3

2.1K 182 25
                                    

Тэрхүү сайхан мэдээнээс хойш аль хэдийн 2 сар өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд Жүнмён ч нөхрийн үүргийг хангалттай сайн биелүүлсэн юм. Түүний эцэс төгсгөлгүй хардалт ч энэ хугацаанд аажмаар багассан аж. Мөн тэр эхнэр хүүхэддээ илүү анхаарал хандуулдаг болсон юм.

Тэд зүгээр л аз жаргалтай байлаа.

"Юу идмээр байна" утасны цаанаас Жүнмён ийнхүү хэллээ.

"Интоор, ажил чинь тарчихсан юм уу"

"Одоо л тарах гэж байна"

Жүнмён ийнхүү хэлээд утсаа тасаллаа. Тэр ажлаасаа гаран хажуудах дэлгүүр лүү орон интоор авав. Түүнийг дэлгүүрээс гарах мөчид утас нь дуугарлаа. Энэ дуудлаганы эзэн нь түүний үнэнч туслах болох Пак туслах байв.

"Байна"

"Захиралаа таны хайлгаж байсан мэдээллийг олчихсон. Тэдний зургуудыг нь явуулъя" Пак туслах амьсгаагаа ч зөв хувиарлаж чадалгүйгээр утсаа таслачихав.

Жүнмён машиндаа суун хэсэг утсаа ширтлээ.

Дин дин

Зурган мессэж ирэхэд Жүнмён түргэхэн нээж үзлээ. Харин үзсэнийхээ дараа тэр амандаа ийнхүү шивгэнэв.

"Новшийн өлөгчин!"

Жүнмёны нүд нулимс, уур хилэнгээр дүүрэхийн сацуу Миёоныг маш ихээр үзэн ядаж байв.

Жүнмён гэрийнхээ хаалгыг хүчтэй онгойлгон ороход урдаас нь Миёон жаргалтайгаар мишээж угтав. Гэсэн ч Жүнмёны хэлсэн үг Миёоны тэрхүү инээмсэгллийг тэр дор нь бөхөөж орхилоо.

"Хөгийн өлөгчин"

Миёон гайхсан хэвээр нөхөр лүүгээ ширтэв. Яагаад 2сарын өмнөх Жүнмёныг буцаад ирснийг тэр үнэхээр ойлгосонгүй.

"Юу гэсэн үг вэ хайрт минь! би ойлгохгүй байна"

Миёоныг ийн хэлсэнд Жүнмён нүүрэндээ зэвүүцсэн инээд тодруулсаар "Чи үнэхээр ойлгохгүй байна уу" хэмээн Миёонруу утсаа шидэв.

Тэнд Миёон болон Сэүний хамтдаа байсан асар их зураг байлаа. Сэүн бол Миёоны багын найз юм. Тэдний хэд хоногийн өмнө кофе шопд тааралдан хамт латте уун, дотноор тэврэлдэн мэндэлсэн зургууд байсан юм.

Миёон хөнгөн инээмсэглэсээр "би тайлбарлана аа ханиа"

"Энд хараал идсэн тайлбарлах зүйл юу ч алга! Миний бодлоор чиний наад хүүхэд чинь ч минийх биш байх тийм үү? Мэдээж л дээ. Чи бол хөгийн хоёр нүүртэй я*нхан!" 

Жүнмёныг ийнхүү орилоход Миёон тэссэнгүй Жүнмёныг алгадаж орхив. Өмнө нь Жүнмён түүнийг энэнээс ч долоон дороор харааж байсан ч Миёон тэсдэг байсан. Гэвч энэ удаад жирэмсний гормон түүний тэвчээрийг ялсан бололтой.

Жүнмён хацраа барьсаар ярвайлаа. Бас тэрээр маш их гайхаж байсан юм. Яагаад гэвэл Миёон өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. Тэр чимээгүй л хараалгуулж, зодуулдаг байсан. Харин энэ удаа, анх удаа тэрээр Жүнмёнд гар хүрч, зэвүүцсэн харцаар харсан нь энэ байлаа.

Миёон үргэлжлүүлэн ярьж эхлэллээ. Одоо л энэ бүхнийг хэлэхгүй бол Миёоны эр зориг алга байхгүй болчих юм шиг санагдана.

"Арчаагүй амьтан. Чи үнэхээр новш шиг юм Жүнмён! Чамаас Сэүн хамаагүй илүү юм! Яаж энэ хүүхдийг чинийх биш гэж хэлж зүрхлэв ээ, намайг чамд ямар их хайртайг мэдсээр байж яаж ийм бузар зүйл хэлж чадав аа!"

Миёон уйлсаар нөхөр лүүгээ хашгирч байлаа.

Жүнмёны хувьд эдгээр хором мөч бүхэнд маш их тэвчсэн... Харин одоо тэвчихгүй нь бололтой.

Хашгиралт, Түлхэлт, Цохилт, Өшиглөлт...

Миёон газарт хэвтэж байлаа. Түүнд оюун ухаан бараг л үлдсэнгүй. Түүний доороос шингэн зүйл урсахад л Миёоны ухаан эргэн орж ирэх шиг боллоо. Шингэн зүйл гэхээр...? Миёон гараараа тэмтэрсээр харвал цус байх нь тэр! Яагаад түүний доод талаас цус гарч байдаг билээ. Юун цус вэ? Арай... Хүүхэд? Хүүхдэд ямар нэгэн муу зүйлс тохиолдоогүй биздээ!

"Жүнмён аа"   

Миёон эцсийн хүчээ шавхан нөхрийнхөө нэрийг дуудлаа.  Гэсэн ч гэрт Жүнмён байсангүй.

---

7 хоногийн дараа

Эмний эхүүн үнэр ханхалсан өрөөнд Миёон сэргэлээ. Тэр сэрсэн даруйдаа гэдсэн дээрээ гараа тавилаа. Гэсэн ч энэ үйлдлийнхээ дараа тэр учиргүй их уйлав.

Миёон амандаа "Хүүхэд... Миний хүүхэд" гэж бувтнасаар байх аж.

Түүний хүүхэд аль хэдийнээ түүнээс явчихаж!

Миёон хэсэг хугацаанд чимээгүй өрөөнд суусны эцэст хаалга нээгдэх чимээг сонсов. Жон эмч цагаан халатнаасаа зуурсаар амаа нээлээ.

"Миёон хатагтай. Хүүхэд... нас барчихсан. Харамсалтай байна"
 
Жон эмч Миёоныг уйлж, хашгирч, нөхрийгөө асуух байх гэж санасан ч тийм зүйл болсонгүй.

Хачирхалтай нь Миёон чив чимээгүй суусаар л байсан юм.
Жон эмч ахин юм дуугарах гэсэн ч чадсангүй чимээгүй л өрөөнөөс гарлаа.



Бодит байдалтай эвлэрсэн Миёонд гагцхүү нэг л бодол төрч байлаа.

"Би зугтах ёстой. Тэр араатан шиг новшоос зугтах хэрэгтэй"

Say neg huurhun unshigchaas irsen urmiin ugiig haraad shuud l bicclee kk😍🙆 NieLufic
  

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now