1

2.9K 183 6
                                    

2015он 12-р сар "Канад"

"Өлөгчин! Тэр новш хэн юм. Хариулаач" залуу дуугаа өндөрсгөн ийнхүү хашгична.

Газарт биеэ хумин дуугарах ч тэнхэлгүй болсон бүсгүй арай ядан амаа хөдөлгөн "Хайрт минь энэ чиний бодож байгаа шиг биш, тэр зүгээр л надад хүрмээ өгсөн шүү дээ..."

"Тийм ээ тэр чамд хүрмээ өгсөн, би хараал идсэн та хоёрын завхайрлыг харсан гэж байна, хайр даахгүй өлөгчин минь!" гэж залуу дахин орилсоор бүсгүйн үснээс зулгаан, гэдэс рүү нь өшиглөх нь тэр.

Бүсгүйн тэвчээр алдарч байгаа бололтой "Жүнмёнаа гуйя, би даарсан харин тэр надад зүгээр л хүрмээ..." гэж хэлсэн ч үгээ гүйцээж чадалгүй ухаан алдан уналаа.

Залуу амандаа бүсгүйг хараасаар утсаа аван нэгэн дугаар луу залган "Жон эмчээ гэрт яаралтай хүрээд ир" гэж хэлснийхээ дараа тагтан дээр гаран тамхиа татах аж.

"Ноён Ким, тэр бараг л 7 хоног болгон ийм байдалтай байна. Энэ нь түүний биед муу..." эмч үгээ гүйцээж чадалгүй, орон дээр арай ядан амьсгалан хэвтэх бүсгүй рүү өрөвдсөн нүдээр харж байлаа.

Тэр энэ байдлаараа Жүнмёны гарт үхэх байх.

"Одоо тэр зүгээр биз дээ" 

"Зүгээр дээ, харин сайн асрах хэрэгтэй"

"Ойлголоо. Одоо яв. Эмчилгээний төлбөр дансанд чинь орох болно"

Эмчийг гарсны дараа Жүнмён өөрийн эхнэр Миёон руу харан "Энэ чиний бас тэр новшийн буруу" хэмээн шивнэв.

Маргааш өлгөө Миёоныг нүдээ нээхэд өчигдрийн явдал зүгээр л хар дарсан зүүд шиг байсан юм. Хагарсан шил, тамхины утаа, түүний нөхрийн яргалал аль нь ч байхгүй байлаа. Яг л өчигдөр болсон зүйл Миёоны зүүд мэт.
Гэвч энэ тайван байдал хөнжил сөхөгдөх тэр мөчид үгүй болсон юм. Хаа сайгүй хөхөрч няцарсан толбо байх ба түүний хамаг бие өвчтэй байв. Миёоны санаж байгаа ганц зүйл бол

Жүнмён түүнийг өшиглөсөн, харин тэр ухаан алдсан...
 
"Босч цайгаа уу" түүний бодлыг тасалдуулан Жүнмён ийнхүү хэллээ.

"Ойлголоо"

Томхон ширээний хоёр талд суух бүсгүй ба залуу. Тэднийг тодорхойлвол 26 настайдаа учирч залуу насны гал халуун дурлалтай учран... Гэрлэсэн. Гэвч энэ сайхан хайр тийм ч удаан үргэлжлээгүй билээ. Жүнмён эхэндээ ийм их хартай байгаагүй. Харин удах тусам түүний Миёоныг хайрлах хайр нь зүгээр л ХАРДАЛТ болж дууссан. Тэр бараг л Миёоныг 10 алхмын зайд байгаа хэн нэгэн эртэй ч хардаж чадна. Түүний энэ үйлдэл эхэндээ Миёонд таалагдаж байсан юм. Түүнийг хайрлаж, хамгаалж, хардах хүнтэй болсонд тэр сэтгэл хангалуун байлаа. Харин одоо бол үгүй... Тэр ийм харгислалыг хүсээгүй, тэр Жүнмёнтой хамт аз жаргалтай байхыг л хүссэн шүү дээ. Гэсэн ч бүх зүйл санасанаар байдаггүй бололтой. Жүнмён энгийн л нэг бизнесмэн. Компани нь тийм том биш ч түүнд бол хангалттай. Миёон ч бас боломжийн айлын ганц охин. Тэр Жүнмёнтой гэрлэн бүх хөрөнгөө хаян Канадруу явсан юм. Миёон одоог хүртэл Жүнмёны хийсэн бүх зүйлийг уучлан түүнийг хайрлахад бэлэн байгаа нь харамсалтай...

Чимээгүй байдлыг Жүнмён эвдэн "Гэрээс гарах хэрэггүй... Амарч бай"

"Ойлголоо"

Миёон ажил хийдэггүй. Өдөржин л гэрийн бараа сахина. Тэглээ гээд түүнд дордсон юм байхгүй. Түүний нөхөр хувийн компанитай учир Миёоныг хангалттай элбэг хангалуун амьдруулж чаддаг билээ.

Миёонд хийх зүйл байхгүй байсан тул тэр бүхэл өдрийг ваннтай усанд хэвтэн өнгөрөөсөн юм. Орой болж Жүнмён ажлаасаа ирэхэд ширээ дүүрэн сайхан хоол хийж тавьсан байлаа. Энэ мэдээж Миёон... Тэр Жүнмёны дуртай хоолыг үнэхээр гайхалтай хийдэг юм.

"Ажил чинь сайн уу?"

"Бие чинь зүгээр үү?"

Миёоны асуултыг тэр асуултаар хариулав.

"Тийм ээ"

Тэд хооллож дууссаныхаа дараа зурагтаар кино үзэн сууцгаана. Кинон дундуур бага зэрэг +18 хэсэг гарахад Жүнмён ч яаж зүгээр байхав боломжийг алдалгүй Миёоныг өргөн унтлаганы өрөө рүү явлаа.

...
1 сарын дараа

"Бурхан минь!"

Миёон орилсоор гартаа байх 4 ширхэг жирэмсний тестийг ширээ рүү шидэв. Тэр яг одоо уйлж байлаа... Эмч хэлэхдээ түүнийг жирэмслэхэд ямар нэг асуудал байгаа гэж хэлсэн юм. Үүнээс болж Жүнмён Миёон хоёр бараг л найдвараа алдаад байсан билээ. Харин тэд одоо хүүхэдтэй. Мөн үүнийг батлах бүхэл бүтэн 4 ширхэг хоёр зураастай жирэмсний тест байхад, энэ баталгаатай шүү дээ.

Жүнмёнаа чи бид хоёр хүүхэдтэй!

A/N: shine uguulleg oruulj bgaa shu. Mon enehuu zohioliig ~Sleeping With The Enemy~ kinonoos sanaa avc bicsen bolno. Amjilt huseerei💘

                       

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now