13

1.6K 146 3
                                    

Утасны хангинах чимээнээр гүн нойрноосоо сэргэн цаг харвал үүрийн 5 цаг болж байв.

"Байна уу?"

"А...авхай"

"Юу? Жон эмч үү?" утасны дэлгэцэн дээрх дугаарыг харвал "Жон эмч" хэмээн хадгалсан дугаар үзэгдэв.

"Миёон, гуйя зугт... хаашаа ч хамаагүй яв. Ким захирал чамайг наана чинь байгааг мэдчихлээ. Үнэхээр... уучлаарай. Бас...

Би чамд хайртай"

Тэр ийн хэлээд утсаа таслачихав. Утасны чанга чимээнд Ишин сэрчихсэн надруу харж байлаа.

"Юу болоов ээ? Бүх зүйл зүгээр үү"

Мэдэхгүй ээ үнэндээ юу зүгээр юу зүгээр биш гэдгийг би өөрөө ч ойлгохгүй байна шүү дээ. Жон эмч надад хайртай? Байж боломгүй юм. Гэхдээ үүнээс илүү дор зүйл нь Жүнмён намайг олчихож!

Ишины хүйтэн хуруу хацрыг минь илбэхэд л би өөрийгөө уйлчихсан байгааг мэдэв.

"Юу болоов ээ охин минь?" тэр ийн асуугаад үсийг минь илж эхлэв.

"Ишинаа надтай... надтай хамт зугтаач? Гуйя, надтай хамт зугтах уу?"

Би уйлсаар түүнд бүх зүйлийн үнэнийг ярьж эхлэлээ.



"Өнгөрсөнд" /Жүнмёны яаж мэдсэн талаар гарна шүү/

"Дуудсан уу Ким захиралаа?" Жон эмч Жүнмёны ажлын өрөөний хаалгыг тогшин ийн асуув.

"Суу л даа, Жон эмч ээ, өө биш юм байна? Жон урвагчаа"

Жүнмён түүнрүү урам нь хугарч, уурласан харцаар хараад ийн хэллээ.

"Та чинь юу яриад байгаа юм?"

"Би бүхэл бүтэн хоёр долоон хоног хараал идсэн Японоос Миёоныг хайлаа. Гэтэл тэр үхээгүй, бүр анхнаасаа Япон ч яваагүй байж. Гэхдээ хамгийн урам хугармаар зүйл нь чи Миёоны ард талыг зохицуулж, түүнийг зугтаалгасан нь байлаа." Жүнмён ийн хэлээд алгаа чанга дуугарган ташилаа.

Харин Жон эмч Жүнмёныг яаж энэ бүхнийг мэдсэн юм бол хэмээн гайхаж байлаа. Гэтэл Жүнмён үүнийг нь мэдсэн мэт,

"Хорвоо үнэхээр худал хуурмаг. Энд чи намайг хуурч байхад, тэнд чиний итгэсэн тэр нэгэн чамайг хуурна... Магадгүй усан завь?" Тэр ингэж хэлчихээд өрөөгөөр дүүрэн инээлээ.

"Тэгэхээр тэр надаас урважээ" саянаас хойш чимээгүй суусан Жон эмч ийн хэллээ.

Жүнмён өнөөх аюултай төрхөндөө шилжин, "Одоо тэр тийм чухал хэрэг үү? Гол асуудалдаа орцгооё"

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now