XVI

1.2K 96 2
                                    

Соми "Юу? Магадгүй гэнээ. Чи санахгүй байгаа юмуу? Үнэн юмуу?"

Би "Мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор"

Соми "Согтуу гэнээ? Тэр муу новш арай чамайг согтоож байгаад хүчиндчихсэн юм биш биздээ" гэсээр уурандаа суудлаасаа босов. Харин Хёнжи түүнийг буцаан суулгачихаад надруу болгоомжлонгуй харан

"Тэгэхээр болсон явдлыг эхнээс нь ойлгомжтой ярьж болох уу" гэхэд нь би нэг гүнзгий санаа алдчихаад бүгдийг эхнээс нь ярив. Мөн Минху-г сэтгэцийн өвчтэй гэдгийг ч хэллээ.

Миа "Үнэхээр сэтгэцийн өвчтэй юм бол тэр галзуугийн эмнэлэгтээ хэвтэж байхгүй яах гэж энд байгаад байгаа юм болоо"

Би "Магадгүй хүнд хэлбэрийх биш байх лдаа"

Сана " Тэр өглөө сэрэхэд чинь та хоёроос гадна манай сургуулийн охин цуг нэг оронд байсан гэсэн биздээ?"

Би "тийм ээ"

Хёнжи "тэгвэл тэр охиноос асууж үзвэл яасан юм?"

Би "тэр охин ч бас согтоод юу ч санахгүй байвал яах юм"

Хёнжи "сананаа" гэсээр үнэхээр өөртөө итгэлтэй хэлэв. Намайг толгойгоо дохиход бүгд тэвэрлээ. Анхнаасаа л найзууддаа хэлэх ёстой байж..

**********

Өнөөдөр нэг юм сургууль дээрээ ирлээ. Бусад хүмүүс намайг юу хийснийг мэдэхгүй ч гэсэн тэд яг л над руу ширтээд байгаа юм шиг санагдсаар би толгой гудайлган аль болох хүмүүст харагдахгүй хэсгээр явав. Тэгж доош харж явсаар нэг хүнтэй мөргөлдчихлөө. Би хамаг эрчээрээ хойш унахад дээш өнгийн харвал Жимин байдгаараа инээчихсэн зогсож байв.

"Танил дүр зураг байх чинь" гэсээр намайг босгон хувцсыг минь гөвж өглөө. Тийм шүү дээ бид анх ингэж тааралдсан. Сургуулийн цайны газраас гарах гэж яваад..

"Өөрийгөө үл үзэгдэгч болчихлоо гэж бодоогүй биздээ гүнж минь" гэсээр миний хоёр хацрыг шахан тоглойг минь хоёр тийш хөдөлгөв.

"Хацар өвдөөд байна шдээ" гэж хэлээд түүний гарыг цохиж өөрөөсөө холдуулчихаад хоёр хацраа илсээр хошуугаа унжуулах аж.

"Яаа эгдүүтэй охин чинь битгий хайр хүргээд байгаарай. Үнсээд алчихна шүү" гэж дороо дэвхцэн хэлэх бол би хичээлээсээ хоцрох гэж байгаагаа санан

"Хичээлээсээ хоцрох нь хоолны танхимд уулзья" гэсээр хажуугаар нь зөрөн гүйхэд Жимин хойноос

"Хайртай шүү!!" хэмээн коридороор дүүрэн орилов. Аз болж хичээл эхлэх гэж байсан болохоор тийм ч их хүүхдүүд байсангүй.

**********

Завсарлагаан болж хоолны танхим руу ортол танил царай харагдав. Нөгөө охин.. Одоо л асуух хэрэгтэй гэж бодон түүн рүү шийдэмгий алхаж байтал утас минь дуугарав. Аваад харвал хараал идсэн Минху байлаа. Авах эсэхдээ эргэлзсээр нилээн хэд дуудуулсны эцэст аваад чихэндээ наав.

"Өдрийн мэнд үзэсгэлэн гоо минь" гэсээр ярихад би түүний хоолойг үзэн ядан арай гэж биеэ барих аж.

"Яах гээв"

"Битгий ийм өөдгүй байл даа. За тэр яахав. Нөгөө ярьсан зүйлээ мартаагүй биздээ. Надтай хэзээ уулзья гэж бодож байна?"

"Би яасан ч чамтай уулзахгүй"

"Яасан ч уу? Тэгвэл-" цааш сонсохыг хүссэнгүй шууд л тасалж орхив. Харин нөгөө охин алга болчихсон байлаа.

**********

"Яг асуух гээд очиж байсан чинь гэнэт муу новш чинь залгаад. Тэгээд ярьж байх хооронд явчихсан байсан" хичээл таран Хёнжи-той цуг сургуулийн шатаар уруудаж байтал Жимин өөдөөс маш ууртай ирж байв. Арай...

Намайг хананд шахан гараа толгойны минь хажууд тулан хурц нүдээрээ ширтэх аж.

"Үнэн юм уу?" Түүний амнаас гарсан ганц л үг. Өнөөдрийн эхлэл хэтэрхий сайхан байсан ч үдээс хойш хар дарсан зүүд болоод хувирчихлаа. Тиймээ энэ удаа зүүд байсан бол би хурдан сэрэхийг хүсэж байна. Гэсэн ч тийм биш юм. Хэзээ ч битгий болоосой гэж хүсэж байсан үйл явдал яг одоо бодитоороо болж байна.

Түүний хурц нүд бараг л намайг алж байлаа. Би нэг ч илүү хөдөлгөөн хийхгүй, амнаас минь авиа ч үл гарна. Тэгсээр нүдэнд минь нулимс цийлгэнэн урсаж орхив. Жимин хариултаа авчихлаа гэсэн шиг доош харан гүнзгий амьсгаа аван нулимстай нүдээр над руу хараад

"Уг нь чамд л итгэхийг хүссэн юмсан. Юу ч болсон байсан чиний амнаас худлаа гэдэг үг сонссон бол би итгэх байлаа" гэж хэлээд намайг орхин явлаа. Би хойноос нь зуурч үлдээх гэж хичнээн хичээсэн ч тэр гараа хүчтэй саван тэр эрчинд нь би газар уналаа. Ямар ч хүчгүй болчихож. Босох ч хүчгүй. Одоо миний хийж чадах ганц зүйл бол уйлах л байлаа.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now