7

1.8K 149 5
                                    

Ишин намайг хуучин нөхрөөсөө өөр гэр бүлгүй байх гэж таамагласнаа надад хэлсэн нь миний инээдийг хүргэж байлаа. Тэгээд би яагаад тэгж бодоход хүрснийг нь ядах юмгүй мэдсэн юм. Би хэзээ ч аав ээжийнхээ тухай ярьж байгаагүй нь түүнийг ийн бодоход хүргэсэн нь гарцаагүй. Мөн тэр надаас тэдний тухай асуухаас айдаг байснаа ч нуулгүй хэлсэн билээ.

Нэгэн залхуутай ням гарагийн өглөө би ажлын зар уншиж буйдан дээрээ сууж байлаа. Ийнхүү сууж байхад гэрийн хаалганы хонх дуугарав. Ишин байх гэж таамаглаж байв. Учир нь би энд нүүж ирээд түүнээс өөр бусад хэнтэй ч харилцаа үүсгээгүй юм. Таамаглал минь ч зөв болж таарав.

"Сайн уу Миёон? Өглөөний мэнд"

Бидний ярилцсан өдрөөс хойш бид их олон удаа уулзалдах болсон. Түүний хажуугаар улам дотно болж, илүү нарийн ярилцдаг болсон байлаа. Тэр одоо ч надад сайн залуу шиг санагдсан хэвээр...

"Сайн уу? Ор л доо"

Тэр гэрт орж ирэн байдаг шигээ л буйдан налан сууж байлаа. Намайг түүнд алимны ундаа аягалж байх зуур тэр зочны өрөөний буйдан дээр үллээсэн ажлын зарын тухай асуулаа.

"Аан наадах чинь үү? Тийм ээ чиний харж байгаа чинь зөв өө Ишин, би ажилд орно"

"Гэхдээ чи чинь бие дав-" би түүний үгийг таслаад:

"Тийм ээ, мэдээж би бие давхар, сануулсанд баярлалаа. Тийм учраас би хүүхдийн өсөлт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх ажил хайж байна. Жишээ нь худалдагч ч юм уу байж болно" би ийн хэлээд түүнд ундааг нь атгууллаа.

"Мөнгө олох хэрэгтэй шүү дээ Ишин, хүүхэд төрөхөд ядаж хуурай сүү, хувцас, живх зэргийг авах мөнгө хэрэг болно"

"Мм ойлголоо. Тохиромжтой ажил олоход чинь тусалъя!"

                                 °°°

Бид өдрийн талыг ажил хайхад зарцуулсны эцэст зургаан ч боломжийн ажил олж чадсан юм. Тэгээд маргааш ажлын өдрөөр очиж шалгах хэрэгтэй газруудыг улаанаар давхар тэмдэглэж байв.

"За тэгэхээр маргааш бүгдэнтэй нь явж уулзах хэрэг гарах нь ээ!"

"Тийм ээ, би ч чамд маш их төвөг удаж байх шиг байна даа Ишин аа"  
Миний дуу суларч гэм хийсэн 10 настан шиг л өмөлзөнө.

"Ингэх хэрэггүй дээ Миёон аа, эцэст нь найзууд ийм л байдаг биз дээ?"

"Үнэхээр их баярлалаа"

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now