8.Боол

757 87 3
                                    

Амьсгал хүндэрч, цээжээр хатгуулан зовиуртайгаар нүдээ нээлээ. Гэтэл ѳчигдѳрхѳн унтаж байсан ѳрѳѳ минь бус хаашаа ч харсан цагаан байх орон зай нь үл мэдэгдэх газар намайг угтлаа. Цэнхэр ѳнгийн унтлагын хувцастайгаа байгаа учир цагаан орчинд тодорч харагдана. Вэйлонг гайхан ийш тийш нүдээ гүйлгэн харав. Хязгаар нь үл мэдэгдэх газар.

-Ямар новш нь вэ? гэж ѳѳрѳѳ ѳѳртѳѳ хэлэн зүгээр суухыг хүссэнгүй чигээрээ алхлаа. Алхаад л ... алхаад л... Гэтэл хажуугаар нь хоёр хүү бие биенийгээ хѳѳн хѳѳцѳлдѳн тоглож, хажуугаар нь мѳрлѳн гүйв. Гайхан харвал тоглож байгаа хѳвгүүд Еэншү болон ѳѳрийнх нь бага байсан үе байлаа. Тэдний дуу улам бүдгэрсээр нэг л мэдэхэд сонсогдохоо больж, тэд ч замхарав.

Харин дараа нь "Би чамд хайртай" гэх Еэншүгийн дуу хойно нь гарав. Эргэж харвал тэдний үерхсэний 100 дахь хоногийг харуулсан байлаа. Вэйлонг юу ч бэлдээгүй, бүр тийм ѳдѳр байдаг гэдгийг анх удаа сонсож билээ. Мэдээж Еэншү бэлэг бэлдсэн байсан. Тэгээд хайртайгаа хэлэн зѳѳлѳн үнссэн. Дараа нь хоёул бие биелүүгээ харан инээлдэж эхэлсэн тэр л гэнэн цагаан үе.

Вэйлонгийн нүднээс нулимас урсан гарав. Түүнийгээ хэтэрхий их санаснаас болж, бас царайг нь харсандаа баярласан учраас тэр.

Гэнэт л цагаан байсан орчин хар ѳнгѳѳр солигдон Еэншү болон Вэйлонгийн хоорондоо хэрэлдэх дуу сонсдов. Тэр зүгрүү харвал хэн хэн нь ууртай байх агаад Вэйлонгийн "Чи үнэхээр ядаргаатай, үглээ эмгэн шиг. Чамтай байсаар бүр залхаж гүйцлээ. Яады би тэр охинтой сээтэгнэсэн тэгээд юу гэж? Унтаагүй бол болоо юм биш үү?" гэх нь сонсогдов. Тэр үгийг сонсоод Еэншү юу ч хэлэлгүй, нулимастай нүдээ гараараа арчин  нэг шувтарснаа хаалга саван гараад явав. Дахиад л дүрс бүдгэрэн алга болж Вэйлонг харанхуйд ганцаараа үлдэв.

-Би тэр охинтой сээтэгнээгүй бол, би чамтай хэрүүл хийлгүй эвлэрсэн бол, би зүгээр л чамайг гэрээс гаргаагүй бол, би ядаж чиний араас уучлалт эрэн очсон бол чи минь амьд байх байсан тиймүү? Вэйлонг газар ѳвдѳглѳн сууж, нүдээ даран чангаар уйлж эхлэв.  Дараагийн дуу чимээг сонсохыг хүссэнгүй чихээ дарна. Гэхдээ л машины дугуйны хяхтнах чимээ болон дуут дохио, чихэнд чийртэй нь аргагүй сонсогдож, олон хүмүүсийн орилолдоон, согтуу жолоочид дайруулан цустайгаа холилдон хэвтэх залуу хѳвгүүний тѳрх Вэйлонгод харагдав. Энэ үед тэр ѳмнѳхѳѳсѳѳ ч илүү уйлж байв. Нулимас шанааг нь даган эрүүнээс нь дусалж хайртынхаа хѳрсѳн цогцос дээр Вэйлонг очин түүнийг цээжиндээ тэврээд чангаар хашгиран уйллаа. Бүлээн цус улаан толбо үлдээн цацарч цэнхэр цамцанд шингэнэ.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now