11

1.6K 140 8
                                    

"За ирж хоолоо идээрэй." буйдан дээр суун ном унших түүнийг ийн дуудлаа.

Тэр минь ном унших их дуртай. Ном уншихаараа хэр царайлаг харагддаг гээч. Тэр номныхоо хуудсыг үл ялиг нугалан доош харуулж тавчихаад ширээнд суув.

"Чиний хоол хийх чадвар өдрөөс өдөрт сайжирч байна шүү" тэр ийн хэлчихээд намайг шоолох мэт инээгээд,

"Санаж байна уу? Чи надад анх шпагетти хийж өгч байсан даа, тэр үед золтой л амнаас уначихаагүй шүү. Сайн танихгүй тулдаа л нэрлэхээд идсэн байх" гэв.

Би түүнрүү муухай хараад, "тэгвэл өнөөдрөөс өөрөө хоолоо хий! Хүн чадлаараа л хийж байхад" гэж багахан гомдоллов.

"Хэлээд байхад, одоо бол амттай хийдэг болчихсон байна аа гээд" Ишин ингэж хэлээд миний хацар дээр зөөлхөн үнсэв. Бодвол аргадаж байгаа юм байлгүй.

Анхандаа түүнд үнсүүлж, түүгээр тэврүүлж, түүнээс чихэр шиг амттай үг сонсохдоо улайчихдаг байж билээ. Одоо бол дасчихсан ч юм шиг.

Хоолоо идчихээд бид кино үзэхээр шийдсэн юм. Бид бараг өдөр болгон болзож байгаа, тиймээс өнөөдрийг гэртээ өнгрүүлэхээр шийдсэн юм.

"Ямар кино үзэх үү?"

"Мм, хайрын тухай ч юм уу?" тэр ийн хэлээд намайг тэврэн буйдан дээр суухад кино ч эхлэж таарав.

Тэр их сайн залуу. Яагаад түүний талаар ярих бүртээ "сайн залуу, их эелдэг, хичээнгүй" хэмээн ярьдаг гэдгээ би ойлгосон. Тэр угаасаа л тийм. Түүний гэрийн түрээсийн хугацаа нь дуусчихсан. Тэгээд зочид буудалд хэсэг амьдарч байсан юм. Тэгэхээр нь би, манайд хэсэгтээ байх уу гээд асуучихсан. Яадаг юм, зочид буудлын өртөг их, тэгээд ч ганцаараа амьдарч байснаас надтай хамт байсан нь дээр шүү дээ.

Кино дуусахад би аль хэдийн уйлчихсан байлаа. Жирэмсний гормон ихээр үйлчилж байгаа юм байхдаа? Ишин намайг тэврээд яг л бяцхан хүүхэд аргадаж байгаа юм шиг нулимсыг маань үлээн хатааж байв. Түүний хийсэн зүйлс өчүүхэн жижиг байсан ч тэр болгон нь намайг догдлуулж байх юм.

"Яагаад уйлсан юм? Мм"

"Мэдэхгүй ээ, дэндүү гунигтай төгсгөл биш гэж үү? яагаад аз жаргалтай төгсгөл нь гунигтайгаас цөөхөн байх ёстой юм бэ?"

"Учир нь энэ бодит үнэн учраас, амьдрал дахь гэрэлтэй зүйлс нь хар бараанаасаа бага байдаг нь хорвоогийн жам учраас."

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now