II

2.2K 152 2
                                    

Эхлээд өөрийгөө танилцуулсан нь дээр байх. Намайг Нора Ким гэдэг. Англи Солонгосын эрлийз. 19 настай. Ахлах сургуулиа Англид төгссөн боловч юу болсон юм бүү мэд солонгост их сургуульд сургана гээд энд авчирчихсан. Энд ирсэндээ бага зэрэг дургүй байгаа ч найз нөхөдтэй болоод ирэхээр орчин бага зэрэг өөр санагдаж эхлэх болсон. Гэхдээ одоо бид нар үдэшлэг рүү явж байна. Найзууд маань үдэшлэг рүү явж байж дарс, шар айраг авч явья гэж шийдсэн. Тэнд алкохолоор л дутав гэж дээ.

"Энэ байшин мөн юм уу?" би үнэхээр залхсан байртай асуув. Эцэг эх маань намайг хорьж цагддаггүй ч би иймэрхүү зүйлсээс хол хөндий байдаг. Өнөөдөр хүртэл энд яагаад ирчихсэн байгаагаа ч ойлгохгүй байна. Найзыгаа завхай залуутай учир ургуулахыг нь харж суух гэж үү?

"Күүк надад энд л гэж хэлсэн дээ." гэсээр Хёнжи утсаараа нэг дугаар хийн залгав.

"Утсаа авахгүй байна хэдүүлээ шууд л орохоос" гэж хэлээд шуудхан л хаалга нээгээд орлоо. Харин үүдэнд өндөрдүү, том нүдтэй, өндөр хамартай залуу угтаад зогсож байлаа. Гэхдээ инээхээрээ яг туулай шиг юм.

"Тавтай морил бүсгүйчүүдээ" гэсээр гартаа барьсан шар айргаа бага зэрэг өргөс хийв. Харин Хёнжи-гийн царай нэг л эвгүй. Ичээд байгаа ч юм шиг. Манай найзууд бүгд царайлаг залуусын өмнө хүчин мөхөсддөг бололтой.

Бид үүдээр орон цааш явсаар хүмүүс цугласан том өрөө лүү орлоо. Бүх суудал дүүрэн байсан учраас бид хаана суухаа мэдэхгүй зогсоор байв. Гэтэл хэдэн хөвгүүд тойроод зогсчихсон байсны нэг нь биднийг харав бололтой наашаа дөхөөд ирж байна. Ойртож ирэхэд нь л царайг нь танилаа. ЖИМИН.

"Ирсэнд баярлалаа. Та нар чинь 1р дамжаа байхаа?"

"Тиймээ. Манай найз Хёнжи-г Жонгүг урьсан болохоор нь бид хүрээд ирсэн юм зүгээр биз дээ?" Соми нүдэнд нь өртөх гэж хичээж байгаа бололтой. Бидний өмнөөс яриад л.

"Зүгээр байлгүй яахав. Тэгэхээр танилцацгаая. Намайг Пак Жимин гэдэг. 4р дамжааны оюутан" гээд гараа сунгав.

"Кан Соми"

"Им Хёнжи"

"Жи Сана"

"Пак Миа"

"Нора Ким" намайг нэрээ хэлэв үү гүй юу бусад маань над руу том нүдэлж харлаа. Англид байхад ингэж танилцуулдаг байсан болохоор бүр сурчихаж. Залруулах хэрэгтэй.

"Бишээ Ким Нора" хэлж дуусмагц Жимин надруу ирмэчихэв. Ямар гээчийн сээтэгнэл вэ?
Тэгснээ Соми-гийн мөрөөр тэврээд "Охидуудаа хөгжилтэй байгаарай" гэж хэлээд Соми руу харан "Бүжиглэх үү хатагтай" гэж тачаангүй хоолойгоор асуухад Соми ч зүгээр байсангүй өөдөөс нь сээтэгнэн "тэгэлгүй яахав" гэж хэлээд хэлхэлдээд явлаа.

Удалгүй чанга ая явж эхлэн охид залуус бүгд босч бүжиглэхэд бид хэд сул гарсан суудал дээр очин суулаа. Өөрсдийн авчирсан шар айрагнаасаа ууцгаан элдвийн зүйл ярилцана. Ярианы сэдэв бас л үдэшлэг. Тэд хэдий зугаа цэнгэлд дуртай ч ухаантай охид. Тийм болохоор л би тэдэндээ хайртай. Хэрвээ буруу замаар орчихсон өдөр шөнөгүй наргиж цэнгэдэг байсан бол би аль хэдийн "зайлцгаа өлөгчингүүдээ" гэж хэлээд дунд хуруу өгөх байлаа. Учир нь амьдралд үдэшлэг хөвгүүдээс илүү зүйл байхгүй гээд ухамсарт нь тогтчихдог юм.

Бид бүгд л хоорондоо хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байхад Хёнжи ганцаараа бодлогоширон суух нь бид нараас нэг зүйл нуугаад байгаа мэт санагдуулж байлаа. Надтай хамгийн их ярилцдаг учраас би түүнтэй ярилцахаар шийдэн хажууд нь очиж суув.

"Уйтгартай байна уу?"

"Үгүйээ"

"Тэгээд яагаад ганцаараа дуугүй суугаад байгаа юм. Ямар нэгэн зүйл болоо юу?"

"Үнэндээ нэг зүйл болсон л доо. Өчигдөр найз залуутайгаа утсаар ярьж байтал цаана нь нэг эмэгтэй хүн дугараад тэгснээ гэнэтхэн л ажилтай болчихлоо дараа ярья гээд тасалчихсан"

" Найз залуу чинь эгч юм уу эмэгтэй дүүтэй юу"

"Эгчтэй. Гэхдээ эгчийх нь хоолойг би сайн мэднэ. Харин тэр нэг л өөр байсан. Түүний өмнө нь үерхэж байсан охиных нь хоолой шиг л"

"Ина юу? Чи ч бас өмнө нь найзалж байсан биздээ"

"Тийм ээ"

"Тэгэхээр тэднийг холбоотой гэж бодож байна уу?"

"Мэдэх юм алга даа"

Түүнд одоо хэцүү байгаа байх. Найз залуугаа өөр охинтой харьцдагийг мэдээд ямар л олиг байв гэж дээ. Тэврэлт түүний зовлонгоос нэмгэлэхгүй ч ядаж л сэтгэл санаа нь дээрдэх болов уу гэж бодоод хэсэг тэврэн суув. Гэтэл гэнэт охидуудын орилолдох чимээ гаран тэр зүг рүү хартал Сана Ина болон бусад нийлдэг охидууд руу нь дунд хуруу гаргаад гараад явчихлаа. Хёнжи Миа бид 3 Сомигийн цүнх гадуур хувцасыг нь аваад араас нь гүйгээд гартал үүдэнд Соми Жиминтэй үнсэлцээд зогсож байлаа. Хурдхан шиг түүнд явах болсноо хэлээд Санагийн ардаас очтол нилээн ууралчихсан алхаж байв.

"Юу болсон юм бэ?" гэж Миа Санагийн хойноос зуурахад нэг юм байрандаа зогсоод гүнзгий амьсгаа авчихаад бидэн лүү харан

"Муу өлөгчингүүд чинь Соми-г янхан гэж хэлсэн"

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now