17 "special chapter"

2.2K 198 23
                                    

"Иргэн Ким Жүнмён нь өөрийн хуучин эхнэр Жан Миёоныг санаатайгаар гэмтээн, улмаар сэтгэл санаа бие махбодын хувьд төлж баршгүй хохирол учруулсан билээ. Хохирогчийн талын гэрч, өмгөөлөгч нарын гомдлын дагуу шүүх хяналтын байцаагч нар энэхүү хэргийг шалган нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.

1. Иргэн Ким нь хохирогч Жан Миёонд удаа дараа бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд үүнийг тэдний хувийн эмч Жон Салвон болон Жан Миёоны нөхөр Жан Ишин нар гэрчилж байгаа юм.

2. Жан Миёонд тохиолдсон золгүй явдал болохоос өмнө тэд маргалдаж, энэ нь даамжирсаар хүчирхийлэл болсон. Энэ явдал болоход тэд гэрийнхээ хаалгыг онгорхой орхисон байсан ба хаалганы хажууд маргалдаж эхлэсэн. Үүнийг бичиж авсан нийтийн талбайн хяналтын камер болон өөрийн нүдээр харсан Жан Ишин гэх гэрч байгаа билээ.

3. Хохирогчийн талынхан иргэн Ким Жүнмёныг хүн амины хэрэгт татан дуудсан билээ. Гэсэн ч ноён Ким энэ хэрэгт холбоогүй юм. Учир нь Ким Жүнмёныг хүчингийн хэрэг хийх болон хийж дуусах явц хүртэл хохирогч Жан Миёон нь амьд байсан. Мөн Жан Миёон нь бие давхар, хоёр ихэр хүүхдийг хэвлийдээ тээж байсан... Хүчирхийлэл үйлдэгдэж байх явцал бус, эмнэлэгт амаржиж байхдаа ч бус, харин өөр нөхцөлд биеийн байдал нь муудаж нас барсан юм..."

Шүүгч ийн хэлээд танхимыг чимээгүй байхыг хүсэн модон алхаа хоёр удаа цохив. Тэгээд үргэлжлүүлэн эцсийн шийдвэрийг гаргах гэж буйгаа мэдэгдлээ.

"Иргэн Ким Жүнмён нь хүний амь насанд халдах гэж завдсан болон, удаа дараа хүчирхийлэл үйлдэн хүний ёсноос гажууд зүйл хийсэн тул 12 жилийг хүнд дэглэмтэй хорих ангид өнгөрөөх, шоронгоос гарч ирэн сайн дурын ажил 5 жил тасралтгүй хийх ялыг тус тус оноож байна. Шүүхийн эцсийн шийдвэр энэхүү хүрээнд өндөрлөж байна" хэмээн ахин алхаа цохив.




"Баярлалаа Жан Ишин"

Ишинийг хүүхдүүдээ тэврэн шүүх танхимаас гарах мөчид араас нь ийн орилов. Ишин гайхан хартал сэжигтний хувцас өмссөн, царай нь цонхийсон Жүнмён угтлаа.

"Юунд баярласан гэж?"  Ишин хөмсгөө өргөөд түүнээс асуув.

"Бүх зүйлд. Хүүхдүүд, Миёон... Тэднийг өөрийнхөө хүүхэд шиг асарч халамжилж байгаа чинь үнэхээр бахархмаар байна. Бас...бас намайг уучлаарай. Хэдий би түүнийг алсан ч намайг хэрэгтэн биш гэж шийдвэр гаргасанд нь харамсаж байна. Би үнэхээр үхвэл ч багадахаар гэм нүгэл хийсэн. Одоо хүртэл Миёоноос уучлалт гуйгаад түүний гайхалтай инээмсэглэлээр өөрийгөө шагнамаар байна... Уучлаарай. Бас чи үнэхээр ХҮН юм. Эр хүн"

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now