ʟᴏᴠᴇ 1.0

1.3K 146 6
                                    

CHAP 1.0

"Бурхан минь гэж! Энэ Тэхён байна!"

"Аа~ убба! Гуйж байна, надтай болзоонд яваач!"

"Ким Тэхён! Би чамд хайртай!"

Охид магадгүй хөвгүүд ч гэсэн Ким Тэхён хэмээн хамаг чангаараа хашиграна.

Тэр бол Бангтан ахлах сургуулийн хамгийн ухаалаг, хамгийн авьяаслаг, тэр дундаа хамгийн царайлаг хөвгүүн!

Бараг бүх л охид, хөвгүүд түүний өвөрт орж, болзоонд явахыг хүсдэг. Тэрийгээ ч нуудаггүй.

Түүний найзууд бол Намжүүн, Жин, Шюга, Хусог болон түүнтэй урт хугацааны туршид нөхөрлөж байгаа Пак Жимин.

Хэдий тэд бүгд гей ч гэсэн охидууд тэдэнд унаж тусахаа болино гэж үү? Үгүй л болов уу.

Харин Тэхён Пак Сожүн гэх хөвгүүний араас хөлөө хугартал гүйх ч харамсалтай нь Сожүн бол шугам шиг л шулуухан нэгэн(Straight). Гэсэн ч төдийгөөс өдий хүртэл Тэхён бууж өгөхгүй араас нь гүйсээр л байгааг дурдах нь зөв байх.

-

"Охидуудаа, гуйж байна битгий түлх"

Тэхён өөрт нь дөхөж ирэх охидуудаас зайгаа барин ийн хэлэх аж.

"Убба, миний цамцан дээр гарын үсгээ зураад өгөөч?"

"Үгүй ээ, минийх дээр"

"Яа! Би түрүүлж ирсэн"

Хэмээн ам уралдуулсаар хэлхэд Тэхён хөхрөн "Хамгийн түрүүнд ангидаа орсон нь надаас үнсэлт аваарай"

Гэхэд охидууд тэр даруй анги руугаа гүйцгээн, Тэхён бахархалтайгаар инээд алдсаар эргэлээ.

Тэхёныг нүдээ эргэлдүүлэн шүүгээгээ ухахад Жимин түүнийг шоолон инээнэ.

"Жинхнээсээ үнсэлт өгөх гэж байгаа хэрэг үү?"

"Чи мэднэ дээ, Чим. Заримдаа яаж зугтах вэ, гэдэг тал дээр сайн бодох хэрэгтэй байдаг юм" гэсээр шүүгээгээ түгжив.

"Нээрээ юу? Чи үнэхээр муухай загнаж байна шүү"

"Жимин би чамд өөрийгөө гей гэдгээ хэлсэн шдээ"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now