4.Үерхэл

969 90 6
                                    

Гадаах тэнгэр үүлээр бүрхэгдэж, сааралтсан байх бөгөөд хүйтэн салхи хүчтэйгээр үлээнэ. Энэ бүхэн өвөл цаг ойртож байна шүү! Хэмээх сануулга аятай байх нь сэтгэл тогтворгүй болгоно.

Би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй бололтой. Өвөл дөхөх цаг, минут, хором бүрт би түүнийг хайрлана бас үзэн ядна. Түүнийг дурсана бас мартахыг хичээнэ.

Би бүх зүйлсээс зугтахыг хүссэн ч чамайг санагдуулах зүйлс хэтэрхий олон юм.

Чамтай өнгөрүүлсэн цаг мөч бүрийг ой санамжаасаа арчаад хаямаар байвч бас хадгалахыг хүснэ.

Яагаад өвөл надад үргэлж гуниг харууслыг мэдрүүлэн ирдэг юм бэ? Чамтай уулзахаас өмнө өвлийг үзэн яддаг байсан. Чамтай учирсаны дараа би өвлийг хайрладаг болсон гэтэл одоо, одоо би дахиад л өвлийг үзэн ядаж эхэлсэн байна.

Би... би чамайг санагдуулах бүх зүйлсээс зугтахыг хүсдэг бас зугтдаг. Гэхдээ үргэлж л бүтэлгүйтэх юм. Хоёулаа хэтэрхий их зүйлсийг хамтдаа хийсэн учраас ингэж байгаа юм болов уу?

Хамтдаа ордог байсан тэр тайван бөгөөд амар амгаланг цогцлоосон, кофений сайхан үнэрт мансуураад суугаад л баймаар тэр кафе... Орохыг хэчнээн их хүсээд хаалган дээр нь очдог ч хөл урагш алхаж зүрхэлдэггүй нь нэн харуусалтай. Учир нь чи миний дэргэд алга болохоор тэр шүү дээ.

Хамтдаа суудаг байсан цэцэрлэгт хүрээлэнгийн суудал... Чи бид хоёрыг хэзээ ирэхийг нь мэдэхгүй ч хүлээсээр байгаа мэт үргэлж хүнгүй. Хааяа би тэнд очиж чамайг санасандаа болоод уйлдаг. Өрөвдөлтэй байна уу?

Хаяадаа танай гэрлүү өөрийн мэдэлгүй хөл минь явчих юм. Яг л өөр тархитай мэт. Тэгээд очсон хойноо чиний өрөөний цонхыг нүдээ ширгэтэл ширтдэг. Магадгүй чамайг урьдынх шигээ намайг хараад инээгээд гараад ирээсэй гэж хүссэндээ тэгэж удаанаар харж зогсдог байх л даа. (хөнгөхөн инээх)

Хамтдаа хөтлөлцөөд алхдаг байсан гудамж... Одоо би ганцаараа түүгээр алхдаг. Чи санаж байна уу? Санамсаргүй чулуу шидээд шонгийн нэг гэрлийг хагалж байсан аа? Тэр тэр одоо болтол засагдаагүй байсан. Орой түүгээр явахад ганцаараа гэрэлгүй байдаг. Тэр үед хүн харсан байх вий? Гэж их сандарч билээ. Энэ үед нүд нь бүрэлзээд эхлэв.

Уучлаарай би дахиад л уйлах гээд байна.

Яагаад, яагаад намайг хаяад түрүүлээд явж байгаа юм?
Энэ бүхэн надад хэтэрхий хатуудна гэж бодоогүй хэрэг үү?
Чамгүйгээр ямар их шаналахыг минь төсөөлөөгүй юу?

My Personal Slave/дууссан/Where stories live. Discover now