15

1.6K 150 10
                                    

"Жүнмёны талаас"

Тэр надаас зугтсан. Бүр хоёр удаа. Тэр нэг царайлаг ази залуугийн гарнаас хөтлөөд онгоцруу орчихсон. Түүний нэрийг дуудах үед тэр хэсэг зогтуссанаа эргэж ч харалгүй цаашаа явчихсан.

"Уучлаарай. Та ийшээ орж болохгүй" онгоцонд орсон түүний араас орох гэтэл үйлчлэгч нар намайг хорьж байлаа.

"Энэ хаанахын нислэг юм?"

"Солонгос"

°°°

Түүнийг олох надад тийм ч хэцүү байсангүй. Түүний шинэ "новш" үнэхээр мөнгөгүй ядуу гуйлгачин юм. Түрээсийн орон сууцны таван давхарт байрлах түүний гэр, хоосон, тухгүй мэт санагдана.

Надаас явсан юм бол надаар дээр хүнийг олохгүй яасан юм бэ?

°°°

"Сайн сууж байсан биз дээ? Эхнэр минь?"

Тэр зочны өрөөний цонхоор цааш харан зогсож байх нь тэр.

Яаж олсон юм бэ? Яаж орж ирсэн юм бэ? Яагаад намайг орхиж болдоггүй юм бэ? Одоо би яах вэ?

Энэ талаар бодох төдийд шууд л уйлчихсан юм. Гэтэл тэр надруу зөөлөн алхаж ирээд,

"Яагаад уйлаад байгаа юм, уйлах чамайг огтхон ч үзэсгэлэнтэй харагдуулахгүй байна" тэр хацраар минь урссан нулимсыг арчаад ийн шивнэв.

Тэр ийм л хүн. Өрөвдөж хайрлаж байгаа юм шиг хэрнээ цаагуураа хүнийг асар их өвтгөдөг тийм л хүн.

"Я.яаж олж ирсэн юм? Яагаад ирсэн юм?" Хоолой минь чичигнэн байж түүнээс ийн асуулаа.

"Чи мэднэ. Хэн нэгнийг олох миний хувьд хэцүү биш гэдгийг.
Харин яагаад ирсэн юм гэж үү? Эхнэр, хүүхдээ авахаар ирсэн юм."

Тэр ийн хэлээд гэдэс рүү минь эрүүгээрээ дохилоо.

"Ю.юу? Авч явах аа? Хэн ч чамтай хамт явна гэж хэлээгүй. Чи л тэгж бодоод байна Жүнмён" хоолой минь одоо ч айсан хэвээр сонсогдох ба арай ядан түүний өөдөөс ширтлээ.

"Тийм ээ, хэн ч тэгж хэлээгүй. Гэсэн ч би чамайг болон хүүхдийг авч явна. Би тэгнэ гэлээ. Чи миний үгнээс гарахгүй."

"Тэгвэл би явахгүй. Чи хүүхэд биднийг алах дөхсөн, чи намайг дотроос минь алчихсан. Чамайг хараад догдолдог байсан зүрх, чамайг хайрладаг байсан би, чамайг үнсдэг байсан уруул, одоо юу ч үгүй. Бүгд чамайг гэх миний сэтгэлтэй хамт явчихсан. Одоо болиод өг, гуйя." Би сэтгэл хөдлөлдөө хэт автан орилж байлаа.

~Sleeping With The Enemy~ [Completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ