XIX

1.4K 105 4
                                    

"Гар чинь яагаад шалбарчихсан юм?" түүнд тэврүүлэн гарыг нь атган суухдаа би түүнээс асуув. Жимин нэг санаа алдчихаад

"Зодолдоод" энэ удаа би санаа алдлаа. Минху-тай зодолдсон байх гэсэн бодол л хамгийн түрүүнд орж ирэв.

"Намайг уучлаарай Нора. Тэр өдөр би чамтай холбоо барьчихсан бол тийм зүйл болохгүй байсан. Би ингэж бодон чамаас уучлалт гуйх гэсэн ч... өөрийгөө буруутгахыг хүсээгүй. Бүх асуудал зөвхөн чам дээр төвлөрчихсөн болохоор, ахын явуулсан зураг гээд бүх зүйл чамайг буруутай гэдгийг илэрхийлээд байсан учраас өөрийгөө ч гэсэн буруутайг анзаарах сөхөө байгаагүй" гэж хэлээд мөрөнд минь нүүрээ наав. Би түүний толгойг зөөлхөн илэн үнсээд

"Одоо энэ талаар ярихгүй байцгаая. Юу ч болсон зөвхөн бие биедээ л итгэе за юу" гэж хэлэхэд мөрөнд минь толгойгоо тавьсан хэвээр дохив. Би эргэж харан түүний өөдөөс харж суун хацрыг нь зөөлхөн илэн уруул дээр нь үнслээ. Хөнгөн үнсээд холдох гэсэн ч Жимин намайг өөртөө татан улам л шунаглан үнсэв. Удалгүй үнсэлтээ салган уруулыг минь илчихээд

"Орой болж байна явцгаая" гэж хэлэн гараас минь хөтлөн босон явлаа.

Бид анх болзож байсан газраа буцан ирж тэндээ суусаар л байсан хэрэг. Бидний хувьд энэ газар хамгийн дурсамжтай, үнэ цэнэтэй газар минь болж байх шиг...

**********

"Сайн уу үзэсгэлэн гоо минь" гэсээр Минху өөдөөс ёжлонгуй инээнэ. Болдог бол түүнийг алчихмаар л байна шүү.

Өмнөх өмнөхөөсөө ч илүү сайхан өдөр эхэлсэн. Гэхдээ эхэлсэн шигээ төгсөхгүй нь бололтой. Өнөө өглөө нойроо ханатал унтаж, өглөөний нар өрөөг минь төгс гэрэлтүүлж, ороо ямар ч өөгүй хурааж, өглөөний цайгаа ч амттай зооглосон. Сэтгэл санаа минь ч өөдрөг байж өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэж бодож байсан. Харин одоо би алт шиг цагаа нэг муу хөгийн амьтанд зориулж, өөдөөс нь хараад сууж байна. Тэр Жимин бид хоёрыг эвлэрчирсэнийг мэдэхгүй байгаа бололтой над руу бахдалтай нь аргагүй харна. Би түүний урд аягатай усаа хагалчих нь холгүй базан суух нь өөрийгөө хэр хянаж буйг минь илтгэж байв. Түүний харцыг хараад л би тавгүйтдэг. Үргэлж..

"Шар айраг захиалах уу?"

"Өөртөө л захиал. Зүгээр ярих гэсэн зүйлээ ярь л даа"

"Үнэндээ ярих юм байхгүй"

"Юу? Тийм бол яах гэж намайг дуудсан юм?" Би суудлаасаа огцом босон түрүүнээс хойш нэг ч уруулдаа хүргээгүй ч уураа гаргаж ядан байсан аягатай усыг барьж авлаа.

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now