8

1.8K 144 3
                                    

Хэрвээ чи өнгөрснөөсөө салж, ирээдүй рүү тэмүүлэхгүй л бол чиний гэх бүх зүйлс хорвоо дэлхийгээс арчигдана...

Хэдэн долоо хоног шалгаагүй
и-мэйлээ шалгахад "Жон эмчээс" хэмээн хаягласан хаягаас хэд хэдэн шуудан ирсэн байлаа.

-Миёон авхай, нөгөө зүйл... тэр байна аа. Тийм ч хурдан бүтэхгүй байх гэхээс айж байна. Бүхнийг эртнээс төлөвлөх хэрэгтэй. Та ч яваад нилээн удчихлаа. Тиймээс одооноос эхлүүлэх ёстой. Миний Япон танил байдаг юм, "усан завьны аялал" ын эрхлэгч. Хэлэх эвгүй ч, таныг усанд живж үхсэн болгох хэрэгтэй байна. Ким захирал шалгахгүй өнгөрөөнө гэж хэзээ ч байхгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Тиймээс таныг усан онгоцонд суусан болгож харагдуулахын тулд тэр найзын минь тусламж хэрэгтэй гэсэн үг л дээ... Ойлгож байгаа биз дээ.

-Миёон авхай яаралтай хариу бичнэ үү.

-Миёон авхай. Танд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй биз дээ.

-Яаралтай хариу!!!

Түүний шуудангууд сүүл рүүгээ маш бухимдалтай мэт харагдаж байлаа. Бүх зүйлээс хэсэг ангижрахын тулд цахим орчин, утас, ном зэргээс холдсон маань түүнийг их цухалдуулсан байв.
Тэгээд би компьютерээ асаан түүнрүү хурдхан шиг хариу шуудан бичлээ.

"Сайн сууж байна уу? Ямар ч чимээ аниргүй алга болсонд уучлаарай. Мэдээж би одоогоор эсэн мэнд л байна. Сайн явж хүрсэн тул битгий санаа зовоорой. Таны санал гайхалтай юм. Маш их баярлалаа. Та үүнийг уншаад "миний хуурамч үхлийн" талаар ямар шийдэд хүрснээ дуулгаарай. Хийж буй бүх зүйлд чинь баярлалаа. Сайн сайхныг хүсье. -Пак Миёон.

°°°

Дараагийн өдөр нь би шинэ хотынхоо талаар ихийг мэдэхийн тулд гадагш гарахаар шийдлээ.

Канадыг бодвол хүн амын тоо нь маш цөөхөн юм. Өглөө бүр хашаан дотор байх "өнөөдрийн сонин"- гоос гэмт хэрэг, элдэв муухай хэргүүд бараг л байдаггүйг мэдсэн нь сэтгэлд нэг л таатай санагдана.
Манай гэрээс холгүйхэн байх үйлчилгээний төвийн нэг хэсэгт бялуу, амттан зардаг бүдүүн, гүн алаг нүдтэй эгчийг би аль хэдийн мэддэг болчихсон байлаа. Түүнийг Катрин гэдэг байв. Өнөөдөр ч бас тэр лагс том биеэ хөдөлгөж ядан гудамжаар алхан ажил руугаа явж байлаа. Би түүнрүү даллаад, эелдгээр инээмсэглэн мэндчилэв.

"Сайн уу, Кат"

"Сайн. Өглөөний мэнд Миёүн" тэрний огцом англи дуудлага миний нэрийг заавал буруу дууддаг заншилтай.

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now