XV

1.3K 91 2
                                    

"Тэгэхээр юу болсон талаар хэлэхгүй юмуу?" гэсээр Жимин үсийг минь илэх бол би түүний өвөрт нялх хүүхэд аятай бөөцийлүүлэн сууна. Ярья гэсэн ч үг минь огт эвлэхгүй байв. Би юу гэж хэлэх юм? Ахад чинь хууртаад унтчихсан гэх юмуу?
Би Жимин-ий асуултанд толгой сэгсрэх үйлдлээр л хариулав.

"Миний охин ч хүн айлгаж сандаргахдаа сайн юмаа. Гэхдээ дотроо бүхнээ хадгалаад байвал чамд л хэцүү шүү дээ. Надад ярьдаггүй юмаа гэхэд найзууддаа ярих хэрэгтэй. Ёр нь чи найзуудтайгаа хэзээ сүүлд холбоо барьсан юм?" гэж асуухад нь би мөрөө хавчив. Үнэндээ надад ярихад их хүндрэлтэй байлаа. Бүтэн 30 минут тасралтгүй уйлахаар юу болох нь ойлгомжтой шүүдээ. Амьсгаагаа зөв хувиарлаж чадахгүй байхад яаж үг хэлнэ гэж.

"Тийм дээ. Утасаа салгачихсан байсан хүн яаж холбоо барьхав дээ. Гэхдээ найзууд чинь болон бусад хөвгүүд маань бүгд чамд санаа зовж байгаа шүү. Ядаж өөрийхөө зүгээр байгаа гэдгийг тэдэнд мэдэгдээрэй за юу" харин энэ удаа би толгой дохив. Би ёр нь хэлгүй байсан ч бусадтай амархан ойлгоцохнээ. Бид байрлалаа өөрчлөн орон дээр хэвтлээ. Өөд өөдөөсөө харан. Яг ч өөд өөдөөсөө биш юм байна. Би доошоо харах бол Жимин надруу ширтсээр байв. Бас үсийг минь илэхээ ч мартсангүй.

"Мангар охин. Юунд ингэж өөрийгөө зовоож байгаа юмдээ" гэсээр духан дээр минь хэд хэд үнсэв.

Нэг л мэдэхэд Жимин-ий дулаахан тэвэрт тайтгаран нойрондоо дийлдэн унтсан байлаа.

**********

Урьд шөнө би өмнөх өдрүүдээс ч илүү тухтай тайван унтсан юм. Гэсэн ч өглөө сэрээд миний сэтгэл гонсойв. Хажууд минь Жимин байсангүй.

"Зүүд байж" гэж амандаа шивнээд гараараа нүүрээрээ даран хэвтлээ. Яагаад ч юм өчигдөр зүүдэлсэн мэт санагдав. Жимин ирсэн нь зүүд юм шиг, түүний тэвэрт уйлж, түүнд аргадуулсан нь ч зүүд юм шиг санагдав. Дахиад л нулимс нүдэнд хураад ирэв. Гэтэл гэнэт хаалга онгойн зүүдэндээ л уулзсан гэж бодож байсан нэгэн минь ороод ирэв.

"Унтаахай минь сэрээрэй. Өглөөний цайгаа ууцгаая" гэж хэлээд намайг харан царай нь хувьсан

"Юу болсон бэ? Яагаад уйлаад байгаа юм?" гэж асуухад нь би түүнийг хамаг чангаараа тэвэрлээ. Тэгээд түүний нүүр лүү харан

"Зүүд л гэж бодсон. Чамайг зүүдэнд минь л ирж гэж бодсон" гэхэд сая л нэг санаа нь амрав бололтой гүнзгий амьсгаа аван үсийг минь илээд зөрүүлэн тэврэв.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now