ʟᴏᴠᴇ 18.0

751 128 17
                                    

CHAP 18.0

Өглөө болсныг илтгэх шиг онгорхой цонхны цаанаас ажилдаа яаран, шалбайг туулан гүйлдэх хүмүүс сонстоно.

Тэхён болон Жонгүг нилээн ойрхон, бараг л тэврэлдэн унтаж байх бөгөөд хэн хэнд нь ихээхэн тухтай харагдана. Жонгүг хайртай хүнтэйгээ болзож байна хэмээн жаргалтай гэгч нь зүүд зүүдэлж байхад гэнэт хажууд нь хэн нэгэн хөдлөхийг мэдрэн, сэргэж орхив.

Тэрээр өөр дээрээ Тэхёны ширтэх харцыг сайн мэдэрч байсан тул түүнийг өөрлүүгээ хүчтэй гэгч нь татан, цээжиндээ наалаа.

"Битгий хөдлөөд бай л даа"

Жонгүг ийн өглөөний сөөнгө хоолойгоороо хэлэхэд удалгүй дахиад л Тэхёны харцыг мэдрэх аж.

Түүний энэ хоолойг үнэндээ хэн ч сонсож байгаагүй юм шүү...

Сожүүнаас бусад хэн ч.

Жонгүг нүдээ удаанаар нээгээд хамгийн түрүүнд харсан зүйл бол арзайсан үстэй, өхөөрдөм Тэхён байсанд шууд л үнсээд авмаар санагдана.

"Өглөөний мэнд"

Хэмээн Жонгүг нүдээ нухлан босож суухдаа хэлэв. Тэрээр эвшээх зуураа Тэхёнруу харвал тэр өөрийнх нь гэдэсний булчинруу нүдээ унаган, бараг л шүлсээ урсгах нь холгүй байв.

"Чи зүгээр зураг авчихаж болно шдээ"

"З-зүгээр дээгүүрээ я-ямар нэгэн зүйл өмсөөдөх"

Жонгүгийн ёжтой сахилгагүй инээмсэглэл гарган хэлсэн явдалд Тэхён ээрч гацсаар зөрүүлэн хариулна.

Жонгүг өмнө нь түүний ээрч байхыг сонсож байгаагүй учир бага зэрэг гайхан, тэр хэрээрээ инээмсэглэн бослоо.

Саяхан зүүдэлсэн зүүдэндээ догдолсон тэрээр одоо бол сургуульд явахын оронд болзохыг илүүд үзэж байлаа.

Жонгүг дахиж хүлээж чадахгүй нь бололтой,

"Тэ, өнөөдөр хичээлээ таслаад болзоонд явбал ямар вэ?"
...
"Яасан ч яахав ээ, гэхдээ чи төлнө гэвэл"

Жонгүг хөхрөн, Тэхёнрүү дөхөж очиход тэд хангалттай ойрхон болсон байх аж.

Тэрээр өөрийгөө юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа ч алхам хийх цаг нь болсон.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now