ʟᴏᴠᴇ 15

734 127 12
                                    

CHAP 15

Jungkook's POV

Тэрээр өглөө утсанд нь дуудлага ирэх дуунаар л амтат нойрноосоо салан, утсаа орны хажуу талын ширээн дээрээсээ салгалан байж авахад түүний найз Сожүн залгаж байх аж.

Жонгүг өнгөрсөн шөнө Тэхёныг зүүдлэн хонож, үнэхээр сайн нойроо авч чадсан билээ. Тиймээс ч утсаа аваад, намууханаар яриагаа эхлүүлтэл найзынх нь чанга дуу орчныг эвдэж орхилоо.

-On The Phone-

"Yeoboseyeo-"

"Заза, юу болсон? Ямар нэгэн сайн зүйл болсон гэж надад хэлээч!"

"Ouch, миний чих! Жаахан аяархан бас ямар ч сайн зүйл болоогүй ээ"

"Oh, тэгээд яг юу болсон юм бэ дээ?"

"Тэр зүгээр л надад дургүй, тэгээд л болоо"

"Чи л өөрөө бүгдийг буруу хийгээд байгаа байхгүй юу? Илүү ядаргаатай бас хөөрхөн байхыг хичээ. Түүнд бэлэг эсвэл ямар нэгэн дуртай зүйлийг нь өгөөд үз. Түүнд чи таалагдах цаг ирнэ ээ~"

"Гэхд-"

"Oh, би чамруу дараа залгая, өөр дуудлага ороод ирлээ"

"Хён-"

*Beep*

-Call Ended-

Жонгүг санаа алдан, утас руугаа хараад Сожүний сая хэлсэн зүйлийг бодлоо. Илүү ядаргаатай тэгээд хөөрхөн?

"Юу гэсэн үг юм? Би яаж тийм байх юм? Бас би хангалттай ядаргаатай байгаагүй гэж үү?"

Жонгүг дахин утасруугаа гараа явуулан, мессеж хэсгийг гаргаж ирээд Тэхёны дугаарыг хийлээ. Өглөө мэндчилэх нь боловсон байх болов уу, гэж бодсондоо тэр.

ТэТэ
Өглөөний мэнд~
Сайхан амарч чадсан биздээ?
Би аль хэдийн чамайг санаад эхэлчихлээ, Тэтэ

Мэдээжийн хэрэг Тэхён түүний мессежийг 'seen' дээр үлдээсэн гэхдээ тэр харсан л бол хариу өгөх нь хамаагүй байлаа. Утсаа шүүгэн дээрээ тавин, угаалгын өрөөлүү явж байхдаа тэр Тэхёны гэрийн үүдэнд хүлээгээд зогсож байх ёстойгоо ойлгов.

Хувцсаа өмсөн өөрийгөө бэлдэж байх үедээ тэрээр Сожүний хэлснээр хайр хүргэм байхыг өөртөө сануулан, хааяа нэг хөөрхөн царай гаргасаар жүжиглэхдээ бэлдэх аж.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now