6

2K 158 8
                                    

Маргааш нь Миёонд хоол хүнс болон ойр зуурын хэрэглэлээ авах шаардлага гарав. Өглөө босон шүршүүрт орсныхоо дараа хэсэг зурагт үзэн хэвтэж өдрийн 12 цаг хүргэсэн тул босон хувцаслалаа.

Гэрийн ойролцоо байх томоохон супермаркатаас өөрт хэрэгтэй бүхий л зүйлсээ цуглуулан дааж ядан авч явж байв. Уг нь хүүхдээ бодсон ч, хүнд зүйл өргөж болохгүй юмсан...

"Аливээ наашаа өгчих, даахгүй байгаа юм биш үү?" хэн нэгний дулаахан хоолой сонстох мөчид эргэн харлаа.

"Ишин?" намайг түүний нэрийг дуудаж байх хооронд тэр гарт минь байсан гурван уут бүхий зүйлсийг сэрхийтэл өргөн өөртөө авлаа.

"Гэртээ юм цуглуулаа юу? Их юм авсан байна шүү"

"Тийм ээ, гэрт юу ч байхгүй болохоор. Чи энд юу хийж яваа юм?"

"Мм... Би ч бас хоол хүнсний зүйлс л цуглуулж явна даа. Дургүйцэхгүй бол гэрт чинь хүргээд өгье" тэр ийн хэлээд миний тортой зүйлсийг үл ялиг өлгөлөө. Хүнд байгаа гэдгийг сануулж буй нь энэ аж.

"Тийм ээ, мэдээж дургүйцэхгүй"

Би инээвхийлээд түүнийг өөрийн зүйлсээ цуглуулаагүй байгааг анзаарлаа. 

"Гэхдээ чи юмаа цуглуулахгүй хэрэг үү?"

                                 °°°

Бид түүний машины тээшинд миний зүйлсийг үлдээн, түүнийхийг цуглуулахын тулд буцан дэлгүүр рүү орлоо.

Ишин надаас зарим зүйлсийг сонгоход туслах уу хэмээн асуухав би ч зөвшөөрсөн юм...

Түүний машин их тухтай юм. Өчигдөр онгоцонд ядарсандаа сайн мэдээгүй бололтой. Тийм ч хурц биш шоколадны үнэртэй үнэртэн, нарны шууд тусгалыг хаасан хар тен гээд ер нь л их тухтай юм.

"Танай гэр энэ хавьд байдаг юм уу Ишин аа?"

"Тийм ээ өчигдөр анзаарахад танай гэрээс таван гудамны цаана байсан шиг санагдсан"

"Тийм байх нь ээ. Өнөөдөр ч бас тааралддаг хачирхалтай юм аа" би ийн хэлээд багахан инээмсэглэв.

Дэлгүүр манай гэрээс нэг их хол биш тул тийм ч удалгүй ирлээ. Ишин надад тортой зүйлсийг минь гэрт оруулж өгөн тусласанд би түүнийг кофе уух эсэхийг асуухаар шийдсэн юм.

"Кофе уух уу Ишин?"

"Дургүйцэхгүй бол хүйтэн юм өгөөч? Гадаа халуун байна л даа"

"Тэгэлгүй яахав"

Би түүнд жүржийн шүүс аваачин өгч хажууд нь суув.

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now