ʟᴏᴠᴇ 9

913 141 40
                                    

A/N: Double update!♥️

CHAP 9

Хоёр дахь долоо хоног
Өдөр 1

Өглөө сэрхэд нь түүнийг хажууд нь тайван гэгч нь унтах Жонгүг болон эмх замбараагүй өрөө угтлаа. Дараа нь Тэхён толгойныхоо өвдөлтийг мэдрэн хөнжилдөө шигдэн ярвайж байгаа нь харагдана. Өчигдөр орой тийм их архи ууж байхад яаж юу болсоныг санах билээ дээ.

"Өнөөдөр ер нь хэд дэхь өдөр вэ?"

Тэр бодон хажууд байгаа утсаа шалгалаа.

"Хараал идсэн Даваа гариг юм уу?!"

Хараал урсган чангаар хэлээд Жонгүгийг унтаж байгааг нь санан хурдхан шиг хоёр гараараа амаа дарах нь тэр.

Утас нь дахь цагаа шалгаад тайвшран санаа алдав.

"6 цаг болж байна. Надад гэрлүүгээ явах хангалттай цаг байна...Түүнийг сэрээж болохгүй юмсан"

Тэхён бодсоор хажууд нь унтах туулай шиг залууг харан инээмсэглээд цаасан дээр юм бичиж үлдээхээр шийдлээ.

Бичиж дуусаад үзгээ тавин дээш босоход нуруунд нь хүчтэй өвдөлт ирэх нь тэр.

"Бид өчигдөр юу хийчихсэн болоод ингэж өвдөөд-?"

Тэнэг юм бодохоо больж үз!

Тэр Жонгүгийн цамцнаас зээлэн өмсөөд, цаасаа гал тогооны ширээн дээр тавьсаар гарч одлоо.

-

"Энэ одоо ямар чөтгөр нь вэ?"

Тэхён усанд хурдхан шиг орон гараад ирсэн байх бөгөөд хүзүүн дээр нь байх улаан мөрийг толинд харан орилсоор зогсож байгаа нь энэ. Гэнэт түүний толгойд бохир бодлууд орж ирэн таг гацан зогслоо.

"Бид үүнийг хийчихсэн хэрэг үү?"

Тэр өчигдөр болсон зүйлсийг санахгүй байгаадаа өөрийгөө хараан "Жонгүгаас л асуухаас" гэж бодон нэг саарал ороолт шүүрч аваад, өглөөний цайгаа уун гэрээсээ гарлаа.

-

Сургууль руугаа явж байх замд утас нь дугаран хархад Жонгүг залгаж байх аж.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now