2.Тэмцээн

1K 101 1
                                    

-Чи дууны тэмцээн болно гэдгийг сонссон уу?

-Ямар тэмцээн билээ?

-Жил болгон Тианюу түрүүлдэг ш дээ.

-Аан тэр тэмцээн үү?

-Энэ жил хэн түрүүлэх бол?

-Бодоод байх хэрэггүй шүү дээ мэдээж Тианюу түрүүлэх болно.

-Тиймдээ түүнээс илүү дуулдаг хүн хаанаас гарч ирэх вэ дээ?

Сургуулийн коридороор ингэж ярилцах 2 охины яриаг Вэйлонг сонсож байв.

Энэ жил уламжлал өөрчлөгдөх болно гэж Вэйлонг амандаа шивнээд ангируугаа орлоо.

Ангид ороход ширээг нь тойроод дүүрэн охидууд зогсох бөгөөд бүгд л Тианюугийн анхаарлыг татахыг их хичээцгээж байв. Суудал дээрээсээ нэг охиныг хөөж босгоод суудалдаа суулаа.

-Тианюу чи дууны тэмцээнд орно биз дээ. Гэж нүүрээ хэтэрхий их будсан охин асуув.

-Мэдээж орно. Тэр чинь миний тэмцээн шүү дээ.

-Жил болгон л зохиож байх юм. Түрүүлэх хүн нь тодорхой атал тийм биш гэжүү. Гэж бас нэг охин хэлэхэд бүгд л амаа дарж худлаа инээцгээнэ.

*Сайн пялдагнаж байна шүү* гэж бодон нүдээ эргэлдүүлэн сууж байлаа.Тэдний яриа чихэнд чийртэй байсан учир цүнхнээсээ чихэвч гаргаж ирээд утастайгаа холбон дуу сонсов.

Гэнэт чихэвч хэн нэгэн салгахад гайхан харвал Тианюу харваас янзыг минь үзэх гэж байгаа аятай надруу харж байлаа.

-Яасан!?

-Вэйлонг маань сургуулийн хамгийн хөөрхөн охин Чиенийг өөрийн болгоно гэсэн. Тэр анги даяар ингэж орилоход бүгд л надруу шоолсон аятай харж инээлдэв. Тэр зориуд намайг энийг сонсог гэж бодсон бололтой.

-Яагаад болохгүй гэж?

-Чам шиг том нүдний шил зүүгээд, үсээ ч засуулдаггүй өрвийгөөд явж байдаг амьтныг хэн тоохов дээ? Тийм биз хүүхдүүдээ? Түүнийг ингэж хэлэхэд хүүхдүүд өмнөхөөсөө ч чанга инээлдэж байв.

-Инээлдээд бай, инээлдээд бай цаг хугацаа харуулах болно.

-Бас өөртөө итгэлтэй юм гээч? Тэр үгээ дуусгаж дуугаа хураалаа учир нь ангид дууны багш орж ирсэн байлаа.

-За бүгд мэдэж байгаачлан уламжлал болгон зохион байгуулдаг дууны тэмцээн болно. Оролцох хүсэлтэй хүмүүс гараа өргө.

Тианюу болон 2 охин гараа өргөв. Намайг гараа өргөхөд бүгдийнх нь нүд том болон надруу харлаа.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now