17.Тѳгсгѳл

892 100 14
                                    

Энгийн л нэг бэлтгэлийн хувцас ѳмссѳн хар үст гэрт нь буйдан дээр утсаар тоглон суух залуугийн дэргэд очин зогсов.

Байн байн ѳмдѳндѳѳ гарын алгаа арчих нь түүнийг хэр их сандарч байгааг хангалттай илтгэж байлаа. Зориг гаран түүний амнаас ашгүй нэг үг гарав.

-Тианюу?

-За
Ѳнѳѳх нь ямар ч царайны хувиралгүй, ѳѳрлүү нь харах ч үгүй утасруугаа орох шахна.

-Ѳнѳѳдѳр чиний боол байх сүүлийн ѳдѳр.

-Тийм гэж үү? Хѳѳх 1 сар ч үнэхээр хурдан ѳнгѳрчээ. Тэр бас л утсаа ширтсэн хэвээр хариулав.

-Тианюу?

-ммм

-Тианюу?

-ммм

Вэйлонг аль болох Тианюугийн анхаарлыг татах гэж оролдох хэдий ч ѳнѳѳх нь мэдрэмжгүй царайлаад, pubg тоглоод завгүй байв.

-Тианюу?

-ммм

-Тианюу?!!

-Яасан бэ? яасан?

-Тианюу!?

-Ѳѳ үгүй ээ үгүй. Новш гэж. Би чамаас болж хожигдчихлоо ш дээ гээд Тианюу утсаа барьсан хэвээр муухай хартал хар үст хамаг байдгаарaa улайчихсан зогсож байв.

-За тэгээд? Юу хэлэх гэсэн юм? Тианюу хѳмсѳг зангидан асуухад Вэйлонг уурандаа болоод юу ч дуугаралгүй, ѳрѳѳнийхѳѳ хаалгыг саваад орчихов.
Тианюу гайхаж хэсэг харснаа араас нь очлоо.

Үүдэнд нь ирээд хаалгыг нь онгойлгох гэтэл түгжээтэй байв. Хаалганд нь чихээ наагаад чимээ сонсох гэтэл хүний урманд ганц ч авиа гарахгүй байлаа.

Тианюу хаалгыг нь зѳѳлѳн тогшив.

-Вэйлонг?

-...

-Вэйлонг?

-...

-Ууралчихсан юм уу?

-...

-Уучлаарай даа. Миний буруу. Гараад ирээ.

-...

-Гурав тоолохын дотор гарч ирэхгүй бол би явлаа шүү!

-Н.э.г

-...

-Х.о.ё.р

-...

-Г.ууу.р.ааа.в

-...

-Гурав!!!

-...

-Гурав ш дээ. За яахав би явлаа.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now