ʟᴏᴠᴇ 20.0

697 92 10
                                    

CHAP 20.0

Утасных нь чанга дуу хангинах хүртэл Жонгүг сайхан нойртой, тухтай л унтаж байлаа.

Тэрбээр залгаж буй хүн нь бараг л салгах гэж байхад санаа алдсаар утсаа автал сайн найз Сожүүн нь байх аж.

Босож суугаад утсаа аван, сэргэг байх гэж хичээлээ. Одоо болж байгаа асуудлаас болж Сожүүнтэй ч тухтай ярьж чадахгүй байсаар удсан билээ.

"Hey, Гүг! Үнэхээр удсан байна шүү. Намайг хаячихлаа л гэж бодлоо😭"

"Юу гэж дээ, хён. Яалаа гэж тэгхэв дээ"

Утасны цаанаас инээх нь дуулдан,

"Eey, өнөөдөр завтай юу? Өнөөх кафедаа уулзвал ямар байна?"

Жонгүг Сожүүнтай хаана уулзах тухайгаа бодсоор байх бөгөөд төслөө хурдхан дуусгах хэрэгтэй хэмээх бодол ч түүнийг тайван өнгөрүүлсэнгүй.

Цагаа харсаар, эрт байх чинь хэмээн амандаа бувтнасаар, эцэст нь Тэхёнтэй зүгээр л сургууль дээр уулзахаар шийдлээ.

"Болж байна! Тэнд уулзацгаая"

"Тэсэн ядаж байх чинь! Түр баяртай, Гүг"

Догдолсоор өөрийгөө бэлдэж эхэллээ. Тэр хамгийн сайн найзаа маш ихээр санаж байсан бөгөөд түүнгүйгээр Жонгүг одоо Тэхёнтэй хамт байхгүй байсан нь мэдээж шүү дээ.

-

Жонгүг тэдний байнга уулздаг кафед ирсэн байх агаад өөрлүү нь жаргалтай нь аргагүй инээмсэглэсээр даллаж буй Сожүүнийг олж харав.

Тэд бие биенээ их санасан тул чанга гэгч нь нэг сайн тэвэрч авчихаад холдоход, Сожүүн түүний нуруун дээр нь цохин,

"Яаая, чамайг ч их саналаа шүү"

"Яасан хүчтэй цохидог юм. Ингэж их санаа юу?"

Тэд инээлдсээр суулаа.

"Өнөөдөр их сайхан харагдаж байх чинь"

Хэмээсээр Сожүүн Жонгүгийг дээрээс доош нь гүйлгэн харах аж.

"Би дандаа л ингэж харагддаг, үгүй гэж үү?"

Зөөгч тэдэн дээр ирэн, юу захиалхийг нь асуухад хоёул латте авсаар, ойр зуурын юмс ярьж эхэллээ.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now