ʟᴏᴠᴇ 3.5

886 131 5
                                    

CHAP 3.5

Тэхён цайны газар луу орон найзуудынхаа сууж байгаа газрыг хайн, харсан даруйдаа шууд очин, сандал татан суувал найзууд нь түүнийг тээнэглзсэн байртай харах аж.

"Hey Тэ, Ямар нэгэн зүйл болоо юу?"

"Новш гэж, тиймээ! Аа бас хэзээ нэгэн цагт чамайг алах л болно гэдгээ хэлчихье, Жимин!"

Ууртайгаар хэлэн ширээгээ цохиход Жимин дэмий л түүнрүү сандарсан байртай харан сууна.

"Таая л даа. Нөгөө хүү чинь чамайг дагасаар байгаа хэрэг үү?"

Намжүүн гэрийнхээ даалгаварыг хийнгээ асуулаа.

"Тиймээ, тэр намайг яг галзууруулах нь! Хаа явсан газар минь дагаж байна шдээ!"

Тэ үсээ зулгаасаар гомдоллох, уурлах хоёрын голоор хэлхэд Юнги бохио зажилсаар,

"Энэ нөгөө шидэт усны чинь нөлөө гэгч нь юм байна л даа"

"Залуусаа, надад та хэдийн тусламж хэрэгтэй байна"

Тэхёнд үнэхээр л хэцүү байгаа бололтой алгаа хавсарган гуйлах аж.

"Бидэнд тэр уусмалын чинь зогсоох эм ч юмуу тиймэрхүү зүйл байхгүй болхоор яаж ч чадахгүйг чи мэднэ шдээ. Зүгээр л хоёр долоо хоног үйлчилгээ нь дуустал хүлээчих. Өнөөдөр аль хэдийн хоёр дахь өдөр нь болчихсон байна, Тэхён"

Хусог тайван гэгч нь өчин 'Sprite'-аасаа балгалаа.

"Гэх-"

"ТэТэ, чи яагаад намайг хүлээсэнгүй вэ?"

Жонгүг цаанаас уруулаа унжуулан гомдоллоход, Тэхён толгойгоо ширээн дээр хүчтэй нь аргагүй цохилоо. Аргагүй шүү дээ арай гэж холдсон хүн нь удахгүй хүрээд ирнэ гэдэг.

"Жимин хён, Тэхёны дугаарыг өгсөнд баярлалаа"

Жонгүг нүүр дүүрэн инээмсэглэсээр баярласнаа илэрхийлэн үл ялиг бөхийхөд Жимин,

"Зүгээр дээ"

Хэмээн толгой дохин өөр лүү нь зэвүүцэл дүүрэн харах Тэхён руу эв хавгүйхэн шиг эргэн айдас дүүрэн харцаар ширтлээ.

"Жонгүг, хүрж ирээд бидэнтэй хамт суугаач"

Жин уриалгаханаар хэлэн хажуугийн сандлаа дохилоо.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now