ʟᴏᴠᴇ 5.5

886 132 10
                                    

CHAP 5.5

"За, тэгэхээр хүүхдүүдээ, ангиараа багт хуваагдан 400 метрийн гүйлт хийх бөгөөд мэдээж түрүүлж орж ирсэн баг нь ялагч болох болно"

Хэмээн дасгалжуулагч багш зааварлахад бүгд ойлгосноо илэрхийлэн толгой дохицгооно.

Тийм ээ, та хэдийн бодож байгаа зөв. Тэхён болон Жонгүг нэг баг.

"Энэ гажиг бид нартай нэг баг болсонд итгэж өгөхгүй нь ээ"

Эргэн тойрноо дугуй шилний цаанаас ажиглан зогсох хөвгүүнлүү Чанёол жигшсэн харцаар ширтсээр хэлнэ.

"Алив ээ. Тэр тийм ч муу биш шүү дээ"

Жимин үгийг нь үгүйсгэн гүйж очин, Жонгүгийн гарнаас нь сугавчилаад авлаа.

"Ялсан баг нь улирлын эцсийн дүнгээр сайн гарна, харин хожигдсон баг нь тааруухан авах болно, Ойлгомжтой байх"

"Үүнийг бусинуулахгүй байсан чинь дээр байх шүү"

Чанёол гүйх бэлтгэл байрлалаа авангаа ийн хэлсэн үгэнд Жонгүг зүгээр л толгой дохино.

"Эхний тоглогчид шугамны ард бэлдэн зогсоод ... 3..2..1..ГҮЙГЭЭРЭЙ"

*Эхний тоглогч гүйж ирхэд хоёрдахь тоглогч үргэлжлүүлээд цааш явах гэх мэт*

"Гайхалтай, энэ хачин хөвгүүн дараа нь гүйх нь"

Чанёол тэртээ тэргүй хожигдох нь гэсэн шиг хайнга хэлэх аж. Харин Тэ ердөөсөө ч сандараагүй аятай зогсох Жонгүг рүү санаа алдсаар харлаа.

"Жонгүг"

"За Тэхён?"

"Тэгэхээр...хэрвээ чи хурдан гүйвэл чамд шагнал өгөх болно шүү"

"Ойлголоо"

Жонгүгийн царай гэнэтхэн гэрэлтэж ирээд л толгой дохисоор, өөрийнхөө ээлж бараг л ирж байгааг харан нүдний шилээ тайлаад Тэхёнд өгөх нь тэр.

Дараа нь Жонгүг гүйж эхэлсэн бөгөөд бусад тоглогчдыг ҮНЭХЭЭР хурдан зөрж байгаа нь хүүхдүүд болон бүр Чанёолын амыг ангайлгаад амжсан байлаа.

Харин Тэхён түүнийг шилгүйгээр ямар сэтгэл татам харагддагыг нь гайхширсаар үлдсэн байх аж.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now