XIII

1.4K 92 4
                                    

Өнөөдөр Жимин над руу нэг ч залгаж эсвэл зурвас бичсэнгүй. Уг нь болзоо товлочихсон байсан ч энэ залууг ингээд таг чимээгүй алга болчихно гэж бодоогүй юм. Би аль өглөө эрт босон өөрийгөө бэлтгэсэн байхад Жимин намайг ирж авна гэж хэлчихээд бүтэн цаг хүлээлгэж байна. Эхлээд түүнд уур минь маш их хүрч байсан ч гэлээ сүүлдээ санаа зовж эхлэв. Ямар нэг муу зүйл тохиолдсон байж магадгүй гэж бодон, одоо яг утсаа авах байх гэсэн найдлагаар утас руу нь залгахад дахиад утсаа авсангүй. Гэртээ сууж дэмий санаа зовох хэрэггүй байх гэж бодон гэр лүү нь явахаар шийдэв.

Гэрийх нь үүдэнд л ирэхэд чанга хөгжим сонсогдож байлаа. Би ч арай үгүй байлгүйдээ гэж бодон хаалгыг нь хэд балбав. Бага зэрэг удсаны эцэст хаалга онгойлгоход энэ Жимин биш харин түүний ах Минху байлаа.

"Жимин байгаа юу?" гэж намайг асуухад

"Аан түр гарсан. Удахгүй хүрээд ирнэ. Чи ороод хүлээж байх юмуу?" гэхэд нь би татгалзахыг хүссэн ч түүний удахгүй ирнэ гэдэг үгэнд итгэн дотогш орохоор болов.

Гэрт нь ахынх нь найзууд бололтой цөөн хэдэн хүмүүс байв. Тэр дунд манай сургуулийн бас нэг охин байлаа. Би тэднээс холхон сууж утсаа гаргаж ирэн дахин Жимин рүү залгалаа. Энэ удаа утас нь бүр ч холбогдсонгүй. Харин утас минь гэнэт унтарчихав. Ойрд цэнэг нь хурдан дуусаж унтрах болсон юм.

"Новш гэж" амандаа хараал тавин Минху-гаас цэнэглэгч байгаа эсэхийг асуухаар очлоо. Гэсэн ч тэр миний хэлэх үгийг ч тоолгүй гарнаас минь хөтлөн хүмүүс бужигнах хэсэг рүү аваачин бүгдийх нь анхаарлыг татав.

"Бүгдээрээ анхаарцгаагаарай. Та нарт нэг хүнийг танилцуулах гэсэн юм. Энэ үзэсгэлэнтэй охин бол... миний дүү Жимин-ий найз охин. Харин та нар маханд шунасан чоно шиг шүлсээ гойжуулан харах хэрэггүй" гэж хэлэхэд тэнд байсан залуус бүгд орилолдов. Би харин үл ялиг инээмсэглэн түүний гараас бултахыг хичээж байв. Харин Минху намайг дахин дагуулж яваад гал тогооны өрөөнд орж ирэн хөргөгчнөөс шар айраг гарган гарт минь бариулав.

"Уучлаарай би ууж чаддаггүй юм" гэж хэлээд буцааж өгөх гэсэн ч

"Энэ тийм ч хүчтэй биш дээ" гэж хэлээд буцаан над руу түлхэлээ.

"Та тэгж хэлэх хэрэггүй байсан юм" гэхэд

"Зүгээр дээ. Чамайг тэгж танилцуулахгүй бол чамайг орж ирсэн цагаас чинь хойш бүгд л харц шидэлж хэн болохыг чинь асуугаад байсан юм" гэж хэлээд над руу бага зэрэг ойртон зогслоо. Би харин тэр хэрээр нь холдон зогсов. Би гэнэт юу асуух гэж байснаа санан

"Нээрээ танд утасны цэнэглэгч байхгүй биз" гэж асуухад Минху цааш яван нэг шургуулганаас цэнэглэгч гаргаж ирэн надад өгөв. Би утсаа асахыг хүлээх зуур Минху-тай зарим зүйлсийн талаар ярив.

"Та Жимин-ийг хаашаа явсаныг мэдэхгүй биз?" гэж асуухад Минху үлдсэн шар айргаа нэг амьсгаагаар ууж дуусгачихаад над руу харан

"Өнөөдөр нэг найзых нь төрсөн өдөр гээд байх шиг байсан тийшээ явсан шиг санагдаж байна гэхдээ удахгүй ирнэ гэж хэлсэн дээ. Чамтай уулзах төлөвлөгөөтэй байсан юм уу?" гэж түүнийг хэлэхэд нь би Жиминд гомдож байгаагаа мэдрэв. Хэрвээ тийм байсан бол надад хэлж болох л байсан. Яагаад утсаа авахгүй байсныг нь одоо л ойлголоо. Хөгжилдөөд утсаа ч анзаарахгүй намайг ч бодох сөхөөгүй байгаа биз. Ийн бодохдоо би гартаа барьсан шар айргаа шууд л ууж орхив. Өмнө нь дарснаас хэтэрч байгаагүй надад нэг дор их хэмжээгээр уух нь хоолойг минь зурах мэт өвгөхөөс гадна, гашуун амт амтагдаж байлаа. Харин Минху намайг харан алгаа ташаад

"Сайн охин" гэж хэлэв. Удалгүй толгой минь эргэж, дахин уух хүсэл төрөн үлдсэн бүх шар айргаа ууж дуусгачихаад нэг тийш явж эхлэв. Нэг л мэдэхэд хүмүүс дунд орон бүжиглэж байлаа. Бас би дахин уугаад л байв. Тэгээд л гэнэт харанхуйлаад явчихав.

**********

Өглөө толгойны минь өвдөлт намайг нойрноосоо сэргэхэд хүргэв. Өндийж суун аймшигтай өвдөх толгойгоо барин яаж хөнжилдөө орон унтсанаа санахыг хичээж байлаа. Гэхдээ би нэг зүйлийг анзаарав. Энэ орон дээр би ганцаараа биш гурвуулаа байлаа. Бас нүцгэн. Миний хажууд Минху харин түүний цаана манай сургуулийн охин. Би аймшигтай ихээр сандран яг юу болсныг санах гэж хичээвч юу ч санасангүй. Тэд нарыг сэрээчихгүй гэсэндээ сэмээрхэн босож хувцасаа өмсөөд гал тогоо руу орон бүрэн цэнэглэгдсэн утсаа асаахад Жиминээс хэд хэдэн зурвас дуудлага ирсэн байв.

"Хонгор минь. Намайг үнэхээр уучлаарай. Аав маань Лондонгоос ирчихсэн. Тэгээд надтай маш яаралтай уулзах хэрэг байна гэж дуудсан болохоор уулзахаар явсан юм. Залгаж хэлээгүйд уучлаарай. Аавтай удаан уулзаагүй болохоор ярих сөхөө ч байсангүй"

From: Chimchim

"Утсаа яагаад салгачихсан юм бэ? Надад гомдчихсон юм уу?"

From: Chimchim 

"Маргааш уулзаж гомдлыг чинь тайлах болноо. Хайртай шүү ♡"

From: Chimchim

Түүний зурвасыг унших хооронд нулимс минь зогсоо зайгүй урсана. Бас нэг мэдэхэд тэднийхээс гарч яван гудамжаар алхаж байлаа. Яг энэ үед л Минху надад худал хэлсэг болохыг ойлгов. Би харин түүний хавханд орчихож. Анхнаасаа Жимин надад сануулсан байхад би үнэхээр тэнэг зүйл хийж. Хэзээ ч залруулж боломгүй алдаагаа хийж. Жиминд юу гэж хэлэхээ яаж тайлбарлахаа мэдэхгүй дэмий л гудамжаар цурхиран уйлан алхана.

Гэртээ орж ирсэн дариудаа шууд л угаалгын өрөө орон усанд орон бие зулгартал үрж эхлэв. Уйлсаар л. Миний бие минийх биш болчихсон юм шиг санагдан шүршүүр доор өвдөгөө тэврэн уйлсаар. 

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now