2

2.2K 175 6
                                    

Миёон өнөөдөр Жүнмёныг ажлаасаа ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Учир нь тэрэнд гайхалтай мэдээ байгаа шүү дээ. Миёон түүнийг хүлээгээд, хүлээгээд л... Гэсэн ч Жүнмён ирсэнгүй. Эцэст нь Миёон нөхрийнхөө утас руу залгав.

Утас хэсэг дуудуулсны эцэст аван "Байна"

"Ханиа ирэх болж байна уу? Хэлэх зүйл байна" Миёон үүнийг хэлэхдээ догдолсондоо бараг л үхчихсэнгүй.

"Очиж байна"

Түүний нөхөр ирж байгаагаа хэлэхэд Миёон тольны өмнөх шүүгээнээс өнөөх тестүүдээ аван үүдний өрөө рүү зүглэлээ. Үүнтэй зэрэгцэн Жүнмён ч орж ирлээ.

"Ажил нь сайн уу ханиа?" Миёон нөхрийнхөө хүрмийг аван өлгөхдөө аль болох сайхан харьцаж байгаад нөгөө мэдээгээ хэлэхээр шийдсэн нь энэ байлаа.

"Тийм ээ. Оройн хоолоо гадуур идчихсэн болохоор унтлаа"

"Ханиа... Надад хэлэх зүйл байна" тэр нөхөрлүүгээ сандарсан байдалтай харсаар ийн хэллээ.

"За"

"Ханиа... Эмч хэлэхдээ хоёуланг нь хүүхэдтэй болж чадахгүй гэж хэлсэн шүү дээ, гэхдээ... гэсэн ч би, үгүй ээ чи бид хоёр аав ээж хоёр болохоор болчихлоо. Ханиа хоёулаа бяцхан Миёон эсвэл бяцхан Жүнмёнтой болно" Миёон эдгээр үгсээ бараг л амьсгаа авахгүйгээр хэлчихээд, тестүүдээ Жүнмёнд атгууллаа.

Миёон сандарч, харин Жүнмён ямар ч хувирал үзүүлэхгүй, юу ч хэлэхгүй зогссоор...

"Ханиа... Ямар нэг юм хэл л дээ! Чи минь аав болно. Сонссон уу? Чи аав болно гэж байна" үүнийг хэлэхдээ Миёон бараг л айсандаа уйлж байв.

Жүнмён баярлахгүй байгаа хэрэг үү!

"Маргааш эмнэлэг явцгаая" Жүнмён энэ бүх хугацаанд юу ч дугараагүй байсны эцэст ийнхүү хэлчихээд өрөө рүүгээ явав.

Миёон зочны өрөөний шалан дээр хөл алдан уналаа. Яагаад... яагаад Жүнмён баярлахгүй байгаа юм? Миёон бодохдоо ...Жүнмён тэр мэдээнд баярлаад Миёоныг тэврэн, хүүхдийгээ хайрлах ёстой байсан шүү дээ... гэсэн ч энэ бодит байдал бус Миёоны төсөөлөл байсан аж. Эцэст нь Миёон уйлж байв.

Нөгөө өрөөнд Жүнмён бодол болсоор хэвтэж байлаа. Тэд дөнгөж 29 настай. Энэ хүүхэд Жүнмён шиг амжилттай яваа бизнесмэнд саад болох болов уу? Гэсэн ч энэ түүний гол асуудал биш байв. Энэ бүхний дараа ч түүний хардалт ялж байсан нь хачирхалтай... түүнд "Энэ хүүхэд миний хүүхэд мөн үү?" гэсэн адын бодол төрөх аж.

"Явцгаая" өглөө нар тусахтай зэрэгцэн сонссон үг Жүнмёны энэ үг байлаа.

"Хаашаа"

"Эмнэлэг"

---

"Жон эмчээ, түүний биеийг үзээдэх"

Жүнмён Миёоныг Жон эмчийн эмнэлэг дээр авчирсан байлаа. Харин Жон эмч юу ч ойлгосонгүй. Жүнмён Миёоныг хүчирхийлснийхээ дараа хэдэн цагт ч хамаагүй Жон эмчийг дуудан эхнэрийнхээ биеийг эмчлүүлдэг байсан. Харин өнөөдөр тэр анх удаа түүний эмнэлэг дээр Миёоныг авчирсныг, мөн Миёоны бие хамаагүй сайн харагдаж байсныг Жон эмч ойлгосонгүй. Миёоны нүднээс бусад бүх зүйл хэвийн байлаа. Учир нь тэр шөнөжин уйлсан нь түүний нүдийг хавдаасан юм.

"Юуг нь үзэх билээ?" Жон эмч үүнийг асуух эсэхдээ эргэлзсэн ч эцэстээ асуув.

"Тэр жирэмсэн гэж надад хэлсэн. Бас энэ түүний надад өгсөн зүйлс"
Жүнмён ийнхүү хэлээд халааснаасаа өчигдөр орой Миёоны түүнд өгсөн тестүүдийг Жон эмчид өглөө.

Түүний энэ үйлдэлд Миёон хангалттай санаа зовж байв. Тэр заавал Жон эмчид жирэмсний тестүүдийг өгөх шаардлагагүй байсан шүү дээ.

Миёоны арьсанд хүйтэн зүйл мэдрэгдэх тоолонд тэр татвасхийж байлаа. Жон эмч түүний хүүхдийг Эхогоор харж байсан юм. Мөн Жүнмён Эхоны дэлгэц рүү ухаан мэдрэлгүй ширтэнэ.

"Хүүхэд тань хоёр долоо хоногтой бүрэлдэж байна. Гэхдээ их аюултай нөхцөлд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж та ямар нэг хүнд зүйлс өргөхгүй, бас гэдсэндээ юуг ч хүргэхгүй байх хэрэгтэй" Жон эмчийн юу гэж хэлэх гэснийг Жүнмён Миёон хоёр хангалттай ойлгож байлаа. Энэ мэдээж Жүнмёныг эхнэртээ бүү гар хүр гэж тойруу замаар хэлсэн явдал юм. Жон эмч шууд хэлж чадахгүй нь мэдээжийн хэрэг!

Жон эмч үргэлжлүүлжэн " Жирэмсний үед эм тариа хийх хориотой ч танд болон таны хүүхдэд эм хэрэгтэй гэж бодож байна. Би танд гаж нөлөө багатай эмнүүд өгөх болно оо"

Миёон түүний хэлэхийг сонсоод "Баярлалаа эмчээ" гэж хэллээ.

"Түрүүлээд гарч бай Миёонаа, би түүнтэй ярилцах хэрэгтэй байна" Жүнмён ийнхүү хэлээд Жон эмч рүү дохив.

Миёоныг гарсны дараа Жүнмён санаа алдсаар "Тэр хүүхэд миний хүүхэд мөн эсэхийг шалгаад өг" гэж хэллээ.

Түүний үгэнд Жон эмч үнэхээр уурлаж байв. Миёон Жүнмёнаас өөр хэнтэй ч уулздаггүй байтал тэр Миёоныг яг л бузар амьтан мэт үзэж байх нь тэнэг хэрэг.

"Үүнийг төрсний дараа л мэдэх боломжтой"






"Явцгаая Миёон" Жүнмён эмнэлэгийн гадаа гарч ирэн ийн хэлэв.

"Гэр лүү гээ юу?"

"Хүүхдийн, чиний эм тариаг, бас чамд жирэмсний хувцас авах хэрэгтэй биз дээ"

Миёон нөхрийнхөө зүг харан жаргалтай инээмсэгллээ. Тэр зөвшөөрчихлөө...

A/N: yrn ene Junmaa ih hartai ymoo hahhah. Zaa amjilt huseerei❤



~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now