4

1.9K 170 14
                                    

Хоёр долоо хоногийн дараа гэхэд Миёоны бие өмнөхөөсөө хавьгүй дээрдсэн байлаа. Өнөөдрийн эмчилгээ эхлэснийг сануулах мэт Жон эмч хаалга татсаар орж ирэв.

"Сайхан амарсан уу Миёон?"

Жон эмч ийн асуусан ч Миёон хариулсангүй, тиймээс Жон эмч үргэлжлүүлэн ярилаа.

"Өнөөдрийн эмчилгээг дуусгачихаад эмнэлэгээс гарч болно, Ким захирал машин явуулна гэж хэлүүлсэн"

                                 °°°

Эмчилгээ дууссанаар Миёон нөхрийнхөө явуулсан машинд суун гэр гэгдэх тамын үүр рүүгээ явж байв. Тэр цонхоор ширтэн урсан өнгөрөх зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэн хагас сарын өмнө болж өнгөрсөн явдлуудыг бодох аж. Миёонд түүний тайлбарыг сонсолгүй өөрийнхөөрөө зүтгэсэн алуурчны талаар бодох төдийд нулимс урсмаар хэцүү санагдаж байлаа.

"Хатагтай, ирчихлээ" гэх жолоочийн дуунаар бодлоосоо салан машинаас буув.

Тэр бүхэл өдрийн туршид өрөөндөө бүгэж, өөрийгөө тусгаарлаж байлаа. Харин Жүнмён гэрийнхээ гадаах дүүжин сандал дээр суун Миёонтой ярилцахыг хүснэ.

   " Болж өнгөрсөн бүх зүйлсэд би буруутай..." Энэ л түүний дотоод сэтгэлд болж буй дайны утга учир байсан юм.

                         

Оройн хоолны үед Миёон арай гэж өрөөнөөсөө гарч ирэв... Хоолны ширээний ард юуг ч үл ярилцах нь тэдэнд эвгүй байлаа.

Чимээгүй байсаар ...

"Б..би аялмаар байнаЭцэс төгсгөлгүй мэт чимээгүй байдлыг эвдэн Миёон ийн хэлээд, Жүнмёныг юм хэлэхээс ч өмнө үргэлжлүүлэн ярилаа.

"Би аялахыг хүсч байна. Аялснаар миний сэтгэл дотор болж буй үй түмэн бодлууд, миний сэтгэлийн шарх бүгд алга болчих мэт санагдаж байна. Мэдээж чамд татгалзах эрх байхгүй гэж би бодож байна, Би аялана!"

Миёоны шийдэмгий бөгөөд түрэмгий байдал Жүнмёнд ихэд шинэхэн байх аж. Түүний ам хагас ангалзан "Тэг... дээ" хэмээн түгдрэн хэллээ.

Ахин чимээгүй байдал...

"Тэгээд, чи хаашаа явахаа төлөвлөсөн юм уу? тасалбар, зарим нэгэн зүйлс гээд аялахад хэрэг болох зүйлс их байгаа шүү дээ"

"Мм, одоохондоо үгүй ээ. Маргааш хариугаа хэлье"

                                 °°°

Шөнийн 01:16 минут.
  Утас чих дөжрөм чангаар дуугарахад Миёон өөрийн эрхгүй сэрлээ.

"Байна уу?"

Утсаа авахад Жон эмч байх нь тэр.

"Мм... Орой залгасанд уучлаарай Миёон авхай, танд хэлэх чухал зүйл байна"... "Үнэндээ" тэр хүндээр амьсгаадан буцан ярилаа. "Миёон авхай, хүүхэд амьд байгаа. Гуйя авхай, та зугтах хэрэгтэй"

Жон эмчийн хэлсэн үгс Миёоныг хүнд алхаар цохиод авчих шиг л болов.

"Ю-юу? Байж боломгүй юм... Яагаад, яагаад надад үнэнийг хэлсэнгүй вэ?"    Миёон уйлсаар ийн асуулаа.

"Би үнэндээ таныг хамгаалахыг хүссэн юм хатагтай, миний үгэнд ороод хүүхдээ болон өөрийгөө аврахын тулд зугтаач..."

Энэ л Жон эмчийн тайлбар юмсанж. Миёон хүүхдээ амьд гэдгийг мэдмэгц аз жаргал, басхүү айдаст автчихав. Хэрвээ энэ бүх үнэнийг Жүнмён мэдвэл... Үнэхээр, Жон эмч ч, Миёон ч, хүүхэд ч дуусах болно. Учир нь Жүнмён хэнийг ч өрөвдөх сэтгэлгүй араатан.

Утас тасрахаас өмнө Жон эмчийн хэлсэн үгийг Миёон тодхон санаж байлаа.

"Цөөхөн хүн амтай бас хүүхдээ өсгөхөд ч тохиромжтой байх газрыг би мэднэ ээ...  Greenland улс"

Тийм ээ, Грийнланд... Чи миний энэ араатнаас зугтаж, хүүхдээ өсгөх талбар байх болно.

                                 °°°
"Тэгэхээр, би Японруу явмаар байна" 

Өглөөний цайны дараа Жүнмёны хаашаа явах талаар асуусанд ийнхүү хариуллаа.

"Ойлголоо. Хэзээ явмаар байгаа юм."

"Энэ амралтын өдөр"

Жүнмён эцэст нь намайг хайж л таарна. Гэхдээ Грийнландаас биш Японоосс... Азгүй амьтан!

"Yehet! Aaachgshg aimr tsuuhun ugtei bolcihloo. Daraagin partiig ih ugtei bicihiig hiceene ee? Saihan amraarai sweeties❤

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now