15.Согтуу толгой

652 83 10
                                    

Тianyu's POV

-Чи хаана байна яг одоо уулзъя.

-Нээрээ юу ахаа? Би 'хххх' pub-д найзуудтайгаа хамт байна. Та хүрээд ир.

-Ойлоглоо яг одоо очлоо.

Бүх зүйлийг мартаж, юу ч болоогүй юм шиг амьдармаар байна. Гэхдээ яагаад ч мартаж чадахгүй энэ дурсамжийг мартуулах ганц л зүйлийг мэднэ. Тэр нь архи. Зүгээр л тасартлаа уугаад бүгдийг мартъя. Тэгээд л гүйцээ.

Тианюуг ѳнѳѳх бааранд очиход бие барьсан богино хар палажтай, урт хар үсээ ороож задгай тавьсан, үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байв. Хэдий тэр гаднаа үзэсгэлэнтэй байгаа ч дотроо авах юмгүй, хѳгийн гэдгийг Тианюу хэн хүнээс илүү мэдэж байлаа. Гэхдээ тэрэнд одоо энэ бүхэн нэгэнт хамаагүй болсон байв. Вэйлонгтой учирснаас хойш сайн талруугаа ѳѳрчлѳгдѳж байсан тэр буцаад хѳгийн шалиг амьдралруугаа хѳл дүрэхээр болчихсон нь харамсалтай.

Архи л уучих юм бол бүх юм сайхан болчих юм шиг сэтгэн, бааранд орж ирснээсээ хойш тасралтгүй хундага хундагаар нь архи ууж эхэллээ.

-Ахаа та дѳнгѳж ирчихээд ямар их уудаг юм бэ? Явж манай найзуудтай танилцахгүй юм уу?

-...

-Би тэдэнд танийг ирнэ гээд хэлчихсэн. Тэд нар хүлээж байгаа хоёулаа очъё. Гээд ѳнѳѳх бүсгүй гарнаас нь зуурав.

-Арилж үз. Надад чи хэрэггүй. Хүсээд байгаа юм бол ѳѳрѳѳ тэр хараал идсэн найзуудруугаа оч гээд Тианюу гараа угз татан авав.

Тианюуг ингэж хэлээд гараа татахад хажуунаас нь нэг залуу ярианд орж ирэв.
"Ийм хѳѳрхѳн бүсгүйд яасан хатуу үг хэлдэг юм бэ? Хатагтай хүсвэл би тантай хамт байя" гээд ѳнѳѳх залуу сээтэгнэж эхлэв. Бүсгүй ч мѳн сээтэгнэж, хариу хэлнэ. Тэгээд ѳнѳѳх залуу бүсгүйн бэлхүүсээр гараа оруулан ѳѳртѳѳ наан тэврээд, олон хүмүүсийн дунд орон алга боллоо.

Тианюуд энэ бүхэн хамаа байсангүй. Тэрний нүдэнд зѳвхѳн Вэйлонг ѳнѳѳх залуутай үнсэлцэж байгаа нь харагдаж цухлыг нь улам л хѳдѳлгѳнѳ. Тэгээд л ар араас нь хоолой зурам хатуу ундааг хундага хундагаар нь залгилна. Кадр тас...

Weilong's POV

Яарсаар хар гүйхээрээ бааранд орж ирэв. Тэгээд ийш тийш нүдээ гүйлгэн текний дэргэд очлоо. Гэтэл ард нь: "Вэйлонг муу зэвүүн амьтан. Намайг яаж ийм байдалд оруулж чадаж байна аа? Хѳгийн новш. Тэр муу залуутайгаа сайхан яваарай. Тэгээд аз жаргалтай амьдрахгүй юу? Муу зэвүүн амьтан." гэх Тианюугийн дуу тодхон сонсогдов.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now