ʟᴏᴠᴇ 3.0

944 135 12
                                    

CHAP 3.0

Эхний долоо хоног
Өдөр 2

-Ring Ring Ring-

Тэ сэрүүлгэнийхээ дуугаар чанга гэгч нь ёолсоор бослоо. Тэрээр орны хажуугийн тавиур дээр байх утсаа аваад цаг хэд болж буйг харна.

Huh? Аль хэдийн 8 болчихсон хэрэг үү?

Түүнийг ийнхүү юу ч юм бодон хийцгүүрэн хэвтэж байтал утсанд нь зурвас ирэн цочоох нь тэр. Тэхён өөр лүү нь ийм эрт зурвас бичих хүн хэн гэдгийг сайн мэдэж байгаа болоод ч тэр үү ярвайсаар зурвасаа шалгав.

Xxx-xxx-xxx

Өглөөний мэнд~
Сайхан амарч чадсан биз дээ?
Би аль хэдийн чамайг санаад эхэлчихлээ, Тэтэ.

Та xxx-xxx-xxx ыг "Битгий хариул" руу өөрчлөх үү?

Тийм Үгүй

Мэдээж тэр хүн нь Жк шүү дээ.

Жонгүгыг зурваст хариу өгөлгүйгээр утсаа ор луугаа шидэн хүйтэн шүршүүрт орохоор бослоо. Түүнд хичээлдээ хоцорно уу, үгүй юу огт хамаа байсангүй. Учир нь энэ зүйл олон удаа болж байсан болохоор дасчихсан байх л даа.

Тэхён шүршүүрт орж дуусчхаад хувцсаа өмсөхөөр зогсоно. Түүнд яг үнэндээ одоо бол гангалаад байх сонирхол байсангүй. Зүгээр л энгийн малгайтай цамц болон сул өмд өмсөөд хэрэгтэй зүйлсээ аван хичээлдээ явхаар гэрээсээ гарлаа.

Хаалгаа онгойлгосон даруйд өөдөөс нь инээмсэглэн зогсох Жонгүгыг харан хараал урсгасаар холдов.

"Ахх, цочих гэж!"

Жонгүг өнгөлөг сул хувцас болон нөгөө л нэг байнга өмсдөг дугуй цагаан нүдний шилээ зүүсэн байлаа.

Аргагүй л дээ, гажиг амьтан.

"Өглөөний мэнд, хайрт минь. Сайхан амарсан уу?"

Инээмсэглэн асуувал Тэхён санаа алдсаар түүнийг үл тоон, хажуугаар нь зөрөн алхаж эхэллээ.

"Дагахаа болино уу? Баярлалаа?"

"Хоёулаа нэг сургууль руу явж байгаагаас хойш...Үгүй!"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now