12

1.6K 154 13
                                    

"Жүнмёны талаас"

Кофе шопд найзуудтайгаа хамт байхдаа түүнийг анх харж билээ. Тэр энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шиг санагдсан. Түүнийг инээхэд яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг гэрэл цацардаг байсан.

Удаагүй ээ... түүнийг ширтэж байхад тэр надруу харж таарсан. Тэгээд би шууд очоод,

"Сайн уу? Танилцаж болох уу" гээд асуучихсан. Миний шулуун эв хавгүй байдалд тэр хэсэг гайхсан ч удалгүй хөөрхөн гэгч нь инээгээд,

"Пак Миёон" гэж хэлж билээ. Ингээд л бид танилцсан юм.

Үнэхээр их гайхаж билээ. Түүнтэй үерхээд хоёр сар болоод би шууд л гэрлэх санал тавьсан. Тэр минь надад үнэхээр их хайртай байсан гэдгийг би "тийм" гэдэг хариултнаас олж авсан юмдаг.

Гэрлэсний дараах амьдрах үнэхээр гайхалтай байсан юм. Өглөө бүр хамт сэрнэ, Ил галны дэргэд байх том улаан дэрэн хамт дээр суугаад мөрөөдлөө ярина, түүнийхээ амт муутай гарын хоолыг амтархан иднэ, түүний гэх бүх зүйлс минийх мэт санагдаж, үнэхээр би л энэ дэлхий дээрх хамгийн азтай нэгэн шиг өөрийгөө санадаг байлаа.

Тэр минь хөөрхөн хүүтэй болно гэж ярьдаг байсан. Бидний алдсан хүүхэд одоо тэнгэрийн орноос аавыгаа үзэн ядаж байгаа байх даа...

Гэсэн ч бүх зүйл дардан замаар явсаар бүтчихдэггүй гэдгийг би тэр үед ойлгосон юм.

Миний амьд явах ганц шалтгаан тэр байсан юм. Тэгээд би, "түүнийг алдчихгүй л бол өөр бусад нь ч яах вэ!" хэмээн үргэлж бодно. Гэнэт л түүнийг өөр бусадтай байхад нь өөрийн эрхгүй уур хүрдэг болчихсон байв.

Яагаад миний эмэгтэйд хүрч, миний эмэгтэйгээр оролдоод байгаа юм бэ?... би түүнийг харамлаж байгаагаа их л догь үйлдэл шиг санана. Түүнд өөрийг нь хайрлаж, түүнийг хамгаалж, харамлах хүн хэрэгтэй байсан юм. Харин би тэр хүн нь, яг л баатар шиг би...

Гэсэн ч миний хардалт ганцхан түүнийг ч гэлтгүй намайг хүртэл дотроос минь аль хэдийн алчихсан .

Эхэндээ гомдоно. "Мм хайраа тэр эрэгтэй хэн юм бэ? Чи намайг орхихгүй биздээ ммммм, миёонаа"

Дараа нь уурлана. "Тэр новш хэн юм! Надаас илүү юм уу! Хэл л дээ өлөгчин минь"

Эцэст нь хүчирхийлнэ. Энэ бол дурьдаад ч хэрэггүй. Миний тэнэг хардалтаас болж бүхэл бүтэн нэг амь үгүй болчихсон...

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now