ʟᴏᴠᴇ 17.0

764 132 14
                                    

CHAP 17.0



















"Ж-Жонгүг-и"

"Гуй-я, х-хурдан"

"Т-Том бай-"

"Жонгүг-и~"

Жонгүг нүдээ нээн, дээш босон суулаа. Тэр эргэн тойрноо хартал мэдээж Тэ энд байсангүй.

Санаа алдав.

Тиймээ, Жонгүг үнэхээр нойтон зүүд зүүдэлчихэж.

Дараагаар нь тэр өөрийнх нь босчихсон байгааг хараад, бухимдан гараа нүүрэн дээрээ тавих аж.

"Ughh! Жонгүг чи тэр түвшинд очих арай болоогүй байна. Жаахан л хүлээчих"

Хэмээн өөртэйгөө ярисаар, утсаа шалгавал, цаг оройтсон байлаа.

"Үгүй ээ, би хоцорч байна!"

Хурдхан шиг хувцсаа өмсөн, үүргэвчээ шүүрэн гараад машины зогсоол руугаа буулаа.

Машингүй явбал лав хоцорно! Замаараа Тэхёнд гүзээлзгэнэ авах хэрэгтэй шүү дээ.

-

Тэрээр сургууль дотогш гүйж ороод, коридорыг тойруулан харвал бүгд хичээлдээ орчихож. Жонгүг хоцорсондоо итгэж чадсангүй дахин санаа алдлаа.

"Өө, Гүг!"

Жонгүг нэрийг нь дуудах чимээнээр хойш эргэн харвал, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан Сожүн ирж буй харагдана.

"Удаан уулзсангүй шүү. Тэгээд ахиц хэр байна даа?"

"Сайн байгаа. Тэхён аажмаар надад татагдаж байгааг итгэлтэйгээр хэлж чадна"

Сожүн түүнээр бахархан, нуруун дээр нь цохин,

"ХАХАХА би ахицтай байгаа гэж мэдээд байсан юм"

Жонгүг нүдээ эргэлдүүлээд, түүнээс асуув.

"Чи ангидаа байх ёстой биш билэв үү?"

"Захирал намайг дуудсан гэсэн"

"Хохо, хэн нэгэн асуудалд орсон юм шиг байна даа"

Жонгүг түүнээр тоглоом хийн, хуруугаараа хатган өдөхөд Сожүн хошуугаа унжуулсаар,

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now