V

1.8K 139 5
                                    

Тэр өдрөөс хойш нилээн удаан хугацаа өнгөрч, мөн тэр хугацаанд Жимин байнга л төв царайлж нэг тийш гөлрөн, охидуудыг ч тоохоо больсон нь илт мэдэгдэж байлаа. Харин би яагаад ч юм түүнийг байнга ажиглах болсон. Бас энэ хугацаанд Хёнжи найз залуугаасөа салсан гэхдээ ямар ч хэрүүл уруулгүйгээр. Жэксон хар тамхи татдаг байсан бас Ина-гийн ах нь хар тамхи борлуулдаг байсан учраас байнга түүнтэй холбогддог байсан гэж хэлсэн. Гэхдээ ямар нэг араар тавих асуудал огтхон ч байгаагүй. Хачирхалтай нь Хёнжи Жэксон маш сайн найзууд болчихсон. Үнэхээр гайхмаар шүү. Хэрвээ би байсан бол бүр харьцахчгүй байсан байх.

**************

Хичээл тараад гэрлүүгээ харих гээд сургуулиас гартал цаана сандал Хёнжи ганцаараа сууж байлаа. Би түүн рүү сэмээрхэн дөхөж очоод цочоох гэтэл огтхон ч цочсонгүй

"Өө чи ёстой урамгүй юм аа" гэж хэлээд би хажууд нь суун хошуугаа унжуулав. Харин Хёнжи намайг шоолж инээчихээд санаа алдав.

"Дараа урамтай цочиж өгнөө"

"Яагаад л санаа алдаад суугаад байгаа юм?"

"Мэдэхгүй юм даа. Зүгээр л байж байгаад санаашраад суудаг болчихож"

"Яг иймэрхүү үед би яаж сэтгэл санаагаа засдаг гээч"

"Яаж?"

"Өөр хүнд хэлэхгүй гэж амла" гэж хэлээд чигчий хуруугаа гозойлгон амлалт авчихаад халааснаасаа утас болон чихэвчээ гаргаж ирэн нэгийг нь өөрөө зүүн нөгөөг нь Хёнжи-д зүүлгэв. Дууныхаа листээс нэг дуу сонгон тоглуулж эхлэхэд Хёнжи намайг шоолон нулимсаа гартал инээлээ.

"Бурхан минь Нора чи ч үнэхээр сонин сонирхолтой юмаа. Justin Bieber-Baby байхдаа яахав дээ" гэж хэлэнгээ элгээ тэврэн нулимсаа арчиж байлаа. Харин би дагаж дуулаад дороо бүжиглэх аядаж байтал хэн нэгэн мөрөн дээр минь цохих шиг болов. Цочин эргэж хартал Жимин байлаа.

"Сайн уу?"

"Сайн"

"Би чамаас нэг зүйл гуйх гээд л. Би хичээлээсээ нилээн хоцорчихсон явж байгаа тийм болохоор надад хичээлүүдийн давтлага өгөөч тэгэх үү" . Түүний энэ асуултанд нь би нэг л эвгүй царай гаргачихаад Хёнжи рүү харвал өөдөөс инээмсэглэн мөрөө хавчив. Би буцаж Жимин рүү хараад

"Юу гээч Чимчим"

"Жимин. Гэхдээ чи хүссэнээрээ дуудаж болноо"

"Өө нээрээ тийм шдээ"

"Тэгээд чи явах юм уу?"

"Би чамд аль хэдийн хариултаа өгсөн гэж бодож байна"

"Хариулт өгсөн гэж үү?"

"Тиймээ. Би чиний нэрийг чинь ч сайн мэдэхгүй байж чамайг дагаж гэрт чинь очоод давтлага өгнө гэж бодоо юу? Би лав тэгж бодохгүй л байна шүү Чимчим"

"Заза өөрөө л мэд. Гэхдээ бодлоо өөрчилхөөр болвол хэлээрэй. Би чамруу зурвас бичнээ" гэж хэлээд босоод явахад нь би хойноос нь

"Гэртээ очоод хүлээж л бай. Би очиж ч магадгүй" гэж орилов. Харин Хёнжи над руу нэг л асуусан байртай харахад нь би

"Яасан бэ?"

"Чи түүний нэрийг мэдэхгүй гэж худлаа хэлсэн"

"Аан тэр бол нэг төрлийн арга байгаа юм. Тэглээч Жимин их тэнэг байна. Би дөнгөж 1р дамжаа байхад яаж 4р дамжааны хичээлээр давтлага өгөх юм бэ? Жимин намайг өнөөх амархан охидууд шигээ санаж байгаа бололтой."

"Гэхдээ Жимин хэзээ ч охидуудаас гуйж байгаагүй" гэхэд нь би нээх тоолгүйгээр

"Тэгээд юу гэж? Намайг очоод мэдэхгүй хичээлийнхээ давтлагыг өг гэх гээд байгаа юм уу?"

"Үгүй дээ. Зүгээр л чамд сануулж байна. Чамайг түүн рүү нүдээ цавчлахчгүй дайрсан өдрөөс хойш Бангтаныхан бүгд чамайг хүндэлдэг болсон. Бас Жимин чамайг анзаараагүй байхад чинь ширтээд л байдаг. Магадгүй чамд дуралчихсан байх" сүүлийн өгүүлбэрийг сонсоод миний зүрх бага зэрэг хүчтэй цохилж эхлэв.

"За боль доо" гэж хэлээд би түрүүлээд босон явлаа.

**************

Математикийн хичээлээ хийх гэж толгойгоо гашилган сууж байтал утсанд зурвас ирэх дуулдав. Түр амсхых суураа утсаа шалгавал танихгүй дугаараас зурвас ирсэн байлаа.

"Чи ирсэнгүй 😢😭"

Яаж ч яваад дугаарыг минь олсон юм. Найзууд маань л өгсөн байх магадгүй Хёнжи.

"Би үзэж хардаггүй болохоор гэрийг чинь олж очиж чадсангүйээ"

"Юу хийж байна даа"

Дахиж зурвас бичих хүсэл төрөөгүй учраас тоохгүй байхаар шийдэв. Гэсэн ч ар араасаа зурвасууд ирсээр л байлаа. Ирэх тоолонд нь дуугарах чимээ нь үнэхээр ядаргаатай байсан тул утсаа шүүрч аваад эхнээс нь уншив.

"Завгүй байгаа юмуу?"

"Үнэндээ чамтай ярилцах гээд"

"Хэн ч надад чиний хэлсэн шиг хатуу мөртлөө үнэн үгийг хэлж байгаагүй"

"Баярлалаа гэж хэлэх гээд л"

" Сайхан амраарай 😇"

Бурхан минь яаж байгаад энэ ядаргаатай залуутай орооцолдчихов доо.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now