14.

613 75 1
                                    

Weilong's POV

Сэтгэл эзгүйрч хэн нэгнээр дутагдана. Гэхдээ энэ удаад тэр хүн нь Еэншү биш.

Түүнийг санаж байна. Түүнтэй ярилцмаар байна. Дахиад нэг удаа энгэртээ тэврээд унтмаар байна. Дахиад нэг удаа хѳгжилтэй зүйл ярьж инээлгэмээр байна.
Дахиад нэг удаа түүнийг ичээлгэж улайлгамаар байна. Дахиад нэг удаа тэр зѳѳлхѳн урууланд хүрмээр байна.

Дахиад ганцхан удаа...

Гэхдээ... гэхдээ түүнд хүрсний дараа би дахиад хүрэхийг хүсэх байх. Дахин дахин үнсэж, дахин дахин хайрлахыг хүсэх байх.

Болохгүй юмсан.

Еэншүгийн тѳлѳѳ түүнээс холдох хэрэгтэй юмсан.

Гэхдээ чадахгүй байна.

Надруу хараад инээхийг чинь хараад ѳѳдѳѳс чинь инээмээр байвч чадахгүй. Гүйж очоод ханатлаа тэвэрч, үнэрийг чинь уушигламаар байвч чадахгүй. Зүгээр л хамт байгаад баймаар байна.

Чамайг ѳѳрийн хүүхэлдэй болгоод хүссэнээрээ хамт баймаар байна. Надад чи хэрэгтэй. Харин би чамд хэрэгтэй болов уу?

Вэйлонгийн бодлыг тасалдуулан утас нь дуугарав.

-Байна

-Би байнаа. Еэлин

-Хаана байсан юм? Яагаад юу ч хэлэхгүй явж байгаан?

-Вэйлонг сүүлийн удаа уулзъя.

-Сүүлийн удаа?

-Тиймээ чи гараад ирээч. Би гэрийн чинь гадаа байна.

-За ойлоглоо, одоо гарлаа.

Вэйлонг гадуур хувцсаа ѳмсѳѳд гадагш гарахад ѳѳрийнх нь хайрттай дэндүү гэмээр адилхан залуу зогсож байв.

Тэр хоёр ихрүүд биш байсан бол нѳхцѳл байдал арай ѳѳр байж болох байлаа. Магадгүй түүнийг ѳѳрийн дүү шигээ харж, хандаж Еэншүгийн оронд ахын хайрыг мэдрүүлэх байсан биз. Гэтэл тэд ихрүүд. Нэг ѳндгѳн эсний, усны дусал мэт адилхан царай зүс, ѳндѳр намтай ихрүүд шүү дээ. Энэ бүхэлдээ ганцхан Еэншүг л бодогдуулж, зѳвхѳн түүнийг санагдуулна.

-Сайн уу?

-Сайн уу? гэнэ шүү мангар минь хаана байж байгаад одоо ирж байгаа юм? Хэчнээн их санаа зовж, уур хүрсэн гээч?

-Уучлаарай

-Энэ хүүхдийг дээ гээд Вэйлонг Еэлинийг тэврэв. Найзын эсвэл ахын хувиар. Харин Еэлин баярлана. Ѳѳрт нь хайртай хүн нь санаа зовсон байна гэхээр нисэх шахна. Бага багаар гараа явуулан нуруунд нь хүрч, анхны хайраа сүүлийн удаа тэвэрлээ. Тав тухтай, байгаад л баймаар.

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now