин тэврүүлэв.

-Миний хүү хэзээ том болно доо гээд ѳнѳѳх эр ѳхѳѳрдѳн хацрыг нь чимхэв.

-Би том болохыг хүсэхгүй байнаа. Та ямар их удав аа? Бүхэл бүтэн 1 сар шүү. Таныг байхгүйд уйдаж үхэх ээ шахсан. Энэ удаад бас би таныг хожих болно гэдгээ ч хэлмээр байна.

-Намайг хүн гэж тоох хүн энд байна уу? хэмээн нѳгѳѳ аав нь хана налж зогсоод, гомдоллон хэллээ.

-Тоолгүй яахав дээ. Чамайгаа хэчнээн их санасан гээч гээд гомдоллон эрхлэх хайртынхаа уруул дээр үнсэв. Энэ үед гомдоллоод байсан хүн инээмсэглэн нүүр нь улайв.

-Бурхан минь гэж би энд байна гэж Тианюу нүдээ эргэлдүүлсээр хэлээд ѳрѳѳнѳѳс гарлаа. Тэгээд гал тогоонд орон ширээний ард суугаад тэдний ирэхийг хүлээв.
10 минут....
20 минут....
30 минут....
40 минут....
Сүүлдээ тэсвэр алдаад ганцаараа хоолоо идэж эхлэв.

Аавыг ирээд баярлаж байхад энэ ээж хүнээс дор нь булаагаад авчих юм аа. Ѳѳдгүй ээж, ямар ганцаараа аавыг хүлээсэн юм уу? Би ч бас хүлээсэн байхад. Муу очер дайрагч. Энэ хоёр намайг ганцаараа хооллог гэж байгаа юм байна л даа.
Тианюу амандаа баахан хоол чихээд ууртай нь аргагүй ширээ дүүрэн амттай хоолноос идэж байв.

Тианюу бол гей хосын ѳргѳмѳл хүүхэд бѳгѳѳд түүнийг 2 настай байхад үрчилж авсан билээ. Хоёр аав нь үнэхээр романтик хос бѳгѳѳд бие биедээ ухаангүй хайртай, Тианюуг ч бас тѳрсѳн хүүхэд мэтээр хайрлаж ѳсгѳсѳн. Тианюу ч мѳн тэдэндээ хайртай. Тэднийхээ хажууд л ѳѳрийнхѳѳрѳѳ байж эрхэлдэг. Харин сүүлийн үед ѳѳр нэгэнд эрхлээд байгаагаа ѳѳрѳѳ ч анзаараагүй яваа. Тианюугийн найзууд түүний хоёр аавын тухай мэдэхгүй бѳгѳѳд гадарлаа ч үгүй. Тианюу ч гэр бүлийнхээ тухай дурсдаггүй аж.

Нэлээн удасны эцэст Тианюу ширээгээ янзлан, аягаа угааж байхад хоёр аав нь гарч ирлээ.

-Бид хоёр амралтанд явлаа.

-Юу!?? ааваа та дѳнгѳж ирчихээд намайг хаяад ээжтэй хамт явах гэж байгаа юм уу? гээд Тианюу нүдээ том болгож ирээд асуулаа.

-Аав нь амалсан байсан юм аа.

-За тэгээ тэг муу хоёр ѳѳдгүй амьтад. Би ер нь та хоёрт гомдлоо. Бас ээж гуай наад хүзүүн дээрх аавын ул мѳрийг далдалсан юм ѳмсѳѳч. Үр хүүхдээсээ ичиж амьдар л даа. Санаа зовмоор юм.

-Хонгор минь би юмаа баглаатхая. Чи хүүтэйгээ ярьж бай гээд ээж нь аавынх нь уруул дээр шоб хийтэл үнсчихээд ѳрѳѳрүүгээ оров.

Харин аав нь буйдан дээр суугаад Тианюуг ирж хажууд нь суу гэж дохилоо.
-Миний хүү хайртай хүнтэй болсон уу?

-Уг нь эцэг эхчүүд хичээл нь ямар байна? гэж асуудаг биз дээ.

-Би яг л чиний насан дээр хайрттайгаа учирсан гэдгээ хэллүү?

-Мянган удаа

-Бас би түүндээ одоо болтол үнэхээр их хайртай гэдгээ хэллүү?

-Сая удаа

-Би чиний хичээл номны тухай яагаад асуудаггүй гээч?

-Яагаад?

-Чи минь жүжигчин болох мѳрѳѳдѳлтэй байхад би яагаад чамайг шахна гэж?
Аав нь мѳрѳѳдлѳѳ биелүүлж чадаагүй харин чамайг биелүүлээсэй гэж хүсдэг.

-Та ээжтэй гэрлэхийн тулд ѳвѳѳгийн шахалтаар энэ компаныг удирдаж байгаа. Тэгээд л мѳрѳѳдлѳѳ орхисон. Та харамсдаг уу?

-Үгүй дээ хэзээ ч үгүй. Учир нь би хайртай хүнтэйгээ байгаа болохоор аз жаргалтай байна. Бас чи минь байна шүү дээ үр минь.

-Та явах гэж байгаа болохоороо л ингэж хэлж байгаа байх тийм үү? Та хоёр надгүйгээр сайхан нялуурцгаагаарай. Би юм бодохгүй ээ гээд Тианюу хошуугаа унжуулаад ѳрѳѳлүүгээ оров. Нээх их удалгүй ээж нь хаалгаар толгойгоо цухуйлгаснаа:
-Бид хоёр явлаа шүү.

Тианюу юу ч дуугаралгүй орон дээрээ доош хараад хэвтчихэв.
Ээж нь орны буланд суугаад Тианюугийн хар үсийг хойш болгон илэв. Тэгээд духан дээр нь үнсэснээ:
-Хайртай шүү

-Би ч бас

Manai Tianyu ch saihan zaluu shvv ohiduudaa. Udsand sorry me. Hicheel ihtei bolohoor zaw muutai bailaa. Tegeel zawsar zai garahaar l utsaa shvvrch awaad bichij bgaa min ene. Unshigchiddaa hairtai shvv.

My Personal Slave/дууссан/Où les histoires vivent. Découvrez maintenant