IV

2K 142 5
                                    

Oct,30th 

Сүнсний баярын үдэшлэгт бүгд л янз бүрийн дүрд хувиран ирсэн байлаа. Бангтаныхан бүгд цус сорогчийн дүрд хувирчээ. Тэд өөрсдийгөө догь харагдаж байна гэж бодож байгаа байхдаа. Яг үнэндээ тэд хэзээ ч догь байгаагүй миний хувьд. Сургуулийн алдартай хөвгүүд гэж нэрлэгдэх ч тэд бүгд л адил охидыг зугаа болгох ганц л зорилготой. Би тийм эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хүмүүст яснаасаа дургүй гээч. Гэсэн ч өнөөх тэнэг охидууд нь эд нартаа унаж тусахыг яана

"Чи Жимин-ийг хараагүй биз?" гэж Соми уруу царайлсаар асуух аж.

"Анзаараагүй юм байна. Бусад Бангтаны хөвгүүдээс асуугаад үзээч"

"Чи надтай хамт явах уу?" энэ удаа найдвар тээсэн харцаар асуув.

"Би эндээ байсан нь дээр байхаа. Чи мэднэ дээ намайг тэд нарт дургүй гэдгийг" 

"Заза ойлголоо" гэсээр цааш явав.

Нэг мэдсэн би ганцаараа үлдчихснээ анзаарлаа. Сана Миа 2 хүмүүс дунд бүжиглэх бол Хёнжи хаачсан нь үл мэдэгдэнэ. Гэтэл Хёнжи нэг өрөөнөөс уруулаа арчсаар гарч ирээд намайг ч анзааралгүй нэг тийшээ явлаа. Харин түүний ардаас Жонгүг ёжтой инээмсэглэн гарч ирэв. Би юу болсныг бага зэрэг гадарлан Хёнжи-гийн хойноос явав.

Ардаас нь дагасаар угаалгын өрөөнд орж иртэл Хёнжи нүүрээ угаан зогсож байлаа.

"Юу болсон юм? Яахаараа тэр өрөөнд Жонгүг та 2 байдаг билээ. Бас наад уруул чинь" олигтой хариулт сонсоно гэж найдья.

"Ина-гаас асуусан" ийн хэлэхдээ над руу бус толь руу тусах өөрийхөө тусгал руу ширтсээр байв.

"Тэгээд?"

"Тэр 2 хамт байсан байна лээ. Тэгээд би цочирдсондоо болоод яг уйлчих гээд байсан юм. Ямар олны дэргэд уйлалтай нь биш гэж бодоод хүнгүй өрөө хайж олоод байж байтал ардаас Жонгүг орж ирээд"

Throwback

Ина-гийн хариулт уур гомдлыг минь зэрэг хүргэн хүнгүй өрөө хайж олоод уйлж эхлэв. Бухимдлаа ядаж л нулимс болгож гадагшлуулахгүй бол бачимдаж үхэх нь. Орон дээр хэвтэн гараараа нүүрээ даран уйлж байтал өрөөнд хэн нэгэн орж ирэх нь тэр. Өндийн босоод харвал Жонгүг байлаа.

"Чи зүгээр үү?" гэж санаа зовсон байртай асуув.

"Зүгээр биш байна. Чинийхээр би шалтгаангүй зүгээр уйлмаар санагдаад уйлж байгаа юм шиг харагдаад байна уу?"

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now