7.Flashback

766 82 6
                                    

2007 оны 5 сарын 6:
-Чамайг хэн гэдэг юм? хэмээн 5 настай ѳхѳѳрдѳм жаал жижигхэн биендээ баймгүй гунигт автсан хүүгээс асуув.

-Вэйлонг хэмээн хүү аяархан хэлэхэд ѳнѳѳх хүү инээмсэглэн чихэр сунгаснаа:
-Май энийг ид Вэйлонг. Ээж хэлэхдээ гунигласан үедээ жаахан амттай юм идэхэд сайхан болдог гэсэн. Чи их гунигтай харагдаж байна.

-Баярлалаа гээд бяцхан хүү чихрийг нь аван идэснээ нүүр дүүрэн инээлээ.

-Намайг Еэншү гэдэг. Надтай тоголмоор байна уу? Хүсвэл би чамд ѳѳрийн ихрээ танилцуулья хэмээн ѳхѳѳрдѳм хүү хэлэв.

-Тэгье хэмээн бяцхан хүү цоглог дуугаар зѳвшѳѳрѳн тэд гар гарнаасаа хѳтлѳлцѳѳд хамтдаа явцгаав.

2007 оны 5 сарын 10
Еэншү Вэйлонгтой танилцаснаас хойш тэд их сайн найзууд болсон ба түүний ихэр болох Еэлинийг тэр хоёр ямар нэгэн байдлаар дандаа л шоголчихдог байв.

-Еэлин? хэмээн дүрсгүй Вэйлонг дуудахад:

-Яасан!? хэмээн хамаг байдгаараа муухай харах гэж хичээсэн байгаа хэдий ч булцгар хацарнаасаа болоод тун ч их ѳхѳѳрдѳм харагдаж буй хүү хариулахад ѳѳдѳѳс нь Вэйлонг юу ч болоогүй юм шиг царай гарган:

-Тийшээ хараа гэж хуруугаараа нэг зүгрүү заахад Еэлин сонирхон тэр зүгрүү харах хооронд Вэйлонг зурж байсан зурган дээр нь сараачиж хаячихаад зугтаачихав. Тэгснээ Еэншү дээр очин гар гараа цохьсноо:

-Даалгавар биелэгдлээ гэцгээв. Хичээж зурсан зургаа муухай болсныг хараад Еэлин тэр дороо л уйлчихав. Харин хэргийн эзэд хэсэг шоолж инээж байснаа удалгүй ѳрѳвдѳн буцаагаад аргадах ажилд орцгоов.

2007 оны 5 сарын 20:
-Вэйлонг яагаад чамайг цэцэрлэгээс дандаа нэг сонин ах ирж авдаг юм? Аав ээж чинь байхгүй юм уу? хэмээн бяцхан Еэлин асуухад саяхан л инээж байсан хүүгийн царай хувьсхийн нүдэнд нь нулимас цийлэгнээд ирэв.

-Тэд тэнгэрийн оронлуу явсан гэж ѳвѳѳ хэлсэн.

-Тэгвэл тэд хэзээ ирэх юм?

-Хэзээ ч ирэхгүй гэсэн гээд Вэйлонг уйлчихав. Харин Еэлин буруу зүйл асуусан гэдгээ ч сайн ухаарахгүй гайхан яахаа мэдэхгүй зогсов. Харин энэ үед Еэншү хүрч ирээд Вэйлонгийг аргадав.

2008 оны 9 сарын 1
-Бид ингээд нэгдүгээр ангид орлоо. Одооноос би бол том хүн шүү! Та нар намайг ахаа гэж дуудаарай хэмээн булцгар хацарт Еэлин хэлэв.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now