9.Хайрын эхлэл

748 78 2
                                    

Бүлцийж хавдсан нүднээсээ болоод нүд хурдан анилдан нэг мэдэхэд л унтаад ѳгчихсѳн байв.

Ѳглѳѳ сэрэхдээ хэн нэгнийг тэвэрч байгаагаа мэдэн гайхав. Тэгснээ ѳчигдѳрийн болсон явдлыг санан нүдээ аажмаар нээлээ. Надад тэврүүлээд тайван гэгч нь унтах царайлаг залууг хараад нүүрэнд минь инээмсэглэл ѳѳрийн эрхгүй тодорлоо. Ѳѳгүй цагаан арьсан дээр нь нарны гэрэл тусаж, улам сайхан харагдуулна. Гараа сунган хацарт нь хүрэхэд Тианюу бага зэрэг үнэгчлэн хѳдѳлж, инээв. Түүний хүзүү доороос гараа аажуухнаар сугалан авахад хѳѳрхий гар минь бүр бадайрчихсан байв. Нимгэн хѳнжил түүнд нѳмрүүлээд, аяархан гэтэж явсаар угаалгын ѳрѳѳ орж ѳѳрийгѳѳ бэлдлээ. "Ямар хувцас ѳмсѳх вэ?" гэсэн том асуултын хариултыг олохын тулд шүүгээнийхээ ѳмнѳ нэлээн удаан зогсов. Тэгээд ѳѳрт зохидог хамгийн гоё хувцасаа ѳмсѳѳд зогсож байгаагаа анзаарав. "Юу билээ. Уг нь зүгээр ѳглѳѳний цай уух гэж байгаа шүү дээ. Гангалах шаардлагагүй." Буцаж хувцсаа тайлан саарал биеийн тамирын ѳмд болон цагаан пудволк ѳмслѳѳ. Дараа нь ѳглѳѳний цай бэлдэхээр гал тогооруу зүглэв.

Хэн нэгэнд хоол бэлдэлгүй их уджээ. Хамгийн сүүлд хэзээ хийснээ ч санахгүй байна. Магадгүй хамгийн сүүлд Еэншүд бэлдсэн байх...

Намайг гал тогоонд орон хоол хийх зуур зочны ѳрѳѳнд 'пид' хийх дуу гарав.

-Юу болсон бэ? гээд намайг яаран очтол Тианюу буйдан дээрээс уначихсан ёолж байлаа. Тэр их инээдтэй байдалтай унасан байсан тул би тас тас хѳхрѳн түүнийг шоолж эхлэв. Харин тэр надруу муухай харснаа:
-Юундаа инээгээд байгаан? Бүхэл бүтэн хүн унаад, ѳвдѳѳд хэвтэж байхад.

-Чи.. чи... чи... хха чи ёстой инээдтэй харагдаж байна.

Яг одоо бол Тианюугийн нүүр аймшигтай улаан болчихсон байлаа. Тэгээд намайг татаж босгомогц зѳрѳѳд шууд гарах гэтэл би амжиж гарнаас нь татан түүнийг зогсоогоод инээсэн хэвээр:
-Хоол идээд яваа.

-Хэн нэгэн чамайг шоолоод байвал чи зүгээр хооллож чадах юм шиг байна уу?

Тэр бага зэрэг хѳмсгѳѳ зангидан, уруулаа цорвойлгож ирээд доош харан хэллээ. Зүрх минь энэ хүнээс болж нэг л ѳдѳр хаагдах байх шүү. Яаядаа энэ эгдүүг.

-Энэ тушаал мэдэв үү! хха

Би түүнийг ичээж байгаагаа мэдэж байгаа ч инээхээ зогсоож чадахгүй нь. Тэрний ичсэн байгаа байдал үнэхээр эгдүүтэй.

Бид ширээнд суун, би түүний урд хоолоо тавьлаа.

-Ямар байна?

-Яахав дажгүй л юм. Чи гайгүй хоол хийчихдэг л юм байна.

-Тэр ч тийм шүү. Би хариулж дуусаад түүнийг харахад тэр амаараа дүүрэн чихчихсэн тэгснээ юм яриад байв. Түүний яриа чихэнд минь үл сонсогдож, зѳвхѳн ам л ангалзаж харагдана. Ѳчигдѳр тэврээд унтсан, тэр ч бүү хэл одоо хамтдаа хооллож байна гэж бодох тѳдийд миний дотор аз жаргалын вирус тарах шиг л болов.

Гэхдээ хэзээ нэгэн цагт алдах вий! гэсэн бодол аз жаргалыг минь самран орж ирнэ. Эцэг эх болон Еэншүг алдсан.  Одоо ѳѳдѳѳс харан суугаад хооллох нэгнийг алдвал би энэ хорвоод хэр удаан байхаа хэлж мэдэхгүй нь. Магадгүй удахгүй байх.

Зогсоо зайгүй чальчих түүний уруулан дээр бяцхан будаа наалдсан байхыг хараад ширээн дээрээсээ ѳндийн ѳнѳѳх будааг авав. Авах тэрхэн мѳчид зүрх хүчтэй цохилон бараг амаар гарах шахав. Сандарч бас зүрх догдолж байсан ч зориг гарган түүний нүдрүү эгцлэн харлаа.

Тианюу Вэйлонгтой харц тулгарснаа буцаад доош харав. Учир нь түүний нүүр чихнээсээ авхуулаад хацар хүртлээ улайн, халуу дүүгэж байлаа. Том ч гэсэн энэ байшин хэтэрхий бүгчим санагдаж мѳн түүнийг ажих нэгний нүд байж суух газаргүй болгоно.

-Я-яагаад хү-хүнлүү и-ингэж аймаар хараад байгаа юм бэ?

-Харин чи яагаад ээрээд байгаа юм?

-За мэдэхгүй ээ. Ямартай ч одоо явлаа.

-Хоолоо идэж дуусгахгүй юм уу?

-Идэх сонирхол байхгүй болчихлоо.

-Яагаад?

Вэйлонгийн асуултыг үл сонсон Тианюу бараг гэрлийн хурдаар гэрээс нь гараад явав. Тэгээд хаалганд нуруугаа наагаад нэг том санаа алдаснаа гараа цээжин дээрээ тавин бѳмбѳр шиг нүдэх зүрхнийхээ цохилтыг мэдрэв. Тэгснээ дахин нэг санаа алдаад улайсан хацран дээрээ гараа тавиад тэдний гэрээс холдон явав.

Харин Вэйлонг бага зэрэг гонсгор үлдэв. Ѳглѳѳний цайг арай илүү удаан бас мартагдахааргүй ѳнгѳрѳѳсэй гэж хүссэн ч тэр нь ѳѳрѳѳс нь болоод дуусгавар болчихлоо.

Аягаа угаангаа Тианюугийн гаргасан хѳгжилтэй царайг бодож байтал хаалганы хонх дуугарлаа.

Тианюу юм болов уу? гэсэн бяцхан итгэл ѳвѳрлѳн очоод хаалгаа нээтэл шал ѳѳр хүн байлаа.

-Еэлин?

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now