10

1.6K 154 10
                                    

Ил зуухны урд байх том улаан дэрэн дээр Жүнмён сууж, харин би түүний хөлийг дэрлэн тухтай хэвтдэг байж билээ. Тэгээд бид ирээдүйгээ ярилцана. Тэр минь гайхалтай мөрөөдлөөрөө намайг хайлуулчих шиг л болдог байсансан.

Яг л чам шиг хөөрхөн охинтой болно доо хоёулаа...

Тэр энэ үгийг мөн ч их хэлнэ. Тэгж хэлэх тоолонд нь би инээгээд,

Үгүй ээ, би чамайг дуурайсан хөөрхөн хүүтэй болмоор байна

хэмээн зөрөөд л... жаргалтай байж дээ бид.

                                °°°

"5 сар 17 хоногтой хөөрхөн хүү охин хоёр байна. Үнэхээр азтай юм аа хоёр ихэр хүүхэд байдаг. Анхны төрөлт үү?"  эмч надаас дутахааргүй баярласан хоолойгоор ийн асуув.

"Х.хоёр ихэр? Хүү охин хоёр юм уу? Үнэхээр тийм гэж үү?"  хоолой минь гайхаж бас сандарсан хүнийх шиг сонсогдох нь тэр.

"Тийм ээ, баяр хүргэе!"

                                  °°°

Амьдрал үнэхээр тааварлахын  аргагүй юм. Хэзээ ч хүүхэдтэй болохгүй нь дээ гэж бодож явтал, жирэмсэн болчихсон. Бүр хоёр ихэр. Хэрвээ Жүнмён үүнийг сонссон бол... тэр минь баярлах байсан даа. 

Бодол болон алхаж байтал мөрөн дээр хэн нэгэн гараа тавих нь тэр.

"Сайн уу?" би инээмсэглэсээр түүнтэй зэрэгцэн алхаж байв.

"Сайн, ингэхэд ажлаасаа гарчихсан юм уу? Сая чамайг хайгаад очсон юм л даа. Гэртээ байхгүй болохоор чинь"

"Тийм ээ, Жон эмч надад мөнгө явуулж байна гэж хэлсэн. Тэгээд л гарчихсан юм. Ингэхэд чи надаар яах гэсэн юм Ишин?"

Тэр надруу харж инээснээ, "Нөгөө, юу л даа... буруугаар битгий ойлгоорой, би зүгээр л... нөгөө..." гээд гацаж түгдрээд байсан учраас  миний инээд хүрэн Псс хийтэл инээчихэв.

"Юу хэлэх гэсэн болоод ингээд байгаа юм? Сандрахгүй хэл л дээ"

Ишин нэг том амьсгаа авснаа, гэнэт зориг орснуу гэлтэй,

"Хоёулаа болзоё" гээд хэлчихэв. Тэгснээ чих хацар нь улайгаад их л эвгүй байгаа бололтой доороо хавчигнан зогсоно.

~Sleeping With The Enemy~ [Completed]Where stories live. Discover now