IX

1.7K 125 2
                                    

Dec,24th

Өчигдөрийн талаар нилээн олон зүйл бодсоор хичээлдээ ч төвлөрч чадахгүй байлаа. Би бараг л өөрийхөө амаар "чи надад таалагддаг" гээд хэлчих шиг болсон. Бас Жимин-ий хэлсэн үгс нь чин сэтгэлийх гэдэг нь нүднээс нь л мэдрэгдэж байсан. Үнэхээр би түүнд дасаад байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй нь. Энэ их олон асуудлыг яалтай ч билээ дээ.

**********

Хичээл завсарлан бид бүгд сургуулийн гадаа сандал дээр суун сургуулийн шинэ жилээр яах талаараа ярьцгааж байлаа. Юу өмсөх энэ тэр гээд жижиг сажиг асуудал охидод маш их байдаг шүү дээ. Харин надад тэр тийм ч сонин биш байв. Өчигдөр яагаад гэнэт Жимин явах болсон талаар дэмий л толгойгоо гашилгана. Ойрд тархи минь Жимин-ий тухай бодолуудаар дүүрч гүйцлээ.

Соми "Нээрээ та нар сонссон уу. Өчигдөр Бангтаныхан нөгөө сургуулийн дан япон хөвгүүд байдаг бүлгэмийхэнтэй зодолдсон гэсэн. Гэхдээ тэр дунд Жимин байгаагүй. Сүүлд ирж бусдыгаа авч явсан гэсэн"

Би "Юунаас болж зодолдсон юм бол?"

Соми "Жонгүг л тэд нартай маргалдсан юм шиг байна лээ"

Хёнжи "Тэгээд Жонгүг яасан бол?"

Соми "Мэдэхгүй юмдаа"

Тэгээд л Жимин яараад явсан байх нь ээ. Өнөөдөр Бангтаныхан сургууль дээр харагдаагүй нь бас ийм учиртай байж.

Миа "Тэд нар одоо л ирж байгаа юм байх даа" гэсээр нэг зүг рүү заан ярихад нь бид тэр зүг рүү харвал Жимин болон бусад хөвгүүд түүний машинаас бууж ирж байгаа харагдав. Жонгүгийн царай гэж авах юмгүй болж энд тэндээ шалбарчихсан байлаа. Тэд бүгд хөмсөгөө атиралдуулан ууртай царайлан явж байв. Сургуулийн үүдээр орохоосоо өмнө Жимин над руу нэг ч харсангүй. Харин би тэднийг, ялангуяа Жимин-ийг дагуулж харсаар л байлаа. Тийм дээ. Би юу найдаж хүлээсэн юм бол...

Сана "Жонгүг ч нэг сайн гөвүүлсэн бололтой"

Хёнжи "Аймар харагдаж байна шүү"

Би тэдний зүг гөлөрсөөр нилээн удсан бололтой хэн нэгэн намайг нудрахад л ухаан орлоо. Хёнжи над руу ойртохыг дохин чихэнд минь

"Болгоомжтой байхгүй бол бусад маань чамайг Жиминтэй холбоотой байгааг мэдэх нь байна" гэж шивнэв. Хараал идсэн түүнийг үзэн яддаг байсан үе рүүгээ буцахыг хүсэж байна. Ядаж элдвийн зүйл бодож толгойгоо гашилгахгүй амар байх байсан юм.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now