END

2.2K 150 14
                                    

Жимин намайг хүргэж өгөх замдаа нэг гараараа жолоогоо барьсаар харин нөгөө гараараа одоо ч өвчтэй байх улайсан гарыг минь илэн явна. Машинд нэгэн хэмнэлтэй намуухан аяз эгшиглэх нь намайг зүйрмэглэхэд хүргэж байв. Нойртойгоо тэмцэлдэж ядан байн байн толгойгоо дохихыг нь харсан Жимин нэг инээн гаран дээр минь үнсэн

-Гэр хүртлээ унтаад авдаа. Өнөөдөр хүнд өдөр байсан гэж хэлэн үсийг минь илэв. Би суудлаа хойш налуулан хэвтэхэд гэрлэн дохио таарч Жимин надад өмсөж байсан хүрмээ нөмрүүллээ.

**********

Нэг л мэдэхэд хацар дээр минь үнсэх үнсэлтээс цочин сэрэхдээ гэрийхээ гадаа аль хэдийн ирчихснээ мэдэв. Намайг цочсонд Жимин шоолон инээснээ

-Унтаахай минь гэрт чинь оруулж өгье босоорой гэж хэлээд уруул дээр минь үнсэв. Би нэг сайн суниаж аван Жимин хүрмийг нь өгөн буух гэтэл Жимин өгзөгнөөс базчихав. Би түүн рүү муухай харахад өөдөөс инээсээр

-Mom jeans яг л тоор шиг харагдуулж байна гэж хэлэн уруулаа долоолоо. Тэр яаж нэг дор сахилгагүй, эгдүүтэй бас тачаангүй байдлыг хослуулж чаддаг байнаа.

Бид манай гэрийн үүдэнд ирэн хэсэг бие биен рүүгээ ширтэн зогслоо.

-Чи үнэхээр орохгүй гэж үү. Хоноод явсан ч болно шүү дээ.

-Маргааш өглөө эрт аавын захиасыг биелүүлэх хэрэгтэй болохоор гэртэй очих ёстой гэж ярих зуур гарыг минь илсээр байв. Би дээш өлмийгөө өргөн өөрийн хамрыг түүний хамартай үрчихээд гүнзгий үнсэлт түүнд бэлгэлэв. Тэгээд өөрөөсөө түүнийг холдуулчихаад

-Тэгвэл яв даа гэж хэлэв.

-Жоохон байж байгаад орчих л доо.

-Үгүй ээ чи эрт явах ёстой юм чинь одоо харих хэрэгтэй. Гэж хэлээд түүнийг цааш түлхсээр лифт хүргэн суулгаж өгөв. Жимин гунигтайгаар гараа далласаар хаалга хаагдахад би гэр лүүгээ орохоор хаалгаа онгойлгож байтал лифтний хаалга буцан онгойж Жимин хурдтай хүрж ирэн намайг түлхсээр гэрт орж ирэн хаалга хаачихав.

-Аавын захиасыг хараал идэг гэж хэлээд намайг гүнзгий боловч таатайгаар үнсэв. Би түүний хүзүүгээр нь гараа оруулсаар үнсэхэд Жимин намайг өргөн унтлагын өрөө тийш чиглэв.

Жимин унтлагын өрөөнд орж ирэн намайг орон дээр хэвтүүлэн өөрөө дээр минь гарч зөөлөн гэвч таатай үнсэлтийг бэлэглэсээр л байлаа. Гэсэн ч тэр удалгүй дээрээс минь босон намайг ч мөн татан босгоод газар зогсоон орыг минь засан намайг оронд оруулж өгөв. Өөрөө хажуугаар минь орж хэвтэн үсийг минь илсээр нүүр лүү минь ширтэн

-Намайг үлдээх аргаа олчихдог аймар охин гэхэд

-би яагаачгүй ээ гэсээр буруу харж хэвтэхэд Жимин намайг өөр лүүгээ харуулан өөртөө наан тэврээд үсийг минь илсээр намуухан дуулж эхлэв. (Serendipity)

Түүний уянгалаг хоолойнд өөрийн эрхгүй нүд анилдсаар гүн нойрондоо автсан байлаа.

**********

1 month later.

-Чи Лондон явчихаад удахгүй ирэх байж яагаад байраа зарах гээд байгаа юм?

-Энд тийм ч таатай дурсамж байхгүй болохоор л. Ирэхээрээ өөр байр авах бодолтой байгаа.

-Аав чинь хэрвээ чамайг үлдээд ажилла гэвэл яах вэ?

-Би сайн мэдэхгүй байна.

Жиминий аав түүнийг яаралтай ир гэсэн учир тэр дараа долоо хоногт Лондон явах ёстой болсон. Тэр надад хэлэхдээ удахгүй гэсэн ч яг л удаан байх мэт аашилж байгаа нь сонин байна. Байраа хүртэл зараад л.

-Би чамайг маш их санах байх даа гэсээр намайг хошуугаа унжуулан хэлэхэд Жимин тэвэрч аван духан дээр үнсчихээд

-Тэгвэл надтай цуг явах юм уу? Аав ээжийн чинь тэндэх ажил ч удах төлөвтэй байгаа гэсэн биздээ гэхэд би түүнд бодож байгаа дүр эсгэн нилээн удлаа.

-Бурхан минь хурдан хариул л даа гэсээр намайг тэврэн эргүүлэхэд би сая нэг бууж өгөн

-Явцгаая гэж хэллээ.

-Нээрээ юу?

-Тийм ээ.

Жимин бахдалтайгаао инээн намайг тэврэн хэд хэд эргүүлсээр байлаа.

Түүний аз жаргал миний л аз жаргал. Хэзээд бид нэг нэгнээсээ хамааралтай байх болно. "Хайр гэж байдаггүй хийсвэр зүйл. Хэдий байдаг байлаа ч хүн хэзээ ч мэдэрч чаддаггүй" гэж нэг хүн хэлсэн байдаг юм. Гэвч миний бодлоор тэр хүн л хайрыг мэдэрч үзээгүй байх. Хайрыг яг ийм гээд баталчихсан онол байхгүй ч миний хувьд хайрыг мэдрэмж гэж боддог.
Хайр бол чи тэр хүнээ харах бүрт мэдрэх онцгой мэдрэмж.
Өөдөөс чинь инээмсэглэх мөчид догдлох мэдрэмж.
Хүрэлт бүрт нь тогонд цохиулж байгаа аятай мэдрэмж
Халамжилсан үг нь сэтгэлд дулаан санагдах мэдрэмж
Зөвхөн түүнийхээ л хажууд тайвширах мэдрэмж
Хайр зөвхөн мэдрэмжин дээр тогтдог болохоор гайхалтай.

A.note: Төгсгөлийн хэсэг нилээн удаж байж орсон мөртлөө сонин болчихсон байгаад уучлаарай. Гэхдээ чадахаараа бичиж дуусгасандаа баяртай байна. Бас чамгүй олон хүнд таалагдсан гэж найдаж байна. Та бүхэнд маш их баярлалаа 🤗💘

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now