XI

1.7K 117 4
                                    

Jan,26th

Өглөөний хурц нар нүүрэн дээр тусан нойроо харамласандаа Жимин-ий өвөр лүү улам л шигдэнэ. Гэсэн ч халууцаад байсан учир ийш тийш хөрвөөсөөр нэг л мэдэхэд нойр сэргэчихсэн байлаа. Харин Жимин нойрмог хоолойгоор

"Сахилгагүй охин минь битгий тонгичоод бай" гэж хэлээд намайг өөр лүүгээ харуулан чанга тэврээд духан дээр минь үнсээд нүдээ хагас нээн буцаж аниад намайг бүр ч чанга тэврэн

"Үнэхээр итгэж чадахгүй нь. Чамтай хамт өглөөг угтаж байна гэхээр. Зүүдлээд ч байгаа юм шиг" гэхэд нь би түүнийг зөрүүлэн тэврээд

"Одоо итгэж байгаа биздээ" гэж хэлээд хацар дээр нь үнслээ. Харин Жимин нүдээ бүтэн нээн хацар дух хамар гээд үнсэж болох бүх газар минь үнсээд

"Энэ сайхан охиныг яаая даа байз" гэж хэлээд уруул дээр минь үнслээ.
Хэсэг үнсэлцсэний дараа бид биенээсээ холдон өөд өөдөөсөө ширтэлцэн хэвтлээ. Хэн нь ч үл дуугарах ч бид харцаараа ойлголцож байв. Үгээр ч илэрхийлж боломгүй тийм мэдрэмжүүдээ бид зөвхөн өөрсдийхөө нүднээс мэдэрч байлаа. Ингэж хэвтсээр нилээн удан намайн босох гэтэл Жимин босгохгүй буцаж хэвтүүлэн тас тэвэрчихэв.

"Ус уухгүй бол хатаж үхэх нь байна шдээ" гэу хэлж нэг юм тэврэлтээс нь салан орноос босоход Жимин хойноос

"Хурдан ирээрэй" гэхэд нь би түүн рүү харан дунд хуруу гаргалаа. Жимин байнга инээдэг шигээ инээсээр ард хоцров.

Намайг Жиминий өрөөнөөс гарахад жазз дуу эгшиглэж байв. Сэмээрхэн гал тогоо руу дөхөх тусам тэр дуу улам чангаран, гал тогооны өрөөнд ирэхэд нэг эрэгтэй цааш харан хоол хийж байв. Тэр эрэгтэй хальт эргэж харснаа буцаж хийж буй зүйл зүйл рүүгээ харсан ч намайг анзааран буцан эргэж хараад чанга эгшиглэж байсан жазз дууг зогсоон өмсөж байсан малгайтай цамцныхаа малгайг доош нь буулгав. Тэр залуу нилээн удаан намайг ширтэн зогссон юм. Учир нь би подволк болон дотуур хувцаснаас өөр зүйлгүй байсан болохоор тэр биз. Би тэсэлгүй хоолойгоо засахад нэг юм над руу ширтэхээ болин

"Юу, сайн уу. Би Жимин-ий ах. Пак Минху" гээд надруу гараа сунгалаа. Би итгэлгүйхэн атгаж аваад

"Ким Нора" гэж сулхан хэлэв.

"Чи эрлийз байх тийм үү?" Гэхэд нь би хариу хэлэлгүй зүгээр л толгойгоо дохив. Удалгүй Жимин ардаас гарч ирэн

"Ус ууна гэчихээд ямар удаан юм бэ" гэж хэлээд хошуугаа унжуулахад нь би түүний ах руу хуруугаараа заалаа. Жимин-ий царай тэр дороо хувьсхийн өөрчлөгдөн ууртай ширүүн төрхөндөө орлоо.

I'm in love with Fxxkboy | pjm | completedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon