XVII

1.3K 91 2
                                    

Дахин гэрээсээ цухуйлгүй олон хонолоо. Энэ удаад надад урьд урьдныхаасаа ч хэцүү байсан юм. Гэсэн ч найзууд минь өдөр бүр ирж амьхандаа л намайг сэтгэл санаагаар дэмжихийг хичээж байв. Би тэдний урмыг хугалахгүй гэсэндээ өөрийгөө хүчлэн байж инээмсэглэнэ. Энэ нь үнэхээр хэцүү байдаг. Уйлмаар санагдаж байхад инээнэ гэдэг. Гэхдээ тэр байдал удаан үргэлжлэхгүйн дээр найзууд минь ч намайг анзааран чимээгүйхэн тэвэрч өгдөг байлаа. Тэр тэврэлтэнд бага зэрэг л тайвширдаг ч би хамгийн ихээр Жиминд тэврүүлж аргадуулахыг хүсэж байв. Үнэхээр би түүнгүйгээр хэн ч биш юм байна...

**********

Өглөө хэн нэгний халуун бие төөнөсөөр сэрэхэд хажууд минь хамгийн ихээр уулзахыг хүсэж байсан хүн минь бөх гэгч нь унтаж байв. Нүд минь бүрэлзэн нулимсаар дүүрч тэвэрт нь шигдэхэд Жимин сэрсэн бололтой үсийг минь нэгэн хэмнэлээр илж толгой дээр минь үнсэж байв.

"Бүх зүйл сайхан болноо. Би энд байна чамтай хамт" гэж аяархан хэлэхэд нь би дээш өндийн царайг нь нэг сайн ажиж аваад

"Намайг үнэхээр уучлаарай. Уучлаарай" гэж зогсоо зайгүй хэлэхэд

"Үгүй дээ. Би чамайг аль хэдийн уучилчихсан" гэж хэлээд намайг буцаан тэвэрлээ. Гэнэт нэг л мэдэхэд Жимин алга болчихсон байлаа яг л урьд өмнө нь огт байгаагүй юм шиг... харин би уйлахаас өөрийг хийж чадахгүй нь.

Зүүднээсээ арай гэж сэрэхэд өглөө ч болоогүй байх ба гадаа бороо шаагиж байв. Саяхан зүүдэлсэн зүүдээ бодсоор, цээжинд минь тээглэх хүнд зүйл намайг дахин уйлахад хүргэв. Цээжээ даран амьсгаа ч авж чадахгүй болтлоо уйлсаар үүр цайлгав. Түүнгүйгээр өдрийн барна гэдэг надад яг л там мэт санагдах боллоо. Там ч үүн шиг зовлонтой байхгүй биз.

Арай гэж босон өнгө зүс алдсан царайгаа толинд харж нэг алдчихаад усанд орлоо. Уснаас гарч ирэн өөртөө зориулан бага зэрэг өрлөөний цай бэлдэв. Тэр зүүд хэтэрхий бодит юм шиг байсан учраас бодлоос минь огт салахгүй байв. Гэсэн ч тэр над дээр ирэх бүрэн боломжгүй. Яагаад гэвэл Жимин Лондон явчихсан. Түүний найзууд удаан хугацаагаар явсан гэж хэлсэн.

Санаа алдсаар өглөөний цайгаа ууж дуусгачихаад өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтлээ. Энэ хугацаанд Минху өөртэй нь уулз гэж залхаасаар л байгаа. Би яасан гэж түүнтэй юу ч болоогүй юм шиг уулзах билээ. Хэрэггүй зүйлс бодсоор хэвтэж байтал утас дуугарав. Хёнжи залгаж байлаа.

"Байна уу?"

"Жимин ирчихсэн байна" үүнийг сонссон дариудаа би огцом өндийн суусан ч ямар ирсэн гэдгийг нь мэдээд очиж уулзаж чадах биш хэмээн бодон буцан хэвтлээ.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now