VIII

1.8K 128 2
                                    

Dec, 23rd

Хоёрхон хоногийн дараа зул сарын баяр болох гэж байна гэсэн шиг энд тэндгүй сайхан уур амьсгал оржээ. Үүнийг ч дагаад сэтгэл санаа минь тайвшралыг мэдэрч байв.
Гэртээ цастай намуухан өдөр зузаан цамц өмсөн хөнжилдөө шургаад халуун шоколад уунгаа жазз хөгжим сонсож эсвэл дуртай цувралаа үзэх шиг жаргал үгүй. Ойрын хугацаанд Жимин Соми-г ашиглан надтай уулзах болсон. Би үүнд нь дургүй байгаа ч гэлээ түүнд бага багаар дасаж байгаа гэдгээ ойлгох ч би өөрөө өөртэйгөө зөрчилдсөөр л байлаа.

Соми "Зул сарын баяраар Жимин гэртээ үдэшлэг зохионо гээд бид нарыг урьсан. Та хэд явах уу?" 

Миа " Уучлаарай хонгор минь. Би гэр бүлийхэнтэйгээ байх ёстой"

Сана " Би ч бас"

Хёнжи "Бусанд байдаг өвөө эмээ дээрээ очих ёстой. Уучлаарай Соми"

Соми " Нора ядаж чи надтай нэгд л дээ тэгэхүү" гэсээр хошуугаа унжуулан эгдүүтэй мөн өрөвдөлтэй царайлах гэж хичээх ч энэ нь надад нөлөөлөхгүй шүү дээ.

Би " Үгүй дээ. Тэгд Бангтаныхан байх учраас огтхон ч үгүй. Чи ч гэсэн гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгрүүлэх хэрэгтэй. Хааяа ч болов үдэшлэгнээс хол бай лдаа" . Надад түүний зугаацах наргиж цэнгэх асуудал хамаагүй ч гэлээ бид чинь найзууд шүү дээ. Хэлэх ёстой бол хэлж загинах ёстой бол загинах л хэрэгтэй.

Соми "Ойлголоо доо" гэж хэлээд элгээ тэврэн хошуугаа унжуулан хойш сандлаа налан суух нь түүний хичээгээгүй хийсэн эгдүүтэй үйлдлүүдээс хавь илүү харагдаж байлаа. Гэхдээ нэг зүйлийг бодохоор миний уур дахин хүрч байв. Жимин дахиад л Соми-г ашиглах гэж оролдсон байна.

Би " охидоо би түрүүлээд харьлаа шүү. Орой ярьнаа " гэж явах болсоноо дуулгачихаад сургуулиас гарах замдаа Жимин лүү залгалаа. Би хэзээ ч түрүүлж залгаж байгаагүй ч түүнийг тэнэг үйлдлүүдээ зогсоох ёстойг сануулах хэрэгтэй. 

"Байна уу? Бурхан минь чи над руу залгалаа гэж үү?"

"Маяглаад байлгүй надад хэлээч. Чи хэдий хүртэл Соми-г ашиглах гэсэн юм"

"Чамайг надтай болзоонд явахыг зөвшөөрөх хүртэл"

"Тэгвэл болзоцгооё"

"Okay. Өнөө орой 7 цагт гэрийн чинь үүдэнд. Дулаан хувцаслаарай. Онцгой болзоо байх болно шүү" гэж цоглог дуугаар ярин утсаа тасаллаа. Харин хоосон утасныхаа дэлгэцийг ширтэн дэмий л санаа алдана.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now