III

2.1K 138 3
                                    

Monday, 11:43

"Тэгээд хамт бүжиглэж байснаа гарч агаар амьсгалах уу гэж асуусан. Би мэдээж зөвшөөрөөд хамт гадаа алхаж байсан чинь Жимин гэнэт зогсоод над руу аажмаар дөхөж ирээд л миний уруул дээр үнссэн. Үнэхээр сайхан байсаан" Соми болсон зүйлсээ догдлонгуй ярих нь түүнийг дуралчихсан гэдгийг илтгэх мэт. Харин бид чимээгүйхэн яриаг нь сонсон нүүрэндээ чин сэтгэлийн инээмсэглэл тодруулан сууна. Яагаад гэвэл найз минь яг одоо үнэхээр өхөөрдөм харагдаж байна.

"Тэгэхээр хэн нэгэн дуралчихсан бололтой" гэсээр Миа-г инээхэд бид ч дагаж инээлдэх бол Соми ганцаараа нүүр нь улайн сууна.

"Тэгээд тэр өдрөөс хойш чамтай холбоо барьсан уу?" гэж Хёнжи ихэд хүлээлттэй асуув.

"Байнга холбоотой байгаа. Тэгээд бас бид өнөөдөр тэдний гэрт нь болзохоор болсон" гэхэд охид бүгд шуугилдацгаав. 

"Гэрт нь юм бол ямар нэгэн зүйл сэдсэн болоод л урьсан байгаа даа" гэж намайг хэлэхэд бүгд хөхрөлдөн инээв. Гэхдээ би тоглоом болгож хэлээгүй шүү дээ.

"Тийм шүү. Болгоомжтой байгаарай"

"Тийм зүйл болсон ч зүгээр дээ"
Соми-гийн хувьд зүгээр байж болох ч миний санаа үнэхээр зовж байна.

*****************

Monday,19:04

Хичээлдээ ид төвлөрөн сууж байтал утас минь дуугаран золтой л сандалнаасаа уначихсангүй. Уцаарлангүй утасаа шүүрээд хэн залгасныг нь харвал Хёнжи залгаж байлаа. Бага зэрэг уцаартайгаар утасаа аван

"Байна уу?"

"Байна. Юу хийж байна"

"Хичээлээ хийж байлаа. Юу болоов?"

"Зүгээр л"

"Чамд ямар нэгэн зүйл тохиолдсон юм шиг байна даа"

"Би танайд очиж болох уу?"

"Тэгэлгүй яахав. Хүрээд ир"

************

"Юу болоо вэ ийм орой?" гэсээр би Хёнжид хаалга тайлж өгөөд асуув.

"Дахиад л найз залуутайгаа муудалцчихлаа"

"Яагаад?"

"Нөгөө асуудлаас чинь болоод. Асуухгүй л бол бачимдаад үхэх гээд байсан юмаа."

"Тэгээд чи юу гэж асуусан юм?"

"Чи Ина-тай уулзаад байгаа юм уу? гээд. Үнэндээ бид 2 манайд миний орон дээр хэвтэж байсан чинь Жэксон угаалгын өрөө орлоо гээд босоод яваад өгсөн. Тэгээд төд удалгүй утсанд нь зурвас ирсэн. Би уншчихсан юм."

I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now