1. Тэр

5.5K 266 17
                                    

Салхи салхилсан уйтгартай намрын өдрүүд.

Нэг л хэвийн уйтгартай харагдах намрын гандуу өнгө төрхийг чимхээр заримдаа зүсэр бороо шаагина.

Ахлах сургууль бусдын бодлоор тэр чигтээ адал явдал байх бол миний хувьд тийм байсангүй. Сахилга батыг чандлан сахиулж өөрийнхөө хийсэн алдааг охиндоо давтуулахгүйг хичээн хорьж цагдах ээж. Түүний ачаар өсвөр насаа хэтэрхий уйтгартай өнгөрөөж буйгаа мэдэрч буй зожиг охин.

Ганц бие ээжийнхээ хувийн амьдралыг ойлгохыг хүсэх авч үеийнхэн дундаа сурлага муутайн дээрээс амьдралын тухай мэдлэггүй би ээжийгээ бүр ч ойлгохгүй биз.

Гэхдээ ийн бодол болон суудаг байсан уйтгартай амьдрал минь дэндүү сайхан байсан мэт санагдана.

Ахлах сургуулиа сайн дүнтэй төгсөх юм бол хаана ч газардахгүй гэх хуучинсаг бодолтой ээжийнхээ үгэнд орж гэрийн багш авсан тэр өдрөөс л өсвөр насны охины бусармаг бодол биелэлээ олж эхэлсэн юм.

______________________

Хүний амьдралыг тэр чигт нь биологи болон нийгмийнхээ хичээлээр дүгнэдэг байсан цагт.

Яахав заримдаа гэртээ ганцаараа байх үедээ олж үзсэн хэтэрхий фантаси сексуал киноноос олж авсан мэдлэгээрээ хорвоог төсөөлж байсан тэр охин төгсөх шалгалтандаа бэлдэх анхны жилээ дэндүү том зүйлийн хаалгийг нээж орхисон билээ.

Хичээл ороод удаагүй намрын дулаахан нэгэн өдөр сүүлийн цагийн хичээлээ тарчхаад гэрийн зүг алхах богинохон бор үстэй, дүрэмт хувцасных нь банзал өвдөгнөөс нэлээдгүй дээгүүр татсан намхандуу тэгшхэн урт хөл болон өөгүй цагаан царай хаанаас нь харсан үеийн банди нарынхаа харцыг булаан төсөөлөлд нь хорогдож үлдмээр тийм нэгэн охин чихэвч зүүн гудамжаар явна. Хажуугаар нь зөрсөн болгон эргэж харах нь түүний анхилуун үнэр салхитай уусан нэгдэн ойр хавиараа балаа тараах зөгий адил байх аж.

Түүний харц дөлгөөн бөгөөд тогтуун. Харсан бүхэн уусахаар тийм л гүнзгий байх нь сонин.

Тэрээр хэдий дүрэмт хувцас өмсөн өөрийгөө хичнээн дарсан ч хажуугаар нь зөрөх эр хүйстэн бүхэн шүлсээ гоожуулан харах нь гоо сайхан бүхэн нь дотроосоо гэрэлтэн гарч ирэхийг тэсэн ядаж буйг илтгэх мэт.

Энэ бол ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ий Хэ Сон. Ганц бие ээжийн хамт амьдрах даруухан үзэсгэлэнт охин. Түүнийг гаднаас нь харан даруухан гэж тодорхойлох авч дотор нь орвол тэс өөр хүн байж байхыг үгүйсгэхгүй.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now