I

4.5K 189 7
                                    

"Маргааш болох үдэшлэг дээр би Жиминтэй учир ургуулна аа" гэсээр Соми урдах хоолныхоо ногоог ялган сууна.

"Жимин гэж хэн юм?" үнэндээ надад ямар нэгэн хөвгүүдийг анзаарах сөхөө байдаггүй лдээ.

"Чи үнэхээр мэдэхгүй гэж үү? Манай сургуулийн хамгийн алдартай царайлаг залуу. Би чамд зургийг нь харуулья" гэсээр инстаграмаас хэдэн зураг харуулав. Утгагүй хөвгүүдийн яриаг нь сонирхохгүй байгаа ч худлаа инээн толгойгоо дохилоо.

"Чиний хувьд царайлаг гэдэг үг их өөрөөр тодорхойлогддог бололтой." гэж хэлээд би урдаа байх хачиртай талхнаас нэг хазаад буцаагаад нулимлаа. Учир нь энэ хараал идсэн хөгц шиг юм амтагдаад байсан юм.

"Маргааш тэгээд яаж Жиминтэй учир ургуулах гээд байгаа юм?" энэ удаа түрүүнээс хойш чимээгүй суусан Сана үг дуугарав.

"Мэдэхгүй юм даа. Магадгүй нүдэнд нь өртөх ч юм уу"
Соми бол үнэхээр хариуцлагатай охин. Аливаад нухацтай ханддаг ч яагаад сургуулийн хамгийн царайлаг залуутай учир ургуулахыг хүсээд байгаа нь ойлгомжгүй юм. Магадгүй тэр дотно харьцааны тал дээр хөнгөн хуймгай ханддаг байх.

"Энэ зүгээр миний бодол л доо. Гэхдээ сургуулийн хамгийн алдартай царайлаг залуу мэдээж олон охиныг өвөртөө оруулсан нь ойлгомжтой байх. Чи яагаад заавал тэр охидых нь нэг болох гээд байгаа юм?" асуултанд минь надаас бусад нь бүгд барайсан харагдана. Би тийм буруу асуулт асуучихав уу?

"Нора. Би учир ургуулна гэсэн болохоос унтана гээгүй" Соми үнэхээр ууралсан харагдах ч надад хамаагүй. Миний хувьд учир ургуулах унтах хоёр ижил утгатай мэт л санагдаж байна.

"Одоо больио. Бүр бөөлжих нь. Харин маргаашийн үдэшлэгийн талаар ярьцгаая" гэж Хёнжи өөр ярианы сэдэв цухуйлгалаа.

"Үдэшлэгийг хэн зохиож байгаа юм?"

"Бангтаныхан. Тодруулбал Жимин"

"Новш гэж ямар их Жимин бэ?" надад үнэхээр ядаргаатай санагдсан учраас тэсэлгүй чанга ориллоо. Олны нүдэнд өртсөнөө анзаарах ч надад үнэндээ хамаа байсангүй. Харин өнөөдрийн өдрийн хоол минь муудчихсан, дээрээс нь найзууд минь хөгийн явдалтай хөвгүүдийн талаар яриад байгаа нь миний уурыг хүргэж байна.

"Би түрүүлээд явлаа" гэсээр цүнх болон гадуур хүрмээ шүүрч аван цайны газраас хүнд хүнд алхалсаар яг гарах гэтэл үүдэнд нэг юмтай мөргөлдөөд уначихлаа.

"Хөөе охион чи чинь сохор юмуу?"

"Ууч-" өнөөх залуу руу харвал хараал идсэн Жимин?? 

"Ямар новш нь вэ?" амандаа бувтнасан ч сонссон бололтой надруу их л ширүүн харлаа. Харин би босч хувцасаа гөвчихөөд огт тоосон шинжгүй хажуугаар нь мөрлөөд зөрлөө. Энэ залуу өнөөдрийг минь ямар ч утгагүй болгож байна.

"Уучлалт гуйгаач!!" хойноос орилсон ч би тоолгүй урагшаа алхсан чигтээ зүүн гараа өргөн дунд хуруугаа гаргав. Завхай дээрээс нь хөгийн их зантай байх нь.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now