VII

1.8K 131 7
                                    

Dec,10th

Солонгосын хүүхдүүд миний төсөөлснөөс ч өөр бололтой. Долоо хоног болгон ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд л үдэшлэг зохиочих юм. Энэ удаа Бангтаны нэгийх нь төрсөн өдрийн үдэшлэгийг хийнэ гэсэн. Сургуулийн бараг ихэнх хүүхдүүд очих байх. Тэд чинь үнэхээр алдартай fuckboys шүү дээ.

*****************

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Жимин хичээлдээ ирээгүй байж байгаад өнөөдөр л ирсэн. Найзуудаас нь асуутал бие нь өвдчихсөн гэж хэлсэн. Миний санаа бага зэрэг зовж байсан ч зүгээр байгаа болохоор санаа амарлаа. Гэхдээ тэр над руу байнга залгаж залхаадаг хэвээрээ байгаа ч гэсэн миний түүнд санаа зовоод байгаа нь дургүйг минь хүргэж байна. Хэзээнээс Жимин надад хамааралтай болчихов?
Хэрвээ өмнө байсан бол би хохчинь гэж хэлээд огтхон ч тоохгүй байх байсан. Харин одоо бүгд өөр байна. Би түүнд санаа зовж бас бага зэргийн догдлол мэдрээд байгаа болохоор түүнд дасчихвий гэхээс айж байна. Бурхан минь би уг нь хатуу ширүүн гэдгээрээ алдартай байсан юмсан ...

"Хөөе Нора юугаа бодоод байгаа юм бэ? Хүний ярьж байгаа зүйлийг ч анзаарахгүй" гэсээр Соми мөрөн дээр минь хэд хэд цохиж байж би сая нэг юм орчин тойрноо анзаарав. Хичээл завсарлан хоолны танхимд орж ирсэн байгаа нь энэ лдээ.

"Аан сая юу гэсэн бэ?"

Миа "энэ 5дахад Тэхёны төрсөн өдрийн үдэшлэг болно. Тэр төрсөн өдрөөрөө гадаадад байх учраас урьдчилаад тэмдэглэнэ гэсэн. Сургуулийн бүх хүүхдүүд очно. Чи нэгдэх үү?"

"Уучлаарай. Би чадахгүй байхаа" гэхэд

Хёнжи "За яахав. Энэ удаа л өнжөөрэй. Дараагийхд заавал явна шүү"

"Заавал явнаа"

Соми "Нээрээ би саяхан нэг юм олж мэдсэн"

Сана "Юу юм?"

Соми "Жимин нэг охин дүүтэй байсан гэсэн. Гэхдээ дүү нь ослоор нас барчихсан. Бас ах нь гадаадад амьдардаг. Аав ээж нь тусдаа амьдардаг. Тэрний амьдрал ёр нь их төвөгтэй санагдсан"

Сана "Соми. Чи яагаад хүний амьдралд хошуу дүрээд байгаа юм? Очиж очиж чамайг доромжилсон тэр муу новшийн амьдралд."

Тиймээ Сана-гийн зөв. Хүний хувийн амьдралд дураараа хошуу дүрж энд тэнд ярьж явах бүдүүлэг хэрэг. Гэхдээ түүний ярьсан үнэн бол би Жиминийг бага зэрэг өрөвдөж байна. Ёр нь ямар нэг гэр бүлийн асуудалд би үнэхээр эмзэг ханддаг. Жимин fuckboy болсон шалтгаан нь гэр бүлээс нь ч болсон байж болно. Хэцүү байдаг болохоор түүнийгээ түр ч болов мартахын тулд зугаацаж, охидоор тоглох болсон байх. Ийн бодохдоо би Жимин рүү өөрийн эрхгүй ширтсэн байлаа. Жимин ч над руу ширтэж байгаад утсаа оролдож эхлэв. Харин тэр даруй миний утсанд зурвас ирлээ.

"Над руу ингэж ширтэх чинь таалагдаж байна"
From: Chimchim

Зурвасыг нь уншаад хальт инээсэн болчихоод түүн рүү дунд хуруугаа гаргав. Жимин ч мөн адил инээчихээд дахин утсаараа оролдов. Магадгүй над руу зурвас бичиж байгаа байх.
Тиймээ над руу бичсэн байна.

"Би чиний өөрөөрөө байхад чинь л дуртай"
From: Chimchim

Дахиад л нэг бяцхан догдлол. Өөрийгөө үзэн ядаж байна. Сүүлийн зурвасыг уншаад тоолгүй орхин нөгөө хэдтэйгээ анги руугаа явахаар босов.

***************

"Түүхийн лекц үнэхээр уйтгартай юмаа" гэхэд Хёнжи

"Харин тиймээ сүүлийн хэдэн минутанд унтчихсан байна лээ" гэж хэлээд бид инээлдэв. Сүүлийн хичээл таран сургуулиас гарахаар шатаар уруудаж байгаа минь энэ. Хёнжи бид хоёр нэр анги, харин нөгөө 3 минь өөр анги болохоор би Хёнжи-тай илүү ойр дотно байдаг юм.
Сургуулийн хаалгаар яг гарахын даваан дээр замд Жимин гараад ирэв.

"Хүргээд өгөх үү?" гэхэд нь би санаа алдаад

"Чимчим чи одоо больсон нь дээр"

"Болих оо? Харин ч үгүй шүү"

"Чи яавал энэ тэнэглэлээ зогсоох юм бэ?"

"Надтай болзоонд яв"

"Мөрөөдөөд бай"

"Тэгвэл би улам илүү чамтай зууралдах болох нь дээ"

"Өөрөө л мэд" гэж хэлээд түүний хажуугаар зөрөх гэтэл 

"Хүлээ бас нэг юм байна" гэж хэлээд Жимин над руу ширтээд л зогсоод байв. Тэсгэл алдан ууртайгаар түүнээс

"Одоо бас юу хүсээд байгаа юм бэ?" гэж асуухадЖимин нүдээ алга болтол инээгээд

"Хараал ид чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа" гэхэд нь би энэ удаа бага биш маш их догдлолыг мэдрэв. Түүнд хариу ч хэлж чадалгүй хажуугаар нь зөрлөө.



I'm in love with Fxxkboy | pjm | completedWhere stories live. Discover now