14

1.6K 146 8
                                    

"Тэгээд, чамд мөнгө байгаа юу, эсвэл бид энэ онгоцны буудал дээр хонох уу?"

Ишин надаас ийн асуув. Түүний картууд нь бусад улсад ашиглах зөвшөөрөлгүй байсан юм.

"Хэдэн юм байх нь ч байна аа"

Намайг ийн хэлтэл тэр өнөөх хэнэггүй инээдээрээ инээн,

"За тэгвэл өнөөдөр буудалд хоноё, харин маргааш катрныхаа учрыг олцгооё"

"Тэгье ээ"

°°°

"Одоо хоёулаа яаж амьдрах юм? Чи надаас болоод тэнд байсан бүх зүйлээ орхичихлоо шүү дээ. Энэ бүгд миний л буруу" зочид буудлын жижигхэн орон дээр түүний энгэрт байхдаа би ийн хэлэв.

Түүний өмнө хийсэн гэм минь асар их байхад, өнөөдөр түүний гэх бүх зүйлийг нураачих шиг болсон. Үнэхээр би түүнд ингэж гай удаж, түүнээс ийм их хайр халамж авдаг хэн юм?

Тэгээд би үргэлжлүүлэн ярьж эхлэлээ.

"Дан ганц хайр байхад бүх зүйлс сайхан болчихдоггүй гэдгийг би хангалттай мэдэрсэн. Чамд хэцүү санагдаж, би чамд төвөг удаад байгаа бол чи яв. Яваад илүү бүхнийг мэдэр, илүү их аз жаргалыг, хэнээс ч зугтахгүй эрх чөлөөтэй амьдралыг, хүүхэдгүй хөөрхөн бүсгүйг ол. Тэгээд сайхан амьдар... Гуйя, би чамайг ч бас ингэж амьдраасай гэж хүсэхгүй байна"

Үнэндээ би түүнгүй бол хэн ч биш. Түүнийг яв, өөр нэгнийг хай гэж хэлж байгаа ч хэзээ ч түүнийг тэсвэрлэж чадахгүй шүү дээ. Зүгээр л түүнийг миний төлөө новш шиг амьдарч байгааг би хармааргүй байна.


"Хэн чамд ингээд хэлчихвээ мм?"

Тэр үргэлж л намайг эрхлүүлж байх юм, хэрвээ тэр явчихвал хэн намайг эрхлүүлэх юм...

"Чи үнэхээр ухаан муутай юм аа. Үнэндээ чиний хэлсэн энэ олон үг дунд ямар ч зөв зүйл алга. Бүгд буруу. Яагаад би, чи, бас хайр байхад бид хамт байж болохгүй гэж? Яагаад би чиний хажууд байхдаа эрх чөлөөтэй болдог байж, өөр нэгнээс эрх чөлөө хайх ёстой гэж? Яагаад энэ хүүхдүүд миний хүүхдүүд байхад би эднийг орхиж явах ёстой гэж? Одоо хэцүү байгаа ч гэсэн... бидэнд ирээдүй байна Миёон. Өвөө эмээ болсныхоо дараа эдгээр явдлуудыг зүгээр л амьдралд тохиосон багахан саад байсан гээд ярих тийм л өчүүхэн зүйлс...

Чи энд байхад, би хаашаа ч явахгүй. Чи миний оршихуй учраас"

°°°

Маргааш нь Ишин ажил олж хийхээр шийдсэн. Ажил хийхгүй хоосон суугаад байвал хэн л бидэнд май гээд мөнгө өгөв гэж? Одооноос хүүхдүүдийнхээ төрсний дараа хэрэг болох зүйлсийг нь бэлдэх хэрэгтэй. Учир нь хүүхдүүд найман сартай. Нүд ирмэхийн зуур л төрөх хугацаа нь болчихно шүү дээ.

Өглөө нь бид түрээсийн байр хайж хайж хоёр өрөө байр түрээслэхээр болсон. Ачаа гээд байх зүйлс авчраагүй бид хоёрт, тавилга хүртэл байхгүй тул гэр маань нэг л хоосон санагдана.

Тэгээд би өөрт байсан мөнгөөрөө дэлгүүр гаран ойр зуурын цахилгаан бараа, хүнсний зүйлс аван гэртээ ирлээ.

Ишин ойрд их ядарч байгаа. Хэцүү байгаа гэдгийг нь би хараад л мэднэ. Хэзээ ч "ядарч байна, хэцүү байна" гэж гомдолдоггүйг мэддэг болчихсон. Тиймээс ч гараа гарган амттай хоол хийж өгөхөөр шийдлээ. Тэр Солонгост ирсэн өдрөө л "аххх агаар нь хүртэл ийм дотно байх гэж", "амттай Солонгос хоол идэх юмсан" гэж хэлж байсан.

Түүнд зориулан амттай хоол хийж өгөх нь өнөөдрийн миний хамгийн чухал төлөвлөгөө байсан юм.


°°°

"Өнөөдөр ямар нэг баяр бил үү?"

Ишин зассан ширээг маань харан ийн уулга алдав.

"Үгүй ээ, зүгээр л чи минь ойрд хоол сайн идэхгүй байгаа шүү дээ"

"Хөөх, тэгээд энэ бүгдийг бэлдсэн хэрэг үү? Миний хань ч халамжтай юм аа" тэр инээгээд намайг зөөлхөн үнслээ.

Ямар их догдлол вэ? Тэр намайг үнсэж л байдаг, гэсэн саяны үнсэлт нэг тийм өөр мэдрэмж төрүүлж байв. Магадгүй тэр намайг анх удаа "ханиа" хэмээн дуудсан болохоор тэр биз.

°°°

"Амттай байсан уу ханиа?" Би инээгээд түүнээс ийн асуулаа.

"Хүүхдүүдээ, хоол үнэхээр амттай байсан тийм ээ? Ээж баавгай ч мундаг юм аа, Аав баавгай нь бүр цадчихлаа" тэр инээсээр гэдэсрүү минь харан ярьж байв.

"Бас юун баавгай вэ? Би лав баавгай биш шүү" би түүнийг шоолсоор ийн хэллээ.



°°°

Ишин барилгын компанид туслахаар ажилд орсон ба өдөр болгон салж унатлаа ажиллаж байв. Ажиллаад тав зургаан хоног болсон ч тэр минь өдрөөс өдөрт ядарч байсан нь нүдэн дээр минь ил харагдана.

Би түүнд өдрийн хоол аваачиж өгөнгөө хүзүүг нь барьж өгдөг байлаа.

Өнөөдөр ч бас амттай хоол хийн түүний ажил руу явав.



"Хүнд юм өргөөд, хол газар битгий явж бай гэж хэлээд байхад л үгэнд орохгүй юм аа"

Ишин намайг яг гэртээ суугаад, юу ч битгий хий гэж хэлэх их дуртай.

"Зүгээр гэж хэлсэн санагдах юм Жан Ишин?"

"Тэгсэн ч гэсэн, ингэж явж байгаад муу юм тохиолдвол яах юм?"

"Зүгээр ээ, санаа зоволтгүй. За "аааа" гээрэй. Хоол нь хөрлөө шүү.



°°°

Ишины ажил дээр оччихоод гэртээ ирэн нууц үгээ хийн дотогш орлоо.


Гэтэл зочны өрөөнөөс хэн нэгний

"Сайн сууж байсан биз дээ, Эхнэр минь"

хэмээн хэлэх нь сонсогдлоо.





Арай Ким Жүнмён?....









A/N: margsh 2 part orood duuslaa daa😘 saihn amraarai💕

~Sleeping With The Enemy~ [Completed]حيث تعيش القصص. اكتشف الآن